Эмнэлгээс гарч буй иргэд хувийн машинаар зорчиж болно

Хуучирсан мэдээ: 2021.04.27-нд нийтлэгдсэн

Эмнэлгээс гарч буй иргэд хувийн машинаар зорчиж болно

Эмнэлгээс гарч буй иргэд хувийн машинаар зорчиж болно

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн эл өдрүүдэд автомашины хөдөлгөөнийг хязгаарлаад буй. Тэгвэл эмнэлгээс гарч буй иргэдийг хувийн машинаар зорчуулахаар болов. Энэ талаар УОК-ын Шуурхай штабын дарга Ц.Ганзориг “Эмнэлгээс гарч буй өвчтөнүүд автобусаар зорчих нь эрсдэлтэй тул эрүүл мэндийн бичигт үндэслэн ар гэрийнхэн нь хувийн машинаараа ирж авах нь зүйтэй гэдэгт холбогдох байгууллагууд санал нэгдсэн. Үүнийг Тээврийн цагдаагийн албанаас зөвшөөрсөн” гэлээ.

Covid-19 халдварт өртөж эдгэсэн болон амаржсан, мэс засалд орсон, гэмтэл бэртэл авсан зэрэг  олон шалтгаанаар өдөрт дунджаар 500 орчим хүн эмнэлгээс гардаг байна. Иймд эмнэлгээс гарч буй иргэд хувийн машинаар зорчихоор болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж