Ромын пап Хойд Солонгост айлчлах хүслээ илэрхийлжээ

Хуучирсан мэдээ: 2021.04.27-нд нийтлэгдсэн

Ромын пап Хойд Солонгост айлчлах хүслээ илэрхийлжээ

Ромын пап Хойд Солонгост айлчлах хүслээ илэрхийлжээ

Ромын пап Францис дэлхийн хамгийн хаагдмал Хойд Солонгос улсад айлчлахыг хүсч байгаагаа дахин илэрхийлжээ. БНСУ-ын "Yonhap" агентлагийн мэдээлснээр пап Францис энэ долоо хоногт Өмнөд Солонгос дахь хамба ламтай ярилцаж байхдаа 70 жилийн өмнө хоёр улс болж, ах дүү, хамаатан саднаасаа хагацсан солонгосчуудын өмнөөс их харамсдагаа илэрхийлэн, Хойд Солонгост айлчилж үзэх хүсэлтэй байгаагаа ярьжээ.

Өмнө нь Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин 2018 оны аравдугаар сард Ватиканд айлчилж байх үеэр Ким Жон Ун пап ламд урилга явуулж байсан юм. Гэвч тэр онд хоёр Солонгосын харилцаа муудаж, гурван ч уулзалт товлосон учир Ким Жон Ун түүнийг айлчлалаа хойшлуулахыг хүссэн юм.

Ажиглагчдын мэдээлснээр папад урилга илгээсэн нь Пёньяны зүгээс илэрхийлж буй эв нэгдлийн дохио байж. Гэтэл 2019 онд Ким Жон Ун, Дональд Трамп нар Ханойд уулзсаны дараа папын БНАСАУ-д айлчлах төлөвлөгөө бүрмөсөн нурсан юм.

Харин энэ удаад пап лам Францис Тэжон дахь хамба Лазарус Ю Хын Сиктэй ярилцахдаа бэлтгэл ажил бүрэн хангагдвал Пёньянд айлчлахын хүсч байгаагаа хэлсэн байна. Хойд Солонгос, Ватикан хоёр дипломат харилцаагүй бөгөөд өмнө нь нэг ч пап Пёньянд очиж байгаагүй юм. Гэхдээ өмнө нь Ким Жон Ил 2000 онд өмнөх пап хоёрдугаар Жон Павелыг урьж байсан удаатай аж. Гэвч тухайн үед Жон Павел Пёньян католик шашны санаваартнуудыг хүлээн авсан цагт л айлчилна хэмээн шаардаж байсан юм.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж