Амны хаалт зүүгээгүй Тайландын Ерөнхий сайд торгуулжээ

Хуучирсан мэдээ: 2021.04.27-нд нийтлэгдсэн

COVID-19

Амны хаалт зүүгээгүй Тайландын Ерөнхий сайд торгуулжээ

Амны хаалт зүүгээгүй Тайландын Ерөнхий сайд торгуулжээ

Тайландын Ерөнхий сайд Прают Чан-Оча Даваа гаригт /2021.04.26/ цар тахлын асуудлаарх Засгийн газрын шуурхай хуралд оролцохдоо амны хаалт зүүгээгүй шалтгаанаар 6000 бат буюу 190 ам.доллараар торгуулахаар болжээ.

Тэрбээр дээрх хуралдаанд ганцаараа амны хаалтгүй байсан ба торгуулийг хүлээн зөвшөөрч төлөхөөр болсон байна. Цар тахлын үеийн журам зөрчсөнөө сүүлд анзаарсан Ерөнхий сайд Бангкок хотын захирагчтай утсаар ярьж, торгуулах хүсэлтээ илэрхийлсэн гэнэ.

Тус улсад сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол огцом нэмэгдэх болсон учир Даваа гаригаас эхлэн гэртээ байхаас бусад бараг бүх тохиолдолд амны хаалт заавал зүүх хатуу журам хэрэгжиж эхлээд байгаа юм.

Гэхдээ амны хаалт зүүх журмыг зөрчсөн хүмүүс дээд тал нь 20 мянган бат буюу 635 орчим ам.долларын торгууль төлөх ёстой ч Ерөнхий сайдын хувьд 6000 батын торгууль төлөхөөр болсон байна.

Цар тахал эхэлснээс хойш тус улсад нийт 57 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж 148 хүн нас баржээ. Харин Даваа гаригт 2048 шинэ тохиолдол бүртгэгдэж, найман хүн нас баржээ. Тайландад гуравдугаар сараас вакцинжуулалтын хөтөлбөр эхэлсэн юм.

Эх сурвaлж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж