Хөл хорионы дэглэм зөрчсөн ААН-ийн үйл ажиллагааг зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2021.04.27-нд нийтлэгдсэн

Хөл хорионы дэглэм зөрчсөн ААН-ийн үйл ажиллагааг зогсоолоо

Хөл хорионы дэглэм зөрчсөн ААН-ийн үйл ажиллагааг зогсоолоо

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хөл хорионы дэглэм зөрчсөн аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоожээ. Тус газрын хяналт шалгалтаар, гар утас, цахилгаан бараа худалдаа, алт мөнгөний дархан лангуу, дугуй засвар, авто засвар, барилгын материалын дэлгүүр, тавилгын үйлдвэр, хоолны газар, сувиллын газар зэрэг 34 иргэн үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогджээ.

Мөн худалдаа үйлчилгээний байгууллагууд халдвар хамгааллын дэглэм мөрдөөгүй  1486 зөрчил илрүүлсэн байна. Тухайлбал, үйлчлүүлэгчдийн халууныг тогтмол хэмждэггүй, QR код бүртгэл хангалтгүй, хүн хоорондын зай барьдаггүй зэрэг зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна. Энэ үеэр  26 аж ахуйн нэгж, таван  иргэний хадгалах хугацаа дууссан 69 нэр төрлийн 455 ширхэг 814397 мянган төгрөгийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хураан авч устгалд оруулжээ.

Улсын байцаагчид хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд 14 хуулийн этгээд, зургаан  хувь хүнд торгуулийн арга хэмжээ авсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж