Энэтхэг бүхий л боломжоо дайчлан иргэдээ аврахыг хичээж байна | News.MN

Энэтхэг бүхий л боломжоо дайчлан иргэдээ аврахыг хичээж байна

COVID-19

Энэтхэг бүхий л боломжоо дайчлан иргэдээ аврахыг хичээж байна

Энэтхэг бүхий л боломжоо дайчлан иргэдээ аврахыг хичээж байна

Энэтхэгт Covid-19 цар тахлын нөхцөл байдал хүндэрч, өдөрт хэдэн зуун мянган шинэ тохиолдол илэрч эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, нас барсан иргэдээ гудамжид шатаахад хүрчээ. Эмч, эмнэлгийн ажилчид хүрэлцэхгүй болсноос Засгийн газраас цэргүүдийг дайчлан ажиллуулж эхэлсэн байна. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди цар тахлын эсрэг ажиллаж буй эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад цэргүүдийг дайчилж, армийн нөөцөд буй хүчилтөрөгчийг нийлүүлэхээр Батлан хамгаалахын сайдад үүрэг болгожээ.

Энэтхэг улсад сүүлийн тав хоног дараалан шинээр бүртгэгдэх халдварын тоо огцом нэмэгдэж,  өчигдөр 352,991 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Түүнчлэн өчигдөр 2812 хүн нас баржээ. 1.3 тэрбум хүн амтай Энэтхэгт өнөөдрийн байдлаар халдварын нийт батлагдсан тохиолдол 17.31 саяд хүрч, 195,123 хүн нас барсан байна.

Нарендра Моди халдварын тархалтыг шуургатай зүйрлэж, иргэдийг нэн даруй вакцинжуулалтдаа хамрагдаж, дасгал хөдөлгөөн хийн дархлаагаа дэмжин, халдвар авахаас сэрэмжлэхийг уриалжээ. Энэтхэгийн хойд хэсгийн мужуудад нөхцөл байдал маш хүнд байгаа бөгөөд эмнэлгийн салбар ачааллаа дийлэхгүй уналтад оржээ. Түүнчлэн зарим хотод чандарлах байгууламжид нас барсан иргэдийг бөөнөөр нь шатааж, зарим газарт бүр цогцсыг ил задгай шатааж байна. Олон хотод хөл хорио тогтоож, иргэдийн хөдөлгөөнийг хорьсноор халдварын тархалтыг бууруулахыг зорьжээ.

ЭНЭТХЭГТ НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДЭРСЭН ШАЛТГААН

Энэтхэгт цар тахлын нөхцөл байдал хяналтаас гарч, хүндрэхэд хэд хэдэн зүйл нөлөөлжээ. Үүнд,

Энэтхэгт нөхцөл байдал хүндрэх болсон нэг шалтгаан нь орон нутгийн сонгуультай холбоотой аж. Нэр дэвшигчид цэнгэлдэхэд уулзалт зохион байгуулж, олон мянган хүнийг бөөгнөрүүлснээс халдвар тархах нөхцөл байдлыг үүсгэжээ. Тухайлбал, орон нутгийн сонгууль энэ долоо хоногт өндөрлөх бөгөөд Уттар Прадеш мужид л гэхэд сонгуулийн үеэр өдөрт бүртгэгдэх халдварын тоо 30 мянгад хүрчээ. Улстөрчид үүнд Энэтхэгийн сонгуулийн ерөнхий хороог буруутгаж байна.

Үүний зэрэгцээ тариаланчдын эсэргүүцлийн жагсаал халдвар тархахад нөлөөлж байна. Энэтхэгт өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш Нарендра Модийн Засгийн газрын баталсан тариалан эрхлэлтийн шинэ хуулийг эсэргүүцэн тариаланчид жагсаж байгаа аж. Тэд шинэ хууль нь иргэдийн амь зуух эх үүсвэрийг үгүй хийж, корпорациудад боломж олгосон хэмээн эсэргүүцжээ.

Түүнчлэн вирус судлаачдын мэдээлснээр Энэтхэгт Covid-19-ийн хэд хэдэн мутацид орсон хувилбарууд бүртгэгдсэн нь халдвар эрчимтэй тархах, нас баралт нэмэгдэх бас нэгэн шалтгаан болжээ.

Энэтхэгт цар тахлын хоёр дахь давлагаа эхэлснээр өдөрт 350 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Улмаар лабораториуд ачааллаа дийлэхгүй болсноос шинжилгээний хариу 3-4 өдрийн дараа гарч буй нь өвчлөл хүндэрч, нас баралт нэмэгдэх өөр нэг шалтгаан болж байна. Түүнчлэн цээжний зураг авах эмч нарын цаг ч дүүрч, ачаалалтай ажиллаж байгаа аж.

Хүчилтөрөгчийн дутагдлаас болж Дэли хотноо өдөр хэдэн зуун хүн нас барж байна. Хэдийгээр Энэтхэгийн Засгийн газраас хотууд руу хүчилтөрөгчийг хуваарилан илгээж байгаа ч энэ нь ердөө нэг өдрийн хэрэгцээг хангаж байна.

Энэтхэг нь “АстраЗенека” вакциныг дотооддоо үйлдвэрлэн, энэ сард вакцинжуулалтыг эрчимжүүлсэн боловч түүхий эдийн хомсдол үүссэн байна. Улмаар ремдезивир эм, хүчилтөрөгч, эмнэлгийн ор асуусан постууд Instagram, WhatsApp зэрэг цахим орчинг дүүргэжээ. Хар зах дээр зарагдаж буй Covid-19-ийн эмчилгээний эм өмнө нь 16 ам.доллар байсан бол өдгөө 1334 болж өссөн байна.

ЭНЭТХЭГТ ТУСЛАХ АЯН ӨРНӨЖ БАЙНА

Хүн амын тоогоор Хятадын дараа хоёрдугаарт бичигддэг Энэтхэг улсад цар тахлын нөхцөл байдал хүндэрч, “зүрх эмтрэм” дүр зураг харагдаж буйг ДЭМБ-ын дарга Тедрос Гебрейесус мэдэгдэж, тус байгууллагын зүгээс нэмэлт хүн хүч, эмнэлгийн хэрэгсэл, хүчилтөрөгчийн аппарат зэргийг илгээхээр болсныг дуулгалаа. Түүнчлэн АНУ, Их Британи, Герман зэрэг орнууд Энэтхэг улсад яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэхээ мэдэгдээд байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Энэтхэг улсад вакцины түүхий эд, эм зэргийг нийлүүлэхээр ярилцсан байна. ОХУ-аас тавдугаар сарын 1-ээс Энэтхэг рүү Спутник вакцины 50 сая тунг илгээж, цаашид сар бүр тодорхой хэмжээний тунг энэ зуны турш нийлүүлэхээр төлөвлөжээ. Мөн ОХУ-аас 1 сая хайрцаг ремдезивир эмийг Энэтхэг рүү илгээхээр болсон байна. Харин Франц улсын хувьд Энэтхэг рүү эн тэргүүнд шаардлагатай байгаа хүчиртөрөгчийг илгээхээр болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-27 192.82.67.179

Хамгийн том Ардчилсан Улс баларчээ!!! Ер нь энэ ханиаданд Ардчилсан улсууд хамгийн ихээр баларч байгаа юм биш үү?! Ази тивд байдаг Ардчилалын Баянбүрд бас балрах янзтай болоод явчлаа!! АН нь хөл хориод хэрэггүй , хүний эрх их зөрчиж бн, жагсаал цуглаан хийлгэхгүй хэцүүдлээ, амралт зугаалгаа чөлөөтэй тавь гэсээр байгаад улс даяаар тараагаад авлаа!

Avatar

Зочин 2021-04-27 103.57.93.108

Орос стратегийн түнш Энэтхэгтээ өөр хандаж байна. 50 сая тун вакцин, 1 сая тун эм эхний ээлжинд гэж байна.

Avatar

Заагч 2021-04-27 202.9.46.189

Хог вирус хятадыг устгасан цагт дэлхий энх амгалан болж нар мандана.

Avatar

зочин 2021-04-27 66.181.161.120

Бүү санаа зов. Тэднийг олон бурхан нь аварна. Манай Монголын 70-аад хүүхэд бурханы лам болохоор байдаг гэсэн. 1-2 хоногын өмнөөс Энэтхэгээс онгоцоор ирсэн сурагтай Энэ үнэн үү?

Avatar

Зочин 2021-04-27 64.119.25.64

Манайх ч гэсэн ерөнхийлөгчийн сонгуулиа тодорхойгүй хугацаагаар, ковидын тархалтыг бүрэн хяналтандаа авч эцэслэн номхотгох хүртэл, цахим сонгуулийн чанартай нөлөөлөх луйвардах хакердах боломжгүй апп зохиогдож, иргэн бүр регистерийнхээ дугаараар орж цэвэр сонгууль өгөх боломж бүрдэх хүртэл, МАН болон бусад гайт намуудыг тараах асуудал эцэслэн шийдэгдэх хүртэл, Ард Түмний Их Хуралдай /магадгүй цахимаар…/ хуралдаж шинэ тогтолцоо засаглал руу шилжин орох хүртэл…. хойшлуулах шаардлагатай

Avatar

Зочин 2021-04-27 139.5.217.173

Орон нутгийн сонгууль гэж баахан хүн цуглуулснаас болсон гэж байна, манайд одоо бас ерөнхийлөгчийн сонгууль гээд халдвар улам тарах вий дээ

Avatar

mgl 2021-04-27 59.153.114.232

Jagsaal tsuglaanaa zogsoohgui bol bolohgui ni dee. Tom kompaniud ayultai, jijigee bariad ideh ni, idchihvel booliin niigemdee ochino. Er ni bayachuud evgui uls daa.

Avatar

Зочин 2021-04-27 122.201.24.27

Мухар сүсэг манайд л их газар авч хэрээр хэтэрч байна. Энэ шашны сургуульд сурсан хүүхдүүд гэж удахгүй хоолоо олж идэж чадах ядуус болно тэр цагт эцэг эхээ л хараана даа. Лам байсан хүний чадах юм ичэхгүй гуйлаг гуйх л байх өөр юмгүй

Avatar

Зочин 2021-04-27 103.26.193.227

Оросоос зуны турш гэж худлаа бн, хүн амаас нь хэтрэнэ, зөв орчуулдаа,

Avatar

ЭНЭТХЭГ 2021-04-27 202.179.25.23

ХУДЛАА МЭДЭЭ БҮҮ БИЧ ЭЭ.. ТЭРБУМ 300,000,000 ХҮНТЭЙ УЛС . ӨДӨР БҮР ҮЙ ОЛНООРОО ҮХЭЖ ТЭРНЭЭС ОЛНООР ТӨРДӨГ УЛС. ШААЛ ХУДАР ЮМ ЗОХИОГООД СУУХЫН.

Avatar

Зочин 2021-04-27 64.119.22.170

АН ,түүний зарим туйлширсан нөхөд мөн үүнтэй ижил эмх журамгүй байдал, жагсаал цуглаан, вакцинжилтэд хамрахгүй байх хөл хорио сааруулахыг уриалж өдөөд байдаг б**х аа.Сургамж ав.Хэвийн амьдрахыг хүсвэл ийм юм бүү хий.

Avatar

Зочин 2021-04-27 202.21.100.210

Буддагийн ба Күнзийн соёл иргэншил зүй тогтол хамгийн их ялгаатай харуулж эхэллээ

Avatar

Зочин 2021-04-27 66.181.187.116

Энэтхэгт бол энэтхэг Буддын хувраг бол бараг байхгүйтэй адилхан билэг тэмдэг төдий л байгаа зөвхөн Түвдийн сүмүүд л Буддын сургаалийг хадгалж байгаа. Тэгэхлээр Хинду шашны болон бусад шашны олон урсгалын соёл гэж ойлгож болно.

Avatar

Mongolhvv 2021-04-27 202.55.191.42

Enhthegd buddiin shashin barag baihgui shuu.zobhon hoid mujuud ni baidag tvbd garltai hvmvvs 30 sayulaa bas dvrbej irsen tvbduud shvtdeg bol jinhen enhthegvvd hindi shashinaa shvtdeg de.deer ni 130 say hvn musilman shashintai 40 say hvn sinhki shashintai bas 20 say kristos shashintan bolson doo..

Avatar

Зочин 2021-04-27 203.91.112.133

Хэт их хүнтэй болохоор Хятад Энэтхэг хоёр их хохирол амсах байхааа

Avatar

Зочин 2021-04-27 202.179.21.233

Бузарын хятад бузарын вирусаараа Энэтхэгийг.буун дуу гаргалгүй сөнөөж бна даа.Ёстой хорлонтой

Avatar

Зочин 2021-04-27 202.179.21.233

Бузар хятадууд бузар вирусаараа Энэтхэгийг буун дуу гаргалгүй сөнөөж бна даа..Ёстой хорлонтой юмаа

Avatar

Setgegdel 2021-04-27 202.126.89.30

Virusiin Garal uusliin talaar odoo hurtel margaantai baigaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж