Хөл хориог нягт, нямбай хийхгүй бол үр дүнд хүрэхгүй

Хуучирсан мэдээ: 2021.04.27-нд нийтлэгдсэн

Хөл хориог нягт, нямбай хийхгүй бол үр дүнд хүрэхгүй

Хөл хориог нягт, нямбай хийхгүй бол үр дүнд хүрэхгүй

QR код олголтод ямар асуудал үүсч байгаа талаар Улсын Онцгой Комиссын нарийн бичгийн дарга Ж.Амгалан болон бусад холбогдох мэргэжилтнүүдээс тодрууллаа.


Иргэдийн зүгээс нийтийн тээврээр зорчих нь илүү их эрсдэл үүсгэж байна гэж дүгнэж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Цар тахалтай тэмцэхэд шалгарсан арга нь хөл хорио гэдгийг дэлхий дахин хүлээн зөвшөөрч байгаа. Халдварт өвчинтэй тэмцэх асуудлаар судалгаануудыг хийж ажиллаж байна. Эмнэлгийн ор дэлгэх, эм тариа, хүчилтөрөгчийн асуудал зэрэг шийдвэрлэх ёстой ажил олон бий. Эдгээр асуудлаа боломжоороо шийдээд явж байгаа. Үүн дээр хөл хориог авч хэрэгжүүлэхгүй бол үр дүнд хүрэхгүй шүү дээ. Хөл хорионы дэглэмээ чанд баримталж байгаа дархлаажуулалтын ажлаа шуурхай зохион байгуулж, халдвартай хүмүүсээ нэг бүрчлэн тогтоож эмнэлгийн тусламжаа үзүүлээд явбал нөхцөл байдал сайжирна. Тиймээс иргэд шаардлагагүй тохиолдолд гэрээс гарах хэрэггүй гэдгийг л зөвлөж байна. Хөл хориог нямбай, нягт хийхгүй бол үр дүнд хүрэхгүй. Нийслэлийн тээврийн газраас өдөр бүр 750 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явуулж байна. Энэ тоог удахгүй нэмнэ. Нийтийн тээврийн хэрэгслээр зорчих иргэд биедээ ажлын үнэмлэхээ авч явах ёстой. Нийтийн тээврийг бүх чиглэлд жигд явуулахад анхаарч байна. Хүн бүр заавал авто замын хөдөлгөөнд оролцоно гэсэн зүйл байхгүй.

-Нийслэлийн хэмжээнд хэчнээн авто машинд QR олгохоос өнөөдрийн байдлаар хэдэн хувьд нь олгоод байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд анхны хатуу хөл хорионы үеэр 60, дараа нь 50 мянган тээврийн хэрэгсэл оролцож байсан. Энэ удаа эхний ээлжинд хөдөлгөөнд оролцох 41593 тээврийн хэрэгсэл хатуу хөл хорионы өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцох байдлаар системд шивэлт хийгдсэн. Өвөл мэдээллийн санд мэдээллээ нийлүүлсэн байгууллагууд автомашиныхаа дугаарыг системд оруулан хүсэлт явуулаад шинэ QR кодоо авч байна. Хүнс түгээлт, цахилгаан станцын 18 мянган тээврийн хэрэгсэл, эрүүл мэндийн салбарын 11 мянган тээврийн хэрэгсэл, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарын 2800 гаруй тээврийн хэрэгсэл QR код авсан.

-Нэг удаагийн кодыг ямар тохиолдолд олгож байгаа вэ?

-QR кодыг нэг удаагийн болон 14 хоног хэрэглэх гэсэн хоёр төрлөөр олгож байна. Нэг удаагийн кодыг уул уурхай, газар тариалангийн чиглэлээр ажиллагсдаа тээвэрлэх автомашинд олгож байгаа. Үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй бусад 15 салбарын албан хаагчдын тээврийн хэрэгсэлд хөл хорионы хугацаанд ашиглах QR кодыг олгож байна.

-Өмнөх хөл хорионы үед системд мэдээллээ нийлүүлсэн байгууллагын машинуудын шинэ код гараагүй бол хуучин QR кодоор зорчих боломжтой юу?

-Боломжгүй. Иргэдийн зүгээс мэдээллийн төврүү код гарахгүй байна гэсэн шалтгаанаар энэ асуултыг их тавьж байгаа. Өчигдрийн байдлаар QR код авах 15 мянган иргэний санал ирээд байна. Ирээд буй саналуудыг ялгаж, ангилах ажил явагдаж байна. Шадар сайдын баталсан түр журам дээр шаардлагуудыг нь биччихсэн байгаа. Бид саналыг нь шалгаад, 24 цагийн дотор хариу мэдэгдэнэ.

-QR код алдаатай шивэгдсэн гэх мэдээлэл ирж байна. Ямар шалтгаанаар алдаатай код хэвлэгдсэн бэ?

-Алдаатай хэвлэгдсэн QR кодын талаар статистик мэдээлэл одоогоор байхгүй байна. Цагдаагийн байгууллага алдаатай болон хуурамч QR кодыг газар дээр нь хүчингүй болгох боломжтой. Тиймээс иргэд зөвхөн QR код бус ажлын тодорхойлолтоо авч явах хэрэгтэй болж байгаа. Зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн, өөр цагт зорчиж ашигласан тохиолдолд тухай бүрт нь зөвшөөрлийг цуцлах эрхийг цагдаа нарт өгсөн.

Үйл ажиллагааг нь хязгаарлалтгүй салбаруудын түгээлтийн авто машин зөвхөн цагийн хуваарийн дагуу замын хөдөлгөөнд оролцох уу/

Журамд заасны цагийн хуваарийн дагуу зохицуулалт хийгдэж байгаа. Эрүүл мэндийн салбарынхан байгууллагын харьяаны тээврийн хэрэгслээр цагийн хязгааргүй зорчино. Харин хувийн хэрэгслээрээ зорчиход цагийн хязгаараа мөрдөнө.

-Эмнэлгийн яаралтай тусламж авах иргэд хувийн авто машинаар хөдөлгөөнд оролцох боломжтой юу?

-Эмнэлгийн тусламжийг яаралтай авах иргэд замын хөдөлгөөнд чөлөөтэй оролцоно. Цагдаагийн алба хаагчид үүнийг мэдэж байгаа. Журамд хувийн хэргээр зорчих бүх хөдөлгөөнийг зогсоох тухай тусгагдсан. Нийтийн тээвэр ч өглөө 07:00-09:00, орой 17:00-20:00 цагуудад зорчино. Байгууллагууд уг цагийн хязгаарлалтад тохируулж үйл ажиллагаагаа зохицуулах ёстой. Хөл хорионы хугацаа 14 хоног шүү дээ. Аль аль талдаа цагийн хязгаарлалтыг хүндэтгэх шаардлагатай байна.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж