Б.Амарзаяа олимпийн эрхийн тэмцээнээс хүрэл медаль хүртэв | News.MN

Б.Амарзаяа олимпийн эрхийн тэмцээнээс хүрэл медаль хүртэв

Б.Амарзаяа олимпийн эрхийн тэмцээнээс хүрэл медаль хүртэв

Б.Амарзаяа олимпийн эрхийн тэмцээнээс хүрэл медаль хүртэв

Узбекистаны Ташкент хотноо туялзуур сэлэмний Ази, далайн орнуудын олимпийн эрхийн тэмцээн явагдаж, Монгол Улсаас эх орноо төлөөлөн ганцаараа оролцсон спортын мастер Б.Амарзаяа хүрэл медаль хүртлээ.

Энэ жил 22 нас хүрч буй Б.Анхзаяа нь туялзуур сэлэмний төрлөөр тивийн тэмцээнүүдээс хамгийн өндөр амжилтыг үзүүлж, урьдчилсан шатанд 3 ялж, 3 ялагдснаар хасагдах шатанд долдугаар байраар шалгаран өрсөлдсөн юм. Тэрбээр хасагдах шатанд Филиппиний Ханиел Абеллаг 15:3-аар илт илүүрхсэн бол хүрэл медалийн төлөө хэсэгтээ нэг ч ялагдаагүй байсан Вьетнамын Нгуен Пон Кимийг 15:14-өөр ялсан. Гэвч хагас шигшээд Казахстаны Ульяна Благанскаяатай тулалдаж эцсийн мөчид 15:14-өөр ялагдал хүлээн, хүрэл медалийн эзэн боллоо.

Энэхүү тэмцээн нь олимпийн ганцхан эрх олгох байсан бөгөөд зөвхөн алтан медаль авсан тамирчин нь ирэх зун Токиог зорих байсан юм. Ийнхүү олимпийн ганц эрхийн төлөө Сингапурын Кириа Тикана Абдул Рахман болон Казахстаны Ульяна Благанская нар тулалдаж, 20 настай Сингапур тамирчин өрсөлдөгчөө 15:12-оор ялснаар алтан медаль, олимпийн цорын ганц эрхийг авлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-27 202.9.40.144

Мундаг охин байна. Тууштай сайн хичээллэж улсынхаа нэрийг тив, дэлхийн тавцанд гаргааарай. Амжилт хүсье

Avatar

Зочин 2021-04-27 202.126.89.145

💐💐💐

Avatar

Зочин 2021-04-27 124.158.85.19

Үзүүлээд өг охин минь ! чамд Монголын их хатадын эрдэм чадал бий шүү!

Avatar

Зочин 2021-04-27 66.181.161.115

Bayar hurgey. Ene holboog Dabaatseren, Ganpurev, nar anh baiguulaj ebeen tetgej bii bolgosond bayarlaa.

Avatar

Батбаяр 2021-04-27 202.9.41.8

Ямар мундаг охин бэ….Удахгүй нэгэн шинэ төрлөөр олимпод оролцдог ыолох нь. АМЖИЛТ

Avatar

Иргэн 2021-04-27 192.82.64.220

Туялзуур сэлэмний клуб байгууллагдаад удаагүй байгаа, хүн хүч, багш хомс гэхэд маш сайн амжилт үзүүлсэн байна. Баяр хүргэе!

Avatar

Зочин 2021-04-27 150.129.143.43

Нэг мэдээнд 1 хүний нэрийг хэдэн янзаар бичдэг юм бэ.Хянадаг хүн гэж байдаг юм уу танайд

Avatar

Зочин 2021-04-27 66.181.161.43

Охиндоо баяр хүргэе. Улам сайн хичээгээрэй..

Avatar

Зочин 2021-04-27 192.82.67.179

Энэ хэнд хэрэгтэй юм бэ ээ??! Ийм юманд бидний татварын мөнгийг үрээд баймааргүй бн аа!! Хэдэн вакцин авахаа бод л доо!!

Avatar

Иргэн 2021-04-27 66.181.183.29

Чи тэр төлсөн татварын мөнгөө чадвал буцааж аваад хол зайл.Шивтэр минь

Avatar

Зочин 2021-04-27 66.181.161.120

гуцц

Avatar

Зочин 2021-04-27 59.153.115.155

Mundag ohind bayar hurgiye.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж