Манайхан “Өглөө бүр хамтдаа дасгал хийе” гэсэн | News.MN

Манайхан “Өглөө бүр хамтдаа дасгал хийе” гэсэн

Манайхан “Өглөө бүр хамтдаа дасгал хийе” гэсэн

Манайхан “Өглөө бүр хамтдаа дасгал хийе” гэсэн

Тусгаарлах байранд байгаа иргэдийг дасгал хөдөлгөөнд уриалж, өрөө өрөөнд нь дасгал хийлгэж буй цагдаагийн алба хаагчийн зураг хүмүүсийн талархлыг хүлээж, олон хүнд урам зориг өгсөн. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг түүнийг Т.Ариунболд гэдэг.

 Тэрбээр Дархан-Уул аймгийн Хонгор сумын цагдаагийн хэлтэст ажилладаг бөгөөд цагдаагийн байгууллагад 16 дахь жилдээ ажиллаж буй ажээ. Ингээд түүнтэй утсаар холбогдож цөөн хором ярилцсанаа хүргэе.


усгаарлах байрны гадна зогсч, иргэдийг дасгал хөдөлгөөнд уриалсан нь олон хүнд урам зориг өгчээ. Хамтдаа дасгал хөдөлгөөн хийх болсон тухайгаа ярихгүй юу?

Би Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын Шарынгол сум дундын цагдаагийн хэлтсийн Хонгор сумын цагдаагийн хэлтэст ажилладаг. Би цагдаагийн байгууллагад 16  дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Хонгор суманд хоёр дахь жилдээ ажиллаж байна. Суманд дөрөвдүгээр сарын 19-нд Covid-19 халдварын тохиолдол бүртгэгдэж, ойрын хавьтал болсон иргэдийг ажиглан тусгаарлах байранд тусгаарласан. Миний хувьд тусгаарлах байрны журам сахиулан хоёр дахь долоо хоногтоо ажиллаж байгаа.

Ажиглан тусгаарлагдаж буй иргэдийнхээ дунд "Facebook" групп чат нээчихсэн. Тусгаарлах байранд шинээр ирж буй хүмүүсээ групптээ нэмж, хоорондоо чатаараа холбогдож, мэдээлэл солилцдог юм. Жижиг өрөөнд долоо хоног тусгаарлагдахаар иргэдээс янз бүрийн санал ирнэ. Зарим нь “Эндээс гармаар байна” гэнэ. Тэгэхээр нь би бодож байгаад чатаараа “Маргааш өглөө 8:00 цагт бүгд цонхон дээрээ гараад ирээрэй. Хамтдаа 16 тоот дасгал бие дасгал хийнэ” гэсэн. Өглөө нь бүгд идэвхтэй оролцсон. Эдгээр хүмүүсийн хувьд сэтгэл санаа тогтворгүй, халдвар авсан байх вий гэх айдастай байгаа учраас хэдэн минут ч гэсэн дархлааг нь дэмжих зорилгоор хамтдаа дасгал хийе гэж бодсон юм.

-Хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ?

-Тусгаарлалтад байгаа хүмүүс бүгд эерэгээр хүлээж авсан. Зарим нь “Хамтдаа дасгал хийх нь их сонирхолтой юм байна. Олон цаг хөдөлгөөнгүй байснаас гимнастик хийе” гээд их дуртай байгаа. Зарим хүмүүс баярласан сэтгэлээ илэрхийлсэн.

-Өмнөх өдөр нь дасгалаа бэлдсэн үү?

-Би дасгалаа бэлдээгүй ээ. Цагдаагийн байгууллагын сургалтад 16 тоот дасгалыг тогтмол хийлгэдэг. Тэр дасгалааа шууд хийж үзүүлж, дагаад хийгээрэй гэсэн. Тэгсэн байшинд байгаа хүмүүс миний зургийг авч, "Facebook"-т нийтэлсэн юм билээ.

-Эхнэр, хүүхдүүд нь аавынхаа /ханийнхаа/ зургийг олон нийтийн цахим сүлжээнээс хараад юу гэж байна?

-Манай гэр бүлийнхэн Дархан-Уул аймгийн төв дээр амьдардаг. Би Хонгор суманд ажилладаг. Манай аймагт цар тахал бүртгэгдсэнээс хойш хоёр сар гаруй гэртээ хариагүй. Цагдаагийн алба олон хүмүүстэй харьцаж, эрсдэлтэй нөхцөлд ажилладаг учраас би олон удаа ойрын хавьтал болсон. Тийм болохоор гэртээ хариагүй байгаа. Миний дасгал хийж буй зургийг хараад гэр бүлийнхэн маань бөөн баяр болж байна лээ.

-Ам бүл хэд вэ?

– Ам бүл дөрвүүлээ. Эхнэр хоёр хүүтэйгээ амьдардаг.

-Ажлынхаа гарааг хаанаас эхэлж байв?     

-Би ажлын гараагаа 2005 онд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын цагдаагийн хэлтсээс эхэлсэн. Тэндээ 14 жил ажиллаад, Хонгор сумын цагдаагаар хоёр дахь жил ажиллаж байна.

-Цагдаагийн байгууллагад 16 жил ажиллаж буй гэлээ. Энэ хугацаанд шантрах үе байсан уу?

-Миний хувьд цагдаагийн байгууллагад 16 жил ажиллахад “Ажлаасаа гаръя” гэж ганц удаа ч бодож байгаагүй. Цагдаагийн алба маш сайхан л даа. Алхам бүртээ хүнд тусалж явдаг. Энэ албаараа үнэхээр бахархаж явдаг. Энэ хугацаанд хүмүүсээс олон сайхан урмын үг сонссон.

-Ажил үүргээ амжилттай биелүүлж, авсан гавьяа шагналаа танилцуулж болох уу?

-Би 2020 онд Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагнуулсан. Мөн 2019 онд Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэт жуух”-аар шагнуулсан. Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын “Тэргүүний ажилтан”-аар гурван удаа шагнуулсан. Энэ жил Дотоодын хэргийн их сургуулийг бакалавраар төгссөн.

-Халдварын голомтод ажиллаж буй эмч, онцгой, цагдаагийн алба хаагчид ачаалал ихтэй, хариуцлагатай үүрэг гүйцэтгэж байна. Та алба хаагчдадаа хандан урмын үг хэлээч?

-Монгол Улсад цар тахал нийт хүн амын дунд өргөн тархсан энэ цаг үед эмч, онцгой, цагдаагийн алба хаагчид өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдийнхээ төлөө цаг наргүй, нойр хоолгүй зүтгэж байна. Бүх төрийн алба хаагчдаараа бахархаж байгаа. Хамтдаа өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, цар тахалгүй зуны төлөө хамтдаа хичээцгээе.

-Танд бас баярлалаа. Ажил албанд нь өндөр амжилтыг хүсье. Өнөө өглөө дахин дасгалаа хийх үү?

-Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Тэгнэ ээ. Өглөө бүр хамтдаа дахин дасгалаа хийнэ. Манайхан “Хамтдаа өглөө бүр дасгал хийе. Гоё юм байна” гэж хэлсэн.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
66
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хүннү 2021-04-27 202.179.26.117

Цагдаа хүүд амжилт хүсэе. Монголд харуул хамгаалалтын дэглэм алдагддаснаас Ковид19-г алдсан. Эхэндээ маш сайн байсан, сонгуулиас хойш суларсаар, өнөөдрийн байдлаар 95 хүн “явчихлаа”. Халдвартай хүний тоо 30 мянга давлаа. Одоо 80 хүний бие маш хүнд байна. Энэ бол маш том алдаа. Одоо хүчний байгуулагууд сургамж аваа байлгүй дээ.

Avatar

/*-*/ 2021-04-27 49.0.142.169

Соц нийгмийн үед "Цагдаа бол цагийн найз" гэдэг байлаа

Avatar

Зочин 2021-04-27 202.179.26.117

одоо дээрдсэн юмгүй дээ.

Avatar

Зочин 2021-04-27 192.82.82.178

жинхэнэ амьдралын төлөө гэр бүлийнхээ төлөө гэсэн чинь сэтгэлтэй залуу байна. амжилт аз жаргал хүсье.

Avatar

Zochin 2021-04-27 192.82.70.28

Mundag

Avatar

Зочин 2021-04-27 202.9.41.8

Мундаг залуу байна..Амжилт аз жаргал хүсье

Avatar

Зочин 2021-04-27 66.181.161.110

ajil amidrald n amjilt husie.

Avatar

Зочин 2021-04-27 202.9.46.61

Ёстой хөөрхөн хүүхэд. Ажил аиьдралд нь амжилт бүтээл аз жаргалыг хүсэе!

Avatar

Зочин 2021-04-27 59.153.113.13

iim l ajildaa chin setgeleesee handdag humuusiig deesh n gargaj irmeer baigaa yumdaa

Avatar

Zochin 2021-04-27 150.129.141.156

Mundag bn.Busaddaa ulger duurailal boljee.2 huu ni aawaaraa baharhaj bayrlasan bh daa.

Avatar

Зочин 2021-04-27 66.181.184.144

Хүн бүр ажилдаа ингэж ханддаг бол ч улс орон маань дороо л хөгжөөд босоод ирнэ дээ уг нь.

Avatar

зочин 2021-04-27 122.201.19.99

Сайн байна

Avatar

Зочин 2021-04-27 192.82.68.64

Цагдаа бол цагдаа

Avatar

Zochin 2021-04-27 103.229.120.27

Ajild ni amjilt amidrald ni
jargaliig husie Mundag saihan setgeltei setgelgeetei zaluu baina Bayar hurgie

Avatar

Зочин 2021-04-27 66.181.179.144

мундаг сэтгэлтэй хүү байна . дүү чамд болон танаы гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсье."сайн санааны үзүүрт шар тос"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж