Үндэсний аюулгүй байдлаар улстөржиж болохгүй

Хуучирсан мэдээ: 2021.04.27-нд нийтлэгдсэн

Үндэсний аюулгүй байдлаар улстөржиж болохгүй

Үндэсний аюулгүй байдлаар улстөржиж болохгүй

Монголд Covid-19 халдварын тархалт буурахгүй байгаа учраас хөл хориог үргэлжлүүлж, бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгасан. Түүнчлэн Covid-19-ийн шинэ төрөл буюу мутацид орсон вирус манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн нь олон нийтийг түгшээж буй. Өчигдөр 856 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 31339 болсон. Эдгээр батлагдсан тохиолдлын 27259 мянга буюу 86.8 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Улсын хэмжээнд 2021 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 4451 хүн эмчлүүлж байна.  Сүүлийн сар гаруйн хугацаанд халдвар авсан хүмүүсийн биеийн байдал хүндэрч, уг халдвараар 80 хүн нас барсан бол одоогоор 81 хүний биеийн байдал нэн хүнд байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.

Гэвч covid-19-ийг далимдуулж хувийн улс төр хийх сонирхол Монголын улстөрчдөд бий. Тэдний нэг нь  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга

Ерөнхийлөгчийн хэлэхдээ өнгөрсөн нэгдүгээр сараас ҮАБЗ хуралдаагүй учраас МАН-ыг тараах захирамж гаргаж байгаагаа уг захирамждаа онцолсон.

2020 оны арваннэгдүгээр сарын 11-ны өдөр Монгол Улсад цар тахлыг дотооддоо алдаж, онцгой нөхцөл байдал үүсэхэд  ҮАБЗ хуралдан, мэдэгдэл гаргаж байв. Мэдэгдэлд, хүн бүр хариуцлагатай байж, цар тахлын үеэр авч хэрэгжүүлэх дэглэмийг сайтар сахиж, энэхүү хүнд үеийг хамтдаа даван туулах хэрэгтэйг онцлон, эв нэгдэлтэй байхыг уриалж байсан юм. .

ҮАБЗ ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ЯМАР, ЯМАР АСУУДЛААР ХУРАЛДАЖ БАЙВ ГЭДГИЙГ ТОЙМЛОВОЛ:

  • Х.Баттулга Ерөнхийлөгч болсноосоо хойш ҮАБЗ-ийн анхны хуралдааныг 2017 оны арваннэгдүгээр сарын 24-ны өдөр хуралдуулж, уг хуралдааныг “Ажилгүйдэл, ядуурлыг дайны хэмжээнд авч үзье” гэсэн сэдвийн дор хийж байв.
  • 2017 оны нэгдүгээр сарын 10-нд ҮАБЗ хуралдаж агаар, ус, хөрсний бохирдол гамшгийн түвшинд хүрсэн гэж үзэж онцгой байдлын горимоор ажиллах, гамшгийн бүс тогтоож хориглох зүйлсийг гаргах, төрийн захиргааны байгууллагууд, тэдгээрийг дагасан дэд бүтцийн байгууламжуудыг нүүлгэн шилжүүлэх эрхзүйн орчин бүрдүүлэх, агаар орчны бохирдлыг бууруулах, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар төрийн бүх шатны байгууллага, иргэний хүлээх үүрэг, хариуцлагын тогтолцоог бий болгох эрхзүйн орчинг бүрдүүлэх, агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг батлах зэрэг агуулга бүхий зөвлөмж гаргасан.
  • 2019 оны зургаадугаар сарын 26-ны өдөр ҮАБЗ хуралдан, нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зөвлөмжийг гаргаж байв.
  • 2019 оны арваннэгдүгээр сарын 19-ны өдөр ҮАБЗ-ийн  хуралдаанаар Оюутолгой төсөлтэй холбоотой асуудлыг хэлэлцэв.Тухайн үед буюу /2019.11.18/ Оюутолгой төслийн далд уурхайтай холбоотойгоор нэхэмжлэгчийн гаргасан гомдлууд үндэслэлтэй хэмээн шийдвэрлэсэн тул уг асуудлаар ҮАБЗ-ийн гишүүд хуралдсан.
  • 2020 оны нэгдүгээр сарын 31-ны өдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын бүх боомтоор, тодруулбал, агаарын, төмөр зам, автозамаар хятад иргэд болон гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй байх. Мөн гуравдугаар сарын 2-ныг хүртэл Монгол Улсын иргэд урд хөрш рүү зорчихгүй байх шийдвэрийг гаргаж байлаа. Цаашлаад Буянт-Ухаа болон Замын-Үүд боомтоор буцаж ирж буй монгол иргэдээ нэвтрүүлэх ба итгэмжлэгдсэн ачаа барааг хилээр нэвтрүүлж, бараа таваарын импорт, экслортыг хязгаарлахгүй гэсэн зөвлөмжийг ҮАБЗ-өөс гаргаж, танилцуулж байв.
  • 2020 оны хоёрдугаар сарын 10-нд ҮАБЗ хуралдан цар тахалтай холбоотойгоор Цагаан сарыг тэмдэглэхгүй байх зөвлөмжийг гаргасан.
  • 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Covid-19 Монгол Улсын нутаг дэвсгэрт илэрсэнтэй холбогдуулан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 08:00 цагт шуурхай хуралдаж, Засгийн газарт чиглэл өгч байв.
  • 2020 оны гуравдугаар сарын 31-ний өдөр ҮАБЗ хуралдаж, Оросын Холбооны улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улс руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн хамтын ажиллагааг бодлого, зохион байгуулалтаар хангаж ажиллах зорилго бүхий Ажлын хэсгийг Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байгуулахаар шийдвэрлэв.
  • 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ны өдөр Монгол Улсад цар тахлыг дотооддоо алдан, онцгой нөхцөл байдал үүссэн тул ҮАБЗ хуралдан, мэдэгдэл гаргаж байв. Мэдэгдэлд, хүн бүр дороо хариуцпагатай байж, цар тахлын үеэр авч хэрэгжүүлэх дэглэмийг сайтар сахиж, энэхүү хүнд үеийг хамтдаа даван туулах хэрэгтэйг онцлон, эв нэгдэлтэй байхыг уриалсан.
  • Хамгийн сүүлд буюу 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шуурхай хуралдаан зарласан ч энэ нь Засгийн газар танхимаараа огцрох шийдвэртэй давхцсан тул хуралдаж чадаагүй юм.
  • Харин одоо ҮАБЗ шинэ Ерөнхий сайдтайгаар хуралдаж, цар тахлын давагдашгүй хүчин зүйлийг хэрхэн даван туулах талаар ярилцахаар хурал зарлаад байгаа боловч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Зандантар нар хуралдааныг бойкотлов.

ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН НЬ ДАРААХ БҮРЭН ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ:

1/ үндэсний аюулгүй байдал болон төрийн гадаад, дотоод бодлогын нэгдмэл байдлыг хангах үүднээс улс орны төр, нийгмийн амьдралд дүн шинжилгээ хийлгэж, авах шаардлагатай арга хэмжээний талаар санал боловсруулан Зөвлөлийн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх;

2/ Зөвлөлийн чиг үүрэгт хамаарах асуудлаар холбогдох байгууллага, түүний дотор үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллагын ажилтай танилцах, чиглэл зөвлөлгөө өгөх гэж хуульчилжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж