Монголын физик боловсон хүчний ДОРОЙТОЛД ОРЖЭЭ | News.MN

Монголын физик боловсон хүчний ДОРОЙТОЛД ОРЖЭЭ

Монголын физик боловсон хүчний ДОРОЙТОЛД ОРЖЭЭ

Монголын физик боловсон хүчний ДОРОЙТОЛД ОРЖЭЭ

С.Бизьяа МУИС-ийн физикийн  тэнхимийн хоёрдугаар дамжааны оюутан. Тэрбээр энэ ангийг яагаад сонгон суралцах болсноо  ийн тайлбарлав.  "Миний аав физикийн багш.  Тиймээс багаасаа физикийн хичээлд дурлаж, улам гүнзгийрүүлэн судлахаар шийдсэн.  Дунд сургуулиа төгсөхдөө би өөр чиглэлээр суралцдаг юм уу гэж бодож байсан. Харин манай тэнхимийн багш надад санал болгосон л доо". С.Бизьяагийн анги таван оюутантай. Гэхдээ тэр нэгийг нь танина, бусдыг нь харж байгаагүй гэнэ.  Тэрбээр оюутнууд физикийн мэргэжлийг сонгохоо больсон шалтгааныг  хэлэхдээ "Хүүхдүүд физикийн ангийг сонгодоггүй нь төгсөөд ажиллах ажлын байрны олдоц муу, бас цалин бага байдагтай холбоотой байх. Мөн ЕБС-д физикийн хичээлийг уйтгартай заадаг нь хүүхдүүдийг залхааж, маш хүнд хэцүү хичээл гэсэн ойлголтыг өгч, энэ хичээлд дургүй болгочихдог” гэв.

МУИС-ийн Физикийн тэнхимийн хоёрдугаар дамжаа ердөө таван оюутантай.  Тэдний хоёр нь  өөрийнхөө хүсэлтээр уг тэнхимд элссэн. Харин сургуулийн захиргааны зүгээс таваас бага оюутантай бол тэнхимийн хөтөлбөрийг хаах шаардлага тавьсан байна. Тиймээс багш нар нь тоо, физиктээ сайн гэх хүүхдүүдийг гуйж, түүж оюутныхаа тоог  арай гэж тав болгосноор үйл ажиллагаагаа явуулах эрхтэй болсон гэнэ.

Уг нь, шинжлэх ухааны хаан нь математик,  хатан нь физик гэж үздэг. Физикийн шинжлэх ухаан нь хими, биологи зэрэг бүх төрлийн байгалийн шинжлэх ухааны үндэс нь. Орчлон ертөнц хэзээ хэрхэн үүссэнээс эхлээд, молекулуудын хөдөлгөөн зэрэг байгалийн бүх үзэгдлийг физикчид судалдаг. Өдгөө хүн төрөлхтний хэрэглэж байгаа гар утас, компьютер, техник технологи зэрэг нь физикчдийн судалгааны нэгээхэн хэсэг билээ. Гэтэл энэ том салбарын боловсон хүчнийг бэлтгэх тогтолцоо алдагдаж байгаа нь харамсалтай. Энэ гажуудал олон зүйлээс шалтгаалдаг аж.

Нэгдүгээрт,  2014 оноос МУИС-ийн нэгдүгээр дамжаанд оюутан элсүүлэхдээ анги сонгуулалгүй шууд элсүүлэх болсон. Ингээд нэг жил ерөнхий хичээл заалгаад хоёрдугаар дамжаанаасаа мэргэжил сонгон суралцдаг зарчим нь физикээс хөндийрүүлж, энэ мэргэжлийг сонгох сэдлийг нь замхруулдаг аж. Энэ шинэчлэлийг хэрэгжүүлснээс хойш физикийн тэнхимээс гадна, хими, биологи зэрэг байгалийн ухааны чиглэлийн салбаруудад боловсон хүчин бэлтгэх бодлого доройтолд орсон байна.

Хоёрдугаарт, ерөнхий боловсролын сургуулийн (ЕБС) ахлах ангид физикийн хичээлийг сонгон судлах хичээл болгосон бөгөөд сонгон судалж байгаа сурагчдын тоо тодорхой групп үүсгэх хэмжээнд хүрэхгүй бол цуцлагддаг байна. Энэ нь физикийн хичээлийг сонирхсон ч сонгож чадахгүй хохироход хүргэдэг гэж ЕБС-ийн физикийн багш ярьж байна.

Гуравдугаарт, физикийн хичээлийг ЕБС-ийн багш нар заахдаа сурагчдад ойр байлгах тал дээр ажилладаггүй, асар хүнд хичээл мэтээр заадаг нь сурагчдыг физикийн хичээлд дургүй, энэ мэргэжлийг сонгон суралцах хүсэлгүй болгодог гэж сурагчид ярьж байлаа.

ТЭНХИМИЙН ЭРХЛЭГЧ ХӨӨЦӨЛДӨЖ БАЙЖ НЭГ ХҮҮХЭД АВЧРААД ТАВ БОЛГОЖ ХИЧЭЭЛЭЭ ЭХЛҮҮЛСЭН

МУИС-ийн Физикийн тэнхимийн багш, дэд профессор Д.Эрдэнэбаатараас энэ асуудалтай холбоотой зарим зүйлийг тодрууллаа.

-МУИС-ийн Физикийн тэнхим хаагдахад хүрлээ гэх асуудал яригдаж байна. Тэгэхээр та энэ асуудалд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Хаагдахад хүрлээ гэдэг нь хаагдах аюул байна, хаагдах асуудал яригдсан гэсэн үг. Учир нь, өнгөрсөн оны зургадугаар сард МУИС-ийн Физикийн тэнхимийн хурлын үеэр сургуулийн захиргааны зүгээс физикийн ангийн хөтөлбөр үр ашиггүй байгаа, цөөхөн оюутан элсүүлж байгаа болохоор таваас доош оюутан сонговол хөтөлбөрт элсэлт авахгүй гэдэг асуудал яригдсан. МУИС-ийн Физикийн тэнхим нь физикч, физикийн багш гэсэн үндсэн хоёр хөтөлбөрөөр элсэлт авдаг. Энэ хоёрын учрыг ол, цөөхөн оюутантай байгаад байвал хаана гэх агуулгатай хэлэлцүүлэг өрнөсөн юм. Үүнтэй холбоотойгоор Физикийн тэнхимийн багш нар бүгд эсэргүүцлээ илэрхийлсэн. Физикийн салбарыг бодлогоор авч явах ёстой байтал цөөн хүүхэд элссэн гэх шалтгаанаар хаах талаар ярьж байгаа нь зохимжгүй гэдгийг илэрхийлсэн.  Гэвч физикийн багшийн хөтөлбөрийн элсэлтийг 2020-2021 оны хичээлийн жилд элсэлт авалгүй өнжүүлсэн. Их сургуулийн оюутан нь хоёрдугаар дамжаанаасаа үндсэн ангиа сонгож суралцдаг. Өөрөөр хэлбэл, физикийн багшийн хоёрдугаар ангид хүүхэд аваагүй гэсэн үг. Харин физикийн ангийг дөрвөн оюутан сонгосон байдаг. Ингээд тэнхимийн эрхлэгч хөөцөлдөж байж нэг хүүхэд шилжүүлж авчраад тав болгож хичээлээ эхлүүлсэн. Миний хувьд физикийн хоёрдугаар курсийн ангийн багш. Дааж авсан ангитайгаа уулзалт хийх, сургалт явуулах зэрэгт хоёр л оюутан оролцож байсан нь үнэн.

-Танай сургуулийн зүгээс энэ тэнхимийг хаахгүй, харин ч элсэн суралцаж байгаа хүүхдүүдэд дэмжлэг үзүүлж байгаа гэх тайлбарыг өгч байсан?

-Физикийн тэнхимийн хоёрхон хөтөлбөрийн нэгийнх нь элсэлтийг зогсоож байгаа нь хааснаас ялгаагүй нөхцөл байдал. Өмнө жил нь элсэлт аваагүй хөтөлбөрийг оюутан сонгох магадлал бүр л буурч таарна. Бас хаах талаар ч яригдсан. Үнэндээ бодлогоор дэмждэг юм бол элсэлт хаах тухай асуудал ярих ч ёсгүй юм. Сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлж байгаа нь сайн хэрэг, гэвч үзүүлэхдээ дүнгийн голч нь 3.2-оос дээш байх зэрэг шаардлага тавьж байгаа. Физикийн ангид тогтмол 3.2-оос дээш голчтой суралцана гэдэг тийм ч амар зүйл биш. Зөвхөн төлбөр гэдэг талаас гадна үнэхээр сонирхолтой хөрвөх чадвартай физик суурьтай, технологийн чадвартай мэргэжилтэн бэлтгэх шинэ хөтөлбөрийг ч бас нээх шаардлагатай байгаа юм л даа.

УРЬД НЬ НЭГ АНГИД 50-60 ХҮҮХЭД СУРДАГ БАЙЖЭЭ

Физикийн тэнхимийн багш ийнхүү харамсангуй ярьж байна.  МУИС анх 1942 онд байгуулагдахад физикийн салбар нь цуг нээгдсэн, суурь шинжлэх ухааны нэг юм. Энэ салбар нь 2014 оныг хүртэл МУИС-ийн Физик-Электроникийн сургууль гэж хөгжиж явсан. Шинэчлэл гэх нэрийн дор сургууль нь татан буугдаж физикийн тэнхим нь л үлдсэн, бусад  нь өөр салбарт  тарсан юм байна. Ингээд физикийн багш, физикийн анги л үлджээ. Урьд нь Физик-Электроникийн сургуулийн нэг ангид 50-60 хүүхдийн элсэлт авдаг байжээ.

Гэтэл одоо тэнхимийн бүх дамжаанд нийт 50-60 оюутан бүртгэлтэй байгаа бөгөөд бодит байдал дээр түүнээс цөөн оюутан идэвхтэй суралцаж байгаа ажээ.

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс МУИС-ийн захиргаанаас шинэчлэл нэрийн дор зарим тэнхимийг хаахад хүргэж байгаа энэ асуудлын талаар тодруулахад хэвлэлийн төлөөлөгч Г.Билгүүн  “МУИС физикийн хөтөлбөрийг хаагаагүй, хаахгүй. Харин ч энэ жил физик зэрэг байгалийн ухааны салбарт элссэн хүүхдүүдийн сургалтын төлбөрийг 50 хувь хөнгөлдөг байснаа 100 хувь болгож өөрчилж байгаа. Өөрөөр хэлбэл үнэгүй сурна гэсэн үг. Нэгдүгээр дамжаандаа сайн сурвал буюу дүн нь 3.2 голчоос дээш бол жил бүр 100 хувь төлбөрөө чөлөөлүүлэх боломжтой. Энэ талаар бид удахгүй мэдээлэл өгнө” гэсэн юм.

Физикийн салбарт элсэн сурагчдын тоог нэмэгдүүлэхэд салбар яам нь бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Мөн ЕБС-ийн ахлах ангид физикийн хичээлийг сонгон судлах хичээл болгосон нь олон хүүхдийг мөрөөдлөө орхиход хүргэж байгаа юм. Бас физикийн багш нарын заах арга барилыг ч өөрчлөх шаардлага тулгараад буй. Тиймээс БШУЯ-наас уг асуудалтай холбоотой тайлбар мэдээлэл авахыг хүссэн ч “Манайхан хуулийн төслүүд дээр ажиллаад хэвлэлд яриа өгөх завгүй байгаа” хэмээн хариулт өгөхөөс татгалзсан юм.

ФИЗИКИЙН АНГИ ТӨГССӨН ХҮН ӨӨР ОЛОН МЭРГЭЖЛЭЭР АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ

Физикийн анги төгссөн хүн зөвхөн багш  болдог гэсэн ойлголт нь өрөөсгөл. Харин ч эсрэгээрээ олон мэргэжлээр хөрвөн ажиллах боломжтой юм. Яагаад гэвэл тэд математикийн, судалгааны, байгалийн шинжлэх ухааны гэх мэт маш олон чадамжийг зэрэг эзэмшиж төгсдөг аж. Бусад хүмүүс мэргэжлээ дээшлүүлэх гэж математикийг нэмж судалж байхад физикчид цаг товчлон орчуулагч, бизнесийн удирдлага, төслийн удирдлагаар мэргэших боломжтой ажээ.

Түүнчлэн ерөнхий мэдлэг олж авсан гэж үзвэл математик, физик, хими, мэдээлэл зүй гээд дөрвөн хичээлийг зааж чаддаг болно. Мөн арай өөр чиглэлээр ажиллахаар бол холбооны инженер, цахилгааны инженер, нисэхийн техникчээр ажиллах боломжтой. Үүгээр зогсохгүй бизнес хийе гэвэл телевиз засвар, фото зурагчин, програмист гээд юу л бол юу хийх чадвартай болох юм.

Аливаа улс орны хөгжил дэвшлийн амин чухал мэргэжил, гол боловсон хүчин, үнэт баялаг нь болсон физик, инженерийн сэтгэлгээтэй хүүхдүүдийг төрөөс  бодлогоор дэмжих цаг болжээ. Монголын нийгмийн хөгжлийг чирч явах инженерүүд эндээс л төрнө.

Гэтэл боловсролын салбарт олон жил нүүрлэсэн алдаатай бодлогын улмаас энэ төрлийн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг гол сургууль болох МУИС-ийн Физикийн тэнхимд элсэн сурагчид цөөрч, улмаар физикийн анги нь ийнхүү хаагдахад хүрээд байгаа нь харамсалтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ХарамсалтайХарамсалтай
21
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

103 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2021-04-27 202.55.188.85

Muis.iin pizikiin bagsh nar maßh muu chadwargui humuus bolson shuu. Tgd 2 oyutand hicheel zaaj bj hamgiin undur tsaliing awjina. Mubis.d naad 2 iyutanaa uguch. Amin huwiu hicheesen yumnuud. Hudlaa hiimel daguul yriad.

Avatar

Зочин 2021-04-27 202.126.88.148

Уг нь би физикч болох мөрөөдөлтэй юм. Их сургуульд ороххос өмнө хаагдчихвал яаанаа

Avatar

Авирмэд 2021-04-27 66.181.176.233

Хүн төрлөхтөний сүүлийн 200 жил зөвхөн ШУ дээр тулгуурлан, бүр тодруулбал физикийн ШУ дээр л тулгуурлан хөгжжээ. Эдгээр жилүүдэд ШУ-ны эзлэх хувь улам нэмэгдсээр байгаа. Америк яагаад Европоос түрүүлж хөгжих болсон гэхээр Дэлхийн 2 дайнаар Европын бараг бүх сайн физикчид Америк гарсан, харин Америк тэр хүмүүсийг ашиглаж чадсан. Ер нь Америкийн хамгийн чухал зүйл хүнийг, физикчдийг ашиглаж чаддаг юм. Монгол харамсалтай. Физикч хүн ямар ч салбарт тэргүүлэн ажиллаж чадна. Физик бүхний үндэс.

Avatar

zochin 2021-04-27 89.144.210.50

Uursduus ni bas ih bolj bgaa. Hoorondoo ev tunjin muu, biesee demjdeggui, hiisen ajliig ni uguisgedeg, geh met ni daamjirsaar iim bdald hurgej bgam. Ehleed uursniihuu handlagiig urchilhuus buh zuil shaltgaalna

Avatar

Зочин 2021-04-27 89.144.210.50

Asuudal bas uursdud ni ch bas bgaa. Hoorondoo ev tunjin muu, bie bieniihee hiisen ajliig uguisgedeg, demjdeggui geh met bdal ni daamjirsaar udiig hursen. Ehleed uursniihuu handlagiig uurchilhuus buh zuil ehelne

Avatar

зочин 2021-04-27 109.252.87.148

Эмгэнэл байна аа Лам болж чадвал өөдөө явна. Эцэст Л.Оюун-Эрдэнэ Нямбаатар Аюурзана нарын ухаанаар М.Энхболд шиг хүнийг буланд шахаад гоё сайд болох боломж байна. Физик бол Монголд өнөөдөр хэрэгүй гэдгийг ойлгосон

Avatar

Зочин 2021-04-27 209.58.142.160

шалтгаан нь дунд сургуульд физикийг сонгож үздэгээс болсон бн. математик шиг дунд сургуульд заавал үздэг болох хэрэгэтй.

Avatar

зочин 2021-04-27 139.5.217.35

Гадаадад химийн инжинерийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын ихэнх хичээлд нь физикийн хичээл ордог юм байна..Уур, ус, дулаан хийн төлөв гээд л..Интернетээс мэдээлэл авчих санаатай харахаар монголоор физикийн мэдээлэл бараг байхгүй,10 жилд зориулсан цөөхөн мэдээлэлтэй дээд сургуульд үздэг материал естой паг байсан.

Avatar

Зочин 2021-04-27 66.181.183.98

Булчин байхад физик хэрэггүй гэж боддог дарга нартай даа

Avatar

Зочин 2021-04-27 64.119.25.145

Инээд биш ханиад гэдэг шиг физикийн салбар, боловсрол, сургалтыг хааж хэрхэвч болохгүй. Маш чухал салбар. Төрөөс анхаарахгүй, сургуулиас урсгалаар хандсаны илрэл одоо ингэж гарч байна. Төлбөрийг хөнгөлөхөөр одоо нэмэгдэх байх. Бас төрөөс ажлын байраар шууд хангана гэвэл дахиад нэмэгдэх байх. ЕБС-д дугуйлангууд ажиллуулах бас томчуудад зориулж цахилгаанаа хэрхэн шийдэх вэ гээд нээлттэй арга хэмжээ явуулах хэрэгтэйя, японы физикийн хөгжил сонирхолтой бсан.

Avatar

Тооны ангийн төгсөгч 2021-04-27 192.82.93.11

онолын физикч математикч мэргэжил биш шүү. Дээд сургуульд ороход л хэрэг болно Эцэг эхүүдэд хэлэхэд төгсөөд багшлахаас өөр сонголтгүй хийх ажил байхгүй гэсэн үг. Юмыг бодитоор дүгнэх, амьдралын ухаангүй болно. Зах зээлийн нийгэмд бүр хэрэггүй

Avatar

Зочин 2021-04-27 66.181.183.98

Тэгээд физикийн багшийг хаана, хэн бэлдэх вэ

Avatar

галтөр 2021-04-27 103.26.193.93

Энэ устгалцаж байгаа хүмүүсийн нэг бна. Нэриыг нь хэлэх үү яахав

Avatar

Зочин 2021-04-27 202.126.90.13

Цагтаа МУИС -ФЭС төгсөж байсан маш сонирхолтой салбар ийм болсонд харамсаж байна. Инженерийн бүх салбар Мат, Физик суурьтай байдаг. Улс орны хөгжил түвшин инженерүүдийн чадамжаас шууд хамааралтай байдаг. Нийгмийн салбар бол түвшин доогуур шүүдээ. Хуучин ФЭС -г дахин байгуулж физикийн салбарыг өөд нь татах хэрэгтэй. Амархан босох салбар даа. Мөн зөв бодлого явуулах хэрэгтэй.

Avatar

зочин 2021-04-27 192.82.85.189

Физикгүй учраас хөгжихгүйгээр шийдлээ.

Avatar

Irgen 2021-04-27 66.181.183.10

Unen uu

Avatar

МУИС-ийн багш 2021-04-27 112.72.15.210

Шинэчлэл хийж байгаа нэрээр Гантөтөртэй нийлж Галтбаяр, Отгонтөгс, Мөнх-Эрдэнэ, Улам-Оргих нарын хийсэн алдаатай, бодлогогүй тэнэг шийдвэрээс болж түмэн олон хүүхэд, бүхэл бүтэн том сургууль хохирсон. Юмыг шүүмжлэх нураах амархан, бүтээх босгох хэцүү. Албан тушаалд шунагч цүнх баригч нар хаа сайгүй гай болдог

Avatar

Тайж 2021-04-27 66.181.177.114

Танил тал арын хаалга садан төрлийн хэлхээгээр худлаа үнэн дипломтой л бол ямар ч албан тушаал дээр ажиллаж болдог супер хүмүүс ихэссэн!Тэд бол эрдэмтэн доктор спортын мастер гавьяат жүжигчин соёлын тэргүүн ер нь бүх шагнал суудалд сууж чаддаг эрдэм билэгтэй ажгуу!Тийм болохоор физикийн шинжлэх ухааныг орлон судлаачид хөгжүүлээд байгаа болохоор тусгайлан мэргэжилтэн бэлтгэх шаардлагагүй бөлгөө!

Avatar

Зочин 2021-04-27 66.181.161.113

Mash heregtei tsegtstei buren guitset medeelel beldej ugsund bayarlalaaa 😊

Avatar

Сдд 2021-04-27 202.126.89.57

Физикийн мэргэжилтэй Алтанхуяг гишүүн анхаарал хандуулаач

Avatar

зочмн 2021-04-27 202.9.40.113

Ер нь бол үүнтэй холбоотойггоор Монгол Улсад өнөөдөр юу үнэ цэнэтэй гэдэг асуулт урган гарна.
Хүний мэдлэг, авьяас, ур чадвар, мэргэжлийн туршлага, бүтээлч сэтгэлгээ үнэлэмжгүй болсны нэг тод илрэл гэж болно.
Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын эрин үед техник, технологийн суурь болох физик-ээ орхигдуулсан нь том алдаа. Үе үеийн улс төрчдийн боловсролоор наадсаны хэзээ ч нөхөжгүй гай…

Avatar

ХУУЛЬЧ 2021-04-27 192.82.64.190

АРГАГҮЙ ДЭЭ ,,,,,,ГАДААД ХЭЛНИЙ МЭДЛЭГҮЙ ,,ЗӨВХӨН МОНГОЛООР БҮХ МЭДЛЭГ МЭДЭЭЛЭЛЭЭ АВЧ УЛС ТӨРЧ, ЭДИЙН ЗАСАГЧ, СЭТГҮҮЛЧ ХУУЛЬЧ НЭРТЭЙ ДИПЛОМТОН ОЛШРООД АМАРХАН АМААРАА МӨНГӨ ОЛДОГ ГЭЖ ИНДҮҮРЭХЭЭР ТЭР ,,,,,,,ТИЙМ БОЛОХООР ТӨР ЗАСАГТ ИХ МЭДЭГЧ ГЭР БҮЛ,САДАН ТӨРИЙН АЛБАТАЙ БОЛЖ ,СУУРЬ ШИНЖЛЭХ УХААНЫГ ҮЛ ТООДОГ ХЭРЭГ ,,,,,,,

Avatar

Зочин 2021-04-27 202.126.94.99

Дээд боловсрол доройтолд орсон!
Терийнх нь баахан улс тер, хувийхан МАН -ын эздийн , шашны. Яам нь авлига. Яанадаа.

Avatar

ЗОЧИН 2021-04-27 158.208.192.248

Хамгийн чухал суурь системүүдээ зөнд нь хаяхаар ингэж байгаа юм. Аргагүй шүү дээ, өнөөдөр ямар нэгэн дарга, худал үнэн ярьсан хууль эрхзүйч гэх мэтийн нийгмийн ажилтанууд л хамгийн их цалин авч байна. Багш, эмч, инженер болон судаалчид хамгийн бага цалин авч байна шүү дээ. Боловсролгүй засгийн гай энэ юм даа.

Avatar

их мэдэгч 2021-04-27 202.126.90.37

"
Сурер нэгдлийн онол" оор бол пизигийн шинжлэх ухааны нээлт дууссан гэж үздэг

Avatar

Зочин 2021-04-27 202.9.40.2

Чухам үнэнийг цөөн үгээр хэлжээ

Avatar

хүннү 2021-04-27 202.179.26.117

МУИС физик, электроник, математик, хими, биологи, газар зүй? түүх нийгэм, эдийн засаг, олон улсын харилцаа гэсэн мэргэжлээр сургасан нь дээр. Бусадыг нь хувийн сургуулиуд бэлтгэг. Аа бараг газар зүй ч хэрэггүйдээ тэдний судлах, шинжлэх ажил дууссан. Энэ мэтчилэн хийх ажил нь дууссан мэргэжилийг бэлтгэх хэрэггүй. Харин физик бол өөр тэр дуусашгүй ш/у. Хуулийг "Орхон" их сургуульд даалгаж болох юм. Нямбаатар болоод л байгаа биз дээ.

Avatar

asd 2021-04-27 66.181.176.239

Нямбаатар "Орхон" их сургууль төгссөн юм байна л даа .Дэг дэгс яриатай ,ямарч хүний үг сонсохгүй зөвхөн нэг талыг бариад олон
өнцгөөс бус яг өөрийнхөөрөө зүтгээд байдаг юм билээ.

Avatar

Хдю 2021-04-27 202.126.89.57

Ямарч шинжлэх ухаанч биш нам дагасан хоосон толгой шдээ энэ нямбаатар хуучнаар бол тмс ийн боловсролтой ийм хүнийг толгой дээрээ залахаар яаж Монгол орон хөгжих вэ дээ МАНгар нэрийн учир ийм байна дас

Avatar

Зочин 2021-04-27 185.220.102.7

МОНГОЛД ШАРЫН ШАШНЫ ЛАМ НАР ИЛҮҮ ХЭРЭГТЭЙ. Д.ЧОЙЖАМЦЫН 1000 ЛХАМ ХҮҮХЭД ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ ДУУСААД ОДОО 10 000 ЛАМ ХҮҮХЭД ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖЭЭД ЭХЭЛСЭН.

Avatar

Зочин 2021-04-27 202.9.40.2

Блама гэж бичдийн бн лээ яг үнэндээ

Avatar

Ork 2021-04-27 103.212.119.32

Mонголын физик байхдаа ч яахав дээ??

Avatar

ням. 2021-04-27 122.201.24.115

сургалтын төлбөрийг эрс багасгах, мөн Физикийн шинжлэх ухааны үр дүнг тодоор харагдуулж суртачил таниул тэгээл, багтахггүй шүү маш чухал шинжлэх ухаан шүү

Avatar

Зочин 2021-04-27 66.181.179.27

Томоохон болон орчин уеийн компаниуд физикийн анги тогссон хуухдийг ажилд тэргуун ээлжинд авна гэж зарлах хэрэгтэй.Физикч хун ямарч мэргэжлээр ажиллаж чадна.Тэд бол маш сайн сэтгэж чаддаг,сэтгэлгээний асар их тэвчээр суусан хумуус байдаг юм шуу.Физик,хими,математикийн ангид суралцах чадвартай хуухдуудийн толборийг тор даах хэрэгтэй.Энэ бол амин чухал.

Avatar

Зочин 2021-04-27 64.119.19.213

sugar agsan bolood sanjasuen zorigt nadah uzlere untaraal da yamr yarshigtain geel zagnaal uiaal.sugar bur galzuursan setgel medrel bolson bainlee.teegd sugar shud zorig shaandsan shuu.

Avatar

Зочин 2021-04-27 64.119.19.213

sanjaasuren zorig shon torin omchiin hoorrni sugar 2 zodoon bolosn.

Avatar

зочин 2021-04-27 59.153.113.76

Физикийн тэнхим хаагдаад эрхлэгч нь Корона судалдаг болсон юм байна л даа, сайн хөрвөж байна шүү

Avatar

зочин 2021-04-27 192.82.85.177

Төрийн өмчийн их сургуулийг улсын хөрөнгө, капиталыг ашиглан сургалт явуулж байгаагийнх нь хувьд улс оронд хэрэгтэй, инжеенер технологийн мэргэжилтэн бэлтгэхэд төрийн өмчийн их, дээд сургуулийн элсэлт, сургалт, төгсөлтийг чиглүүлэх хэрэгтэй. Засгийн газар, Боловсролын Яам үүн рүү бодлогоор анхаарах хэрэгтэй. Нийгмийн ухааны мэргэжлийг хувийн их дээд сургуулиар бэлтгэх нь зөв. Улсын сургуулиуд эрэлттэй мэргэжлээр төгсөгч бэлтгэн хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэх.

Avatar

АНУ-аас 2021-04-27 73.202.10.232

Засаг төрийн байгаа царай нь энэ. Хоцрогдсон буурай Монгол орныг өөд татаж өдий зэрэгтэй болгоход урьд
нийгэмд юун түрүүнд боловсрол, эрүүл мэндэд анхаарсан. Одоо зах зээлд үүний нэг нь хэрэггүй гэж хэлэх нь үү?
Инженерийн боловсон хүчин хамгийн чухал цаг үе. ирж байна. Бүх юм цахимд шиджиж байна. Техникийн дэвшил
урьд байгаагүй түргэн хэмээр урагшилж байна. Үүнийг бодоод үзье. Ж нь: Яг өнөөдөр АНУ-ын TESLA цахилгаан
автомашины үйлдвэр шинээр ажилчин авахдаа ОМ-ын хууль асууж авч байна.

Avatar

Зочин 2021-04-27 202.21.108.217

Монголын физикИЙН ШИНЖЛЭХ УХААН боловсон хүчний ДОРОЙТОЛД ОРЖЭЭ гэж гарчигаа бичих байх даа. тэрнээс биш Монголын физик боловсон хүчин гэж….. ха ха

Avatar

zochin 2021-04-27 202.179.27.167

ulsiin bodlogo ter tusmaa Bolovsroliin yaam daanch oligtoi ajillachgui umdaa!!!, ug n sonircholtoi l chicheel bailaa

Avatar

Дагва 2021-04-27 66.181.176.239

Өнөөдөрийг хүртэл олон хүнтэй ,олон хамт олонтой ажиллаж өдий хүрсэн .МУИС-төгссөн ялангуяа Физикийн анги төгссөн хүүхдүүдтэй нэг багт хамт ажиллаж байсан. Арай л ондоо шүү,,,Тэр сэтгэж байгаа ,ачаалал дааж байгаа биеэ авч явах байдал харьцаа гээд л ,,,Физикийн анги төгсөөд ажил олддоггүй юм билээ..Гэхдээ бусад дагалдах математик, комьпютер гээд чадахгүй юмгүй ,хөрвөх чадвартай мэргэжил байдаг юм билээ .Ямарч байсан суурь ШУ-ыг доройтуулж болохгүй .

Avatar

ganaa 2021-04-27 66.181.190.97

Bolovsroliin yam yamar bodlogo barimtalj bga yum bol. ene ih chuhal shuu

Avatar

Мөнх 2021-04-27 192.82.76.133

Бага дунд дээд гээд нийтдээ боловсролын салбар уналтад орсон. Хувийн нэг том их сургуулийн инженерийн ангийн диплом хамгаалалтын үеэр оюутнуудаас Омын хууль асуухад хэн ч хэлж чадахгүй байсан. Энэ хуулийг бидний үед 9 дүгээр ангидаа заалгадаг байлаа.

Avatar

Ajiglagch 2021-04-27 202.9.40.34

Suuliin jiluudeed MUIS-d muu bagsh nar olnoor orson, mun gadaadaas olon muu bagsh nar irj khicheelee muu zaadag bolsson gesen, tend bas bagsh nar n' physikiig khugjuulekh setgel baikhgui, odooch hurtel 1942 onii physikiin labortoroigoo bain lee…..!!! bugdeeree darga tsarailsan khumuus baidag gesen…

Avatar

өвгөн 2021-04-27 192.82.90.130

Байглын ШУ-ны суурь болсон физикгүйгээр хүн төрлөхтий хөгжил дэвшлийн тухай яритгүй.Хэрэв ийм байдалд хүрч буй бол одооноос ЕБ-ын сургуулийг өндөр оноотой төгсөнчдөөс шалгаржжлан барууны топ сургуулиудад ЗГ-ын тэтгэлгээр явуул.Бодлогоор үүнийг хийхгүй бол улс орны ирээдүйн хөгжлийг төсөөлөхөдч хэцүү. Ер нь үүнээс чинэ болж энэ оронд бүтээгчид бус хоосон чалчигчидаар дүүрлээ.

Avatar

Зочин 2021-04-27 64.119.19.76

Байгаль нийгмийн юмс үзэгдлийг ттайлбарладаг 2 л зүйл.ШУхаан ба шашин.Тэр шинжлэх ухаан нь физик.Гэтэл сурах хүн байдаггүй.Одоо яана. Шинжлэх ухаангүйгээр улс орон хөгжих үү?Улсаас физик матёматикийн багш нарын хөдөлмөрийн үнэлэмжийг эрс сайжруулах шаардлагатай болохыг амьдрал.дээр харуулж буй нь физикийн ангид сурах хүүхэд олдохгүй байгаа явдал.

Avatar

Н.ЛХАГВАДОРЖ 2021-04-27 66.181.181.155

Байгалийн ухааны тулгуур физикийн ШУ-ы мэргэжилтэн бэлтгэх дампуу бодлого нь МУ-ын дээд боловсролын харийг дууриан дагасан манай хөрсөнд буугаагүй систeмийн доройтолтой шууд холбоотой. Хүмүүнлэгийн боловсролыг хумих нь цаашид өлзийтэй хэрэг болно.

Avatar

Зочин 2021-04-27 202.70.34.244

Үүгээр зогсохгүй бизнес хийе гэвэл телевиз засвар, фото зурагчин, програмист гээд юу л бол юу хийх чадвартай болох юм гэнээв эээ писдаа боль боль

Avatar

өвгөн 2021-04-27 192.82.90.130

энэ чинь бүгдээрээ дарга болох гэсний л гай. Аливаа улс орны хөгжлийг ШУТ-оос ангид авч үзхийн боломжгүй.Байгалын ШУ-ны суурь болсон физикийн ухааныг мэдэхгүйгээр хүн төрлөхтгий хөгжлийн ирээдүйг төсөөлөхч аргагүй.Хэрэв байдал ийм болж байгаа бол ерөнхий боловсорлын сургуулийг өндөр оноотой төгсөгчдөөс шалгаруулан барууны нэр хүндэтэй сургуулиудад ЗГ-ын тэтгэлгээр явуул.

Avatar

Эрдэмтэн 2021-04-27 103.212.117.158

Ямарч мэргэжилтэй байсан, түүнийгээ сайн эзэмшиж чадсан нь амьдрах бүрэн боломжтой нийгэм шүү дээ. Физикчид маань амьдралд хийсвэр ханддаг нь тэднийг хөл алдахад хүргэсэн тал бий. МУИС-ийн физик төгсөөд НАСА-д ажиллаж байгаа залуучууд ч бий. Тэгэхээр та өөртөө л сайн анхаар, сурвал сурсан шиг сур. Харин МУИС-ийн хувьд бүх суурь шинжлэх ухааны ангийг цөөн оюутантайгаар шигшмэл байдлаар, төрийн бодлогын хэмжээнд үйл ажиллагааг нь явуулахад төрөөс дэмжих нь зүйтэй. Ирээдүйд тэр төгсөгчид нь

Avatar

Зочин 2021-04-27 103.212.119.252

Олгой толгойлсон ардчилагчдын нөлөө, худлаа ярьж болдогийн гор гарч байна даа.

Avatar

Зочин 2021-04-27 103.212.119.252

Аж үйлдвэрийн хувьсгалыг байгалийн шинжлэх ухаангүйгээр төсөөлөхийн аргагүй, Харин ч толгой сайтай хүүхдүүдийг шигшиж сургах хэрэгтэй.

Avatar

зочин 2021-04-27 103.229.123.199

Йордан улс шиг их дээд сургуульд зөвхөн байгалийн ухаанаар мэргэжил эзэмшдэг болгож бусад мэргэжлийг их дээд сургуульд заадаг болгох хуульч сэтгүүлч байсан ч байгалийн ухааны мэргэжилтэй байх шалгуур бий болгох

Avatar

Zochin 2021-04-27 103.26.194.5

Физикийн салбарыг бодлогоор дэмжих шаардлагатай физикийг доонгуур тогссон хуухэд оор салбарт ажиллах боломжтой хорвох чадвар сайтай болдог сэтгэлгээ хандлага мундаг оор болдог шуу

Avatar

Зочин 2021-04-27 66.181.183.113

MUISIIN HIMIIN TENHIM BAS TSUUHUN HUUHEDTEI BOLSOON. SUULIIN JILUUDED MANAI HIMIIN TENHIMIIN BAGSH NARIIN MEDLEG CHADVAR ZAN HARILTSAA SHOROOTOI HUTGALDATLAA MUUDSAN. ZAGNAJ DARAMTALDAG HUN DOROMJILDOG SARANGEREL BOLORMAA GEH MET BAGSH NARAAS BOLJ OLON CH HUUHED MAGISTER BAKLARAA HAYSAN DAA. TSAASHID BAGSH NARIIN HARILTSAA HANDLAGIIG UURCHLIHGUI BOL ENE SURGUULID SURAH HUN BAIHGUI

Avatar

Зочин 2021-04-27 66.181.188.194

КИНО МЕХАНИКЧ ЕС БОЛОХООР АРГА БАЙЖ УУ.

Avatar

Зочин 2021-04-27 192.241.193.150

Тэгвэл наад 2 хүүхэдтэй багшийн ангиа МУБИС руу л шилжүүлээч дээ. Ер нь лабораторигүй физикч гэж юу байдаг юм.

Avatar

Зочин 2021-04-27 66.181.161.110

МУИС бол багш биш, физикч бэлддэг, энэ 2 оюутан МУБИС-д очбол тэр масс дотор хутгалдаад хэн ч биш болно, харин МУИС-д тусгайлсан хөтөлбөрөөр сайн физикч болгох хэрэгтэй

Avatar

Зочин 2021-04-27 66.181.161.110

Багш бишээ, физикч болох 2 хүүхэд шүү дээ

Avatar

Боловсрол 2021-04-27 192.82.89.120

Хуучны киноны Чимэд багшийн үетэй төстэй нийгэм эргэн иржээ.

Avatar

Улс болж тоглохуй 2021-04-27 192.82.89.120

Слциализмын үеийн мэргэжилтнүүд одоо дуусаж байгаа ойлгомжтой.Одоо шинэ үеийнхэн маань бужигнуулж байна.Зах зээлийнхаа хуулиар явж баййна гэж хөөрцөглөөд байсан дандаа хуульч эдийн засагчид болжээ.Нүүрс зарж мөнгө олоод тэр мөнгөөрөө гаднаас эрээн цаас оруулж ирж биендээ зардаг амьдрал үргэлжилсээр л..

Avatar

Зочин 2021-04-27 202.21.108.183

ЗАХ ЗЭЭЛД БОРЛОГДОХГҮЙ МЭРГЭЖЛЭЭР ЯАДАГ ЮМ

Avatar

зочин 2021-04-27 192.82.71.78

Харин хамгийн амжиргаатай мэргэжил шүү. Усан толгойтой чам мэтийн юмнууд л ингэж хэлэх байх. Эргүү минь чи телевизор үзэж гар утсаар ярьж, компьютер тоглож, мэдэхгүй зүйлээ интернетээс хулгайлж техник техникээр дөрөөлж буйгаа физик тулгуур гэдгээ мэд. Чамайг малын дансанд бүртгэмээр байна.

Avatar

Byambaa 2021-04-27 202.70.34.98

Aжилтай болгоход амархаан. Зүгээр л физикээр төгссөн хүмүүсийг инженерийн ямар чсалбарт ажиллахыг зөвшөөрсөн шийдвэр гаргуулчих. Учир нь физик бүх инженерийн суурь.

Avatar

Зочин 2021-04-27 202.55.188.81

Яг зөв

Avatar

Зочин 2021-04-27 192.82.71.78

Ёстой үнэн. Физикч бол хаана ч хоолоо олоод идчихдэг гайхамшигтай мэргэжил.

Avatar

Зочин 2021-04-27 202.9.46.157

илүү мэргэшсэн мэргэжилтнүүдийг өөр сургуулиуд нь бэлдээд байхад яаж тэр хүчээр гаргасан шийдвэрийг дагахав дээ, харилцаа холбооны салбарт ажиллах боллоо гэж бодоход нөгөө компани нь холбооны инженерүүдийг ажилд авах уу, физикч ажилд авах уу, Програм бичих хүн авах боллоо гэхэд програмист ажилд авах уу, физикч авах уу.

Avatar

Иргэн 2021-04-27 192.82.74.128

Монгол улсын боловсролын бодлого маш муу. МАН ба АН -ийн дарга нар дотор шинжлэх ухаан, боловсролын талаар мэддэг хүн байгаагүй. Бүгд гадны юмыг хуулбарлагч, сармагчингууд байсан тул сүүлийн 30 жилд байнга уналттай явж ирсэн.

Avatar

Зочин 2021-04-27 202.9.40.228

Улс орны тархи болсон эрдэмтэн багш эмч нарынхаа цалинг нь олигтойхон нэмж байж улс хөгжлийн зөв замдаа орно гэж бодох юм даа. Х

Avatar

Zochin 2021-04-27 103.26.195.2

Bugdeeree lam, zohioliin duuchin, hoshin shogiin jujigchid boloh yum bnaldaaa

Avatar

Zochin 2021-04-27 150.129.142.116

Esvel boh yum uu bie unelegch miss nerten.

Avatar

хотын уугуул иргэн 2021-04-27 122.201.31.201

1990 оноос хойшхи Монголын боловсролын тогтолцоо бүрэн дампуурсан. Одоо боловсрол бол нэг ёсны гадны элдэв орны боловсролын туршилтын талбар болсон. Гэтэл Барууны зарим орнууд, жишээ нь Англи хуучин ЗХУ-ын боловсролын тогтолцооны гол гол зүйлийг шууд хуулбарлан авч өөрийн орондоо чимээгүйхэн нэвтрүүлж байна шүү дээ. Бидний мунхаг Монголчууд өөрт байгаа юмаа үнэлдэггүй, үргэлж голдог, гадны юманд хошуурдаг муу зуршлаасаа салаагүй цагт Монгол улс олигтой хөгжихгүй байхдаа.

Avatar

5 биш, 2-оо сайн хөгжүүлэх 2021-04-27 66.181.161.110

Дургуй ламд дарж байж сахил хүртээнэ гэгчээр тэр 2 сонгосон, физикд сонирхолтой хүүхдээ л сайн хөгжүүл. Монголд олон фикикчийн хэрэггүй. Олон оюутанд зааж биш, харин хүсэл сонирхолдоо хөтлөгдөж, шатаж яваа цөөн оюутан дагалдуулж, сайн мэргэжилтэн болгодог багшийг үнэлэх цаг болжээ. 1-р курсаас нь анги, хөтөлбөрт хүчээр элсүүлж, өөрийгөө олж ядаж яваа түмний хүүхдийг балладаг их сургууль нөгөө дэлхийн шилдэг 100 дотор чинь байхгүй шүү дээ. оюутны төлбөрөөр амь зогоохын оронд өөр зүйл бодооч

Avatar

Reader 2021-04-27 202.126.89.149

Tanii zuw. Ghdee asuudal ni 5 aas doosh oyutan bol ter hutulburiig yvuulahgui bg ym bi shuu?!

Avatar

Зочин 2021-04-27 202.9.40.2

чинийхээр одоо цаашаа яахуу халаач хамаа

Avatar

Зочин 2021-04-27 202.21.117.10

төрийн толгойд мулгуу бөхчүүд, дуучид, хошин шогийнхон байгаа цагт энэ салбар хэзээ ч хөгжихгүй, Монгол улс дундад зууны байдлаас хэзээч гарахгүй

Avatar

СӨНӨХНЭЭ 2021-04-27 202.179.25.23

ХЭЭ… НЭГ ХҮН ШИНЖЛЭХ УХААН ЯЛАГДАЖ МУХАР СҮСЭГ ЯЛСАН ГЭЖ БИЧСЭН БАЙСАН. ИТГЭЭГҮЙ ӨНГӨРСӨН… ОДОО БОЛ ИТГЭХЭЭС ГАРЦГҮЙ БОЛЧИХЛОО… УДАХГҮЙ МАТЕМАТИКИЙН ТЭНХИМ ХААГДНАА… ТЭРНИЙ АРААС ХИМИ ГЭХЧИЛЭН ….

Avatar

zolboo 2021-04-27 66.181.190.97

yamar sonin yum vee. Ene asuudald anhaarlaa handuulah l hergetei bh

Avatar

Зочин 2021-04-27 192.82.86.254

Монгол улс квант компьютер хийх бүрэн боломжтой. Квант компьютер хийхэд Монгол улсад яг сайхан тохирно. Мөнгийг олох шиг болно. Физикийн ангид хүүхдүүд элсэх юм бол би квант компьютер хийж өгье. Монголын ирээдүй хүчирхэг байх болно.

Avatar

Уншигч 2021-04-27 202.126.90.60

Manai turiin bodlogiin aldaa. Yaraltai zasah yostoi. Surgaltiin aguulga, baaz suuriig ni saijruulah yostoi

Avatar

Зочин 2021-04-27 66.181.188.32

Монгол мэдлэг дээд сургуульд физик орж байгаа. Манай аймгийн дарга нар бүгд тэр сургууль төгссөн. Алд дэлэм алхам тохой төө сөөм гээд бүх хэмжээг мэдэж байналээ. Газрын хэмжээ тэдэн га гэнд ярихад 100 алхам гээд ойлгочихоё гэдэг. Мугдаг байгаа биз

Avatar

Зочин 2021-04-27 202.131.225.197

2008 онд намайг МУИС-д элсэж байхад манай өрөөний 5-н хүний надаас бусад нь физикийн төгсөх ангийн оюутнууд байсан. Бүр физикийн багшийн тэнхим нь л гэхэд 100 гаран оюутантай өнөр өтгөн байдаг байсан. Бас электроник, цөм, цэвэр физик гэж лав байсан. Гэтэл нөхцөл байдал иймд хүрснийг одоо л мэдэж байна шүү. Үнэхээр ажлын байргүй мэргэжил болсон байж магадгүй. Гэхдээ л ууган сургууль нэг том салбараа ийм байдалд хүртэл явуулсан гэхээр улс орон шинжлэх ухаан технологийн салбараа хаясны л үр дүн.

Avatar

Цүнх баригч, лам ,бөх, сэтгүүлч мэрэгжил хамгийн үнэ цэнтэй шүү дээ 2021-04-27 202.21.100.210

Монголд элсэлтийн шалгалтанд 400 оноо аваад ямар нэг сургуульд сэтгүүлч болж чадвал ирээдүйд УИХ гишүүн яам тамгын газрын хэвлэлийн албаны дарга эсвэл цензургүй ярианы Мөнхбаясгалан аргаар өндөр цалин авна. Бөх болоод тэгээд яаж нэг аргалаад цолтой болоод амжвал бас сайд УИХ гишүүн болно. Лам болж чадвал өөдөө явна. Эцэст Л.Оюун-Эрдэнэ Нямбаатар Аюурзана нарын ухаанаар М.Энхболд шиг хүнийг буланд шахаад гоё сайд болох боломж байна. Физик бол Монголд өнөөдөр хэрэгүй гэдгийг ойлгосон

Avatar

Irgen 2021-04-27 122.201.31.89

Gadaaiig duuriaj buruu eerchisnees ene. Buh shinjleh uhaanii suuria ustgaj bugd setguulch heruulch reclamchid boloh n suirne shuu. Hetelberee sain eerchil . Olon hun orno.

Avatar

Зочин 2021-04-27 103.212.118.55

Hun surahgui baival haasan ni deer uim bish uu? Dund surguuliin physiciin surgaltand ergelt gargah heregtei.

Avatar

Зочин 2021-04-27 192.82.89.145

Хөгжихгүй байгаагийн нэг шалтгаан нь энэ. Засаг суурь шинжлэх ухааны санхүүжилтийг аль эрт гаргуунд нь хаясан. Физикийн хичээл бол сайн лабротаритай бол олон туршилт хийх харин ч залууст маш сонирхолтой шинжлэх ухаан. Одоо монголд хамгийн их үнэлэгдэж байгаа нь алдар цолтой бөхчүүд маш өндөр шагналтай. За тэгээд уачид мөнгө угаадаг нам дагасан авилгач түшмэд, хуульч хошин шогийн марзан жүжигчид гэх мэт….

Avatar

Баабар 2021-04-27 68.100.237.110

Хэнд ч хэрэггүй баялаг бүтээдэггүй сэтгүүлч , хуульч ,ниигмийн ажилтан гэх мэт мэргжилээр элсэлтийг зогсоох хэрэгтэй . Хэрэггүй хувийн сургуулиудыг хаа …

Avatar

zo 2021-04-27 122.201.21.225

яам нь бодлогоор хүүхэд сургах хэргтэй. онолын суурь шинжлэх ухаангүйгээр хол явахгүй. лицей сургуулиасаа хүүхдүүд элсүүлж аваачээ өчнөөн хүүхэд төгсч байна шүү дээ

Avatar

зочин 2021-04-27 66.181.188.240

МУИС УГААСАА МАШ МУУ СУРГУУЛЬ БАЙЖ ИРСЭН

Avatar

Зочин 2021-04-27 64.119.23.228

Delhiin 1000-d ordog !

Avatar

Зочин 2021-04-27 202.9.40.2

хаха чи орж чадаагүй мулгуучуудын 1 юмаадаа айн

Avatar

Цагаан баавгай 2021-04-27 103.57.95.34

Боловсролын тогтолцоонд улс төрчид шургалсны үр дүн. МУИС-ийн удирдлагад МАН-ын хэдэн хүн байдаг бол.

Avatar

РАВДАН 2021-04-27 66.181.161.124

АА ЯАХИЙМБЭЭ? АВАРГА ДЭЭД СУРГУУЛЬД НИЙЛҮҮЛЧИХ. ДЭГЭЭДЭЖ ТОНГОРОХ ҮЕЛ УНАХ УНАЛТЫН ӨНЦӨГ ХҮЧНИЙ МОМЕНТИЙГ НЬ СУДЛААД СУУЖ БАЙГ.

Avatar

Зочин 2021-04-27 64.119.16.189

haagaad mubis-tai negtge

Avatar

бөх 2021-04-27 103.57.94.181

Энэ чинь юу хэлээд байна вэ гэвэл Монгол Улсад шинжлэх ухаан, боловсрол хоёр хоёулаа аль хэдийн нүд аньжээ гэсэн үг л дээ.

Avatar

Иргэн 2021-04-27 66.181.181.27

Физикийн ангиа хаавал их сургуулиа бүрэн хаасан нь дээр. Тэр хууль , нийгмийн ухааны ангиудаа хаа.

Avatar

Зочин 2021-04-27 202.55.188.81

Зөв

Avatar

Зочин 2021-04-27 192.82.71.78

физикийн анга хаачихвал олон сайхан инженерүүдяаж төгсгөж гаргах вэ. Хамгийн наад зах нь гэхэд ШУТИС -ас эхлээд бараг ихэнх их сургуулиуд хаагдана. Дунд сургуульд физик хаагдана. Элсэлтийн шалгалт өгөн физик, математик, хими, эмч, инженерийн анги элсэлтгүй болно. Тэгээд монгол будаа.

Avatar

Зочин 2021-04-27 64.119.27.104

Физикийн ангид ороод зөвхөн физикийг биш түүнээс багагүй математик судалдаг төгсөөд цалин бага багшаас өөр ажил олдохгүй, олдлоо гэхэд авилгал өгч ,багш болдог ийм мэргэжлийг сонгоод өөрийгөө зовоохоос илүү үр дүнгүй шүү.

Avatar

Зочин 2021-04-27 66.181.188.32

Хаавал хаа. Одоо ОРК бэлтгэх анги нээ

Avatar

Зочин 2021-04-27 192.82.86.254

Квант компьютерын эрин үед квант физикийг ганц сайн судалдаг МУИС физикийн ангид хүүхэд сурахгүй байна гэдэг бол дэлхийн өрсөлдөөнд ялагдах цондон буюу. Ирээдүйд квант компьютергүй эдийн засагч, өндөр технологи байхгүй. Ийм чухал салбарт ялагдах гэж байвал Монголчууд хүн биш мал болох эхлэл тавигдана. Физикийг суурийг судалж суралцаарай хүүхдүүдээ.

Avatar

Zocn in n 2021-04-27 68.145.61.75

Shinjleh uhaani cnuhal salbariig haaj herhewcn bolohgui

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж