Монголчууд Энэтхэгийн ард түмэнтэй сэтгэл санаагаараа хамт байгааг илэрхийллээ | News.MN

Монголчууд Энэтхэгийн ард түмэнтэй сэтгэл санаагаараа хамт байгааг илэрхийллээ

Монголчууд Энэтхэгийн ард түмэнтэй сэтгэл санаагаараа хамт байгааг илэрхийллээ

Монголчууд Энэтхэгийн ард түмэнтэй сэтгэл санаагаараа хамт байгааг илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзан, Covid-19 цар тахлын үеэрх хамтын ажиллагаа болон хоёр талын харилцааны бусад асуудлаар санал солилцов.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Энэтхэг Улсад цар тахлын нөхцөл байдал хүндэрч, аюулт өвчний улмаас олон хүн амиа алдаж байгаад харамсаж буйгаа илэрхийллээ. Хүнд хэцүү энэ цаг үед Монгол Улсын Засгийн газар болон Монголын ард түмэн оюун санааны хөрш Энэтхэгийн ард түмэнтэй зүрх сэтгэлээрээ хамт байгаа гэдгийг илэрхийлж, БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Модид захидал бичсэнээ элчин сайдад өгч, уламжлан илгээхийг хүсэв.

Мөн анхны 150 мянган тун Covid-19-ийн эсрэг вакциныг буцалтгүй тусламжаар Стратегийн түнш БНЭУ-аас Монгол Улсад олгосонд талархаж байгаагаа дахин илэрхийлж, Монголын олон зуун иргэд Энэтхэгийн ард түмэнтэй  сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа илэрхийлж, зарим нь тусламжийн аян өрнүүлж эхлээд байгааг тэмдэглэв. Энэ бүхэн Монгол, Энэтхэгийн найрамдал нөхөрлөл хэчнээн бат бэхийг харуулж байгаа бөгөөд манай хоёр орны ард түмэн энэхүү хүнд сорилтыг хамтдаа даван туулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Элчин сайд М.П.Сингх Ерөнхий сайдад талархал илэрхийлээд Энэтхэгийн ард түмэнд халуун сэтгэлийн илгээмж, дэмжлэгийн үг илгээснийг олон мянган энэтхэгчүүд харсан. Өнөөдөр ч олон зуун хүний сайхан сэтгэлийг мэдэрч байгаа гэв. Цар тахлын нөхцөлд байгаа ч стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй томоохон төслүүд, Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах, нүүрс тээвэрлэх талаар хийгдсэн яриа хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх ажлууд тасалдалгүй үргэлжилнэ гэдэгт талууд санал нэгдэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-26 202.126.90.11

Мөнгөн тусламж бхгүй ээ. Нариндаа хатцан баас шдэ энэ монголчууд

Avatar

ов 2021-04-26 202.9.46.32

Захидал бичээд болоо юу, Ингээдөвчин, халдвар нь багасдаг бол, болчидог бол бид ч гэсэн Оюунэрдэнээс захиа авмаар л байна.

Avatar

Хэлэлцээ шүү 2021-04-26 192.82.69.82

Хийгдсэн яриа хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх биш ээ. Байгуулсан хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх гэж засч бичнэ үү. Яриа хэлэлцээ явагдсан, түүний үр дүнд ХЭЛЭЛЦЭЭР байгуулсан.

Avatar

Зочин 2021-04-26 59.153.115.127

хянадаг редактор нь хүртэл боловсролгүй???

Avatar

Зочин 2021-04-26 103.229.121.78

love

Avatar

irgen 2021-04-26 66.181.161.20

yerunhii said ehnii eeljind nuutsuusuu bodit demjleg uguh bolmj baigaagui yum y,daraa n ter ayanii hureend tsyglah yumaa ugnu biz arai l oroityylaad bna y da

Avatar

zo 2021-04-26 122.201.21.225

yadanhaa 50.000 usd enethegt uguh heregtei

Avatar

Зочин 2021-04-26 192.82.70.139

Honi uguh uu?

Avatar

зочин 2021-04-26 202.179.26.65

Энэтхэг дийлэхээ болиод о.улсаас тусламж хүсч байна

Avatar

Зочин 2021-04-26 66.181.183.185

Энэтхэг үнэн аймаар байна аа. Бурхан минь.

Avatar

Зочин 2021-04-26 192.82.76.50

Tuslamjiin ayan ruu yaj negdeh ve?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж