УОК: Бид хүссэндээ QR зохицуулалт хэрэгжүүлээгүй тул 12 хоног л тэвччих

Хуучирсан мэдээ: 2021.04.26-нд нийтлэгдсэн

УОК: Бид хүссэндээ QR зохицуулалт хэрэгжүүлээгүй тул 12 хоног л тэвччих

УОК: Бид хүссэндээ QR зохицуулалт хэрэгжүүлээгүй тул 12 хоног л тэвччих

Улсын онцгой комиссоос хөл хорионы өдрүүдэд зөвшөөрөгдсөн байгууллагын автомашин QR кодоор хэрхэн зорчих талаарх мэдээллийг танилцууллаа.


Зам, тээврийн хөгжлийн Дэд сайд Ж.БАТ-ЭРДЭНЭ:

-Өмнө нь QR код авсан 41500 тээврийн хэрэгслийн эрхийг сэргээсэн. Гурван салбарын тээврийн хэрэгслийн тоог огтхон ч хязгаарлаагүй. Халуун дулаан, хүнс түгээлт, цахилгаан станцтай холбоотой 18 мянган тээврийн хэрэгсэл, эрүүл мэндийн салбарын 11 мянган тээврийн хэрэгсэл, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарын 2700 гаруй тээврийн хэрэгсэл QR код аваад байна. Шинэ цагийн зохицуулалтын улмаас үл ойлголцох асуудлууд гарч байна. Одоогоор QR код авах гэсэн 15 мянган санал ирээд байна. Саналыг зөвхөн QR@gov.mn гэсэн цахим шуудангаар өглөөний 09.00 цагаас оройны 21.00 цагийн хооронд хүлээн авна. Бид мэдээллийг нь шалгаад эргэн хариу өгнө.

Дөрвөн багийн 24 хүн энэхүү үйл ажиллагааг гүйцэлдүүлж байна. Эмнэлгийн нэр дээр байгаа тээврийн хэрэгсэл чөлөөтэй зорчино, цагийн хязгаарлалтад оруулаагүй. Харин хувь хүний нэр дээр байдаг тээврийн хэрэгслийг хязгаарлая гэсэн. Гэхдээ үл ойлголцол үүссэн учир өнөөдөр зарим зохицуулалтуудыг хийнэ. Хэвлэл мэдээллийн байгууллагууд тээврийн хэрэгсэл дээрээ байгууллагынхаа логог наагаад, QR код, ажлын үнэмлэхээ үзүүлээд явахад асуудалгүй.

Ирээд буй 15 мянган саналыг ялгаж, ангилах ажил явагдаж байна. Шадар сайдын баталсан түр журам дээр шаардлагуудыг нь биччихсэн байгаа. Бид саналыг нь шалгаад, 24 цагийн дотор хариу мэдэгдэнэ. Маш яаралтай эмнэлгийн тусламж хүргэх гэж байгаа бол хязгаарлалтгүй явна. Цагдаагийн алба хаагчид үүнийг мэдэж байгаа.

Хөл хориог илүү үр дүнд хүргэхийн тулд QR код олгохоос өөр арга байхгүй. Халдварт өвчинтэй тэмцэх хамгийн шилдэг арга нь хөл хорио юм. Энэтхэгт байдал хурцдан, ямар хэцүү болж байгааг та бүхэн үзэж харж байгаа. Хөл хориог нямбай, нягт хийхгүй бол үр дүнд хүрэхгүй. Цар тахалд манай ахмадууд хамгийн түрүүнд нэрвэгдэх аюултайг ойлгоорой. Урин дулаан цаг ирж, халдвар улам тарах эрсдэл нүүрлэсэн. Иймд НОК, УОК харилцан ярилцаж байгаад энэ шийдвэрт хүрлээ. Дэлхий нийт хөл хорионы үеэр ямар арга хэмжээ авч байгааг ч судаллаа. Хэвлэлийн салбарынхан ч цахимаар ажлаа явуулахыг санал болгож байна. Хэрэв бид дүрэм журмаа мөрдвөл хонгилын үзүүрт гэрэл харагдаж байгаа.

Нийслэлийн тээврийн газраас өдөр бүр 750 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явуулж байна. Энэ тоог удахгүй нэмнэ. Нийтийн тээврийн хэрэгслээр зорчих иргэд биедээ ажлын үнэмлэхээ авч явах ёстой. Нийтийн тээврийг бүх чиглэлд жигд явуулахад анхаарч байна.

Эрүүл мэндийн салбарынхан байгууллагын харъяаны тээврийн хэрэгслээр цагийн хязгааргүй зорчино. Харин хувийн хэрэгслээрээ зорчиход цагийн хязгаараа мөрдөнө. Өнгөрсөн өдрүүдэд олон зөрчил гарлаа. Тэр бүхнийг энд тоочих боломжгүй. Зөрчил гаргасан жолооч бүрийг торгохгүй байхад Тээврийн цагдаагийн алба анхаарч байна. Амьдрал баян учраас янз бүрийн тохиолдол гарч байна. Тэр бүхнийг журамд тусгах боломжгүй. Бид өнөөдөр амжин, үүссэн үл ойлголцлыг цэгцэлж ажиллана.

Бид хүссэндээ энэ зохицуулалтыг хэрэгжүүлээгүй. Та бүхэн 12 хоног л тэвччих. Хүн бүр заавал авто замын хөдөлгөөнд оролцоно гэсэн зүйл байхгүй. Халдвартай иргэдтэй ажиллаж буй эмч, сувилагч нар, өвчтөнөө алдсан эмч нар хамгийн хүнд байдалд байна. Харин эмнэлгийн тусламжийг яаралтай авах иргэд замын хөдөлгөөнд чөлөөтэй оролцоно.

35 тээврийн хэрэгсэлдээ QR зөвшөөрөл авчихсан атлаа манай гурван машинд л QR код олголоо, манай ажил хэцүүдлээ гэж нэг байгууллага гомдол гаргасан. Байгууллагууд дотроо, өөр хоорондоо мэдээлэл солилцохгүй байна.

Дэд хурандаа н.ГАНБААТАР:

-QR кодын цагийн хязгаарлалтаа хэтрүүлэх, кодгүй хөдөлгөөнд оролцож буй тохиолдлууд их байна. Энэ бүгд дээр бид камераар хяналт тавьж байна. Өнөөдөртөө бид QR кодгүй хөдөлгөөнд оролцсон гээд торгоогүй.

QR кодтой холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна

QR кодтой холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Monday, April 26, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
6
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж