Замын хөдөлгөөнд оролцох хүсэлтээ QR@gov.mn цахим хаягаар илгээнэ | News.MN

Замын хөдөлгөөнд оролцох хүсэлтээ QR@gov.mn цахим хаягаар илгээнэ

Замын хөдөлгөөнд оролцох хүсэлтээ QR@gov.mn цахим хаягаар илгээнэ

Замын хөдөлгөөнд оролцох хүсэлтээ QR@gov.mn цахим хаягаар илгээнэ

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд иргэдээс нийт 1847 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 20 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.45 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 239 иргэн хандсанаас 107 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 132 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа. Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 1676 буюу 90.7 хувийг НОК-оос гаргасан шийдвэртэй холбоотой  буюу үйл ажиллагааг нь зөвшөөрсөн байгууллагууд, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн машинууд замын хөдөлгөөнд оролцох QR код хэрхэн авах тухай дуудлага эзэлж байна.

Улсын Онцгой комиссоос байгуулсан Ажлын хэсэг замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл олгоно. Зөвшөөрөл нь давтагдашгүй дугаар бүхий QR код. Зөвшөөрөл авах хүсэлтээ QR@gov.mn цахим хаягаар илгээх юм. Хүсэлтийн хамт зөвшөөрөл авах үндэслэл, шалтгаан, хөдөлгөөнд оролцох хугацаа, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хуулбар ажилтан албан хаагчдын регистрийн дугаарыг ирүүлнэ.

Иргэн, байгууллага системд бүртгэгдэж, олгосон зөвшөөрлийг www.smartcar.mn цахим хуудаснаас хэвлэн авч, тээврийн хэрэгслийн урд салхины шилний баруун доор жолоочийн харагдах байдалд нөлөөлөхгүйгээр байрлуулан, ажлын үнэмлэхээ үзүүлэн хөдөлгөөнд оролцоно.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
БурууБуруу
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-26 202.21.125.50

QR@gov.mn хаяг нь хаалттай байна лээ. И-майл илгээсэн бол хүлээж аваагүй

Avatar

Үйлэн сондор ххк 5407893. 2021-04-26 202.179.24.240

сүртээ шалгаад байна гэсэн яасан бэ.хуучин дугаар1743убх.шинэ дугаар0033унл.qr koдоо авмаар байна.

Avatar

Үйлэн сондор ххк 5407893. 2021-04-26 202.179.24.240

хөөе гарууд ажилаа хийгээчээ манайх машины дугаараа солиосон юм солиосон хуучин дугаар дээр qrkoд гарсан байна.

Avatar

Ariuntuya 2021-04-26 66.181.161.114

25nd qr-n huseltee ogson yma heze garah ym be

Avatar

Мэндсайхан 95709714 2021-04-26 66.181.161.105

БЗ дүүрэг 24 хороо хүнсний дэлгүүр ажиллуулдаг. 9440 УНИ дугаартай машинд зөвшөөрөл олгож өгнө үүмэндсайхаэ

Avatar

А.Сайнбилэг 2021-04-26 202.55.188.86

ЧД-н 16-р хорооны нутаг дэвсгэрт хүнсний мухлаг ажилуулдаг бөгөөд бараа материалаа татах шаардлагатай байдаг учир QR код авах хэрэгтэй байна.Машин 2020УНР улсын дугаартай.QR код олгож өгнө үү.

Avatar

Ж.Батмөнх 2021-04-26 192.82.74.60

Манай байгууллага уг үзүүлэлтэнд хамарагдсан юм.Хүсэлтээ өгөөд 2 хонолоо.Хариу алгаа ээлжинд гардаг сантехникийн ажилчин юмаа.Маргааш ээлжтэй кодгүй бол явуулахгүй шүү дээ.Одоо яах вэ?(Зайсан пик ресиденз Сөх)

Avatar

Зочин 2021-04-26 192.82.69.105

Манай Тэнгис тэнгэр ХХК нь 8 нэрийн дэлгүүр ажиллуулдаг QR код авах шаардлагатай байгаа учир олгож өгнө үү.Авах шаардлагатай
автомашиний улсын дугаар нь 3362 УАС.Урд нь 6422УАА байсан юум.

Avatar

Зочин 2021-04-26 66.181.161.60

Грүптэй хүн бйнга юм аа Эмлэгт үзүүлэх хэрэгтэй QR код авах гэсэн юм аа яаж авах вэ. Машины дугаар 0634 УАР

Avatar

Энб билэг номуун ххк 2021-04-26 66.181.161.27

Энб билэг номуун ххк Manaih 8 neriin hvnsnii dergvvr uymaa QR kod awah gesii mashinii dugaar 0141уни пурус 20 өмнө нь 4604 унх mashinaar awj b.san uymaa odoo 0141 ynu zowshoorol olgoj ogno vv

Avatar

Үйлэн сондор ххк 5407893. 2021-04-26 202.179.24.240

манай компани хүнсний 8 нэрийн дэлгүүр ажиллуулдаг. машины дугаар 0033унл пурус 20 маркийн машиндаа QR код авах хүсэлтэй байгаа тул олгож өгнө үү. машины дугаар өөрчлөгдсөн юм. хуучин дугаар 1743УБХ байсан юм.

Avatar

Төрбилэг 2021-04-26 66.181.161.73

Borluulaltiin mashind awah nogoonii 4291уаа

Avatar

Зочин 2021-04-26 103.26.194.172

Tuts ymnuud ajillahuu qr ogoh uu

Avatar

Зочин 2021-04-26 66.181.161.4

Хавдрын хими эмчилгээнд явдаг хүмүүс яаж авах вэ? Бас хүсэлт илгээх үү?

Avatar

зочин 2021-04-26 66.181.161.108

Хөгжлийн бэрхшээлтэй хүн эмнэлэг орох шаардлагатай бол яах ёстой юм болоо

Avatar

Зуучлагч 2021-04-26 202.9.41.62

Тусгай чиг үүргийн байгууллага болох гааль нь Гаалийн зуучлалын байгууллагуудтай хамтарч үйл ажиллагаа явуулдаг. Зуучлалын байгууллагууд нь импорт, экспортын бараа, бүтээгдэхүүнд гаалийн мэдүүлэг бичиж гаальд мэдүүлж татвар, хураамж төлүүлж, иргэнд олгох үйл ажиллагаа явуулдаг. Иймд Гаалийн зуучлагч байгууллагын үүргийг гүйцэтгэдэг гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэнүүдэд QR код олгож ажил үүргээ гүйцэтгэх боломжийг олгох талаар асууж сурвалжилж өгнө үү #News.mn

Avatar

Зочин 2021-04-26 66.181.161.64

QR kodoo haanaas yaj awah yum be emiin sand ajilladag

Avatar

ТӨР ТУЛГА 2021-04-26 64.119.27.73

Кодоо авчихвал шудрага ажил хийж бн бүгдэд амжилт хүсьё

Avatar

Зочин 2021-04-26 43.228.130.39

QR kod hezee uguh ve

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж