“Шат” кино олон улсын наадмаас шагнал хүртжээ | News.MN

“Шат” кино олон улсын наадмаас шагнал хүртжээ

“Шат” кино олон улсын наадмаас шагнал хүртжээ

“Шат” кино олон улсын наадмаас шагнал хүртжээ

Монголын “Шат” богино хэмжээний кино Оскарын наадмын өнгийг тодорхойлдог Америкийн “Cinequest” кино наадамд шалгарсан талаар өмнө нь мэдээлсэн. Богино хэмжээний кино нь уг наадмаас “Шилдэг гэр бүлийн богино хэмжээний кино”-ны шагнал хүртжээ.

Нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг уриалсан “Шат” богино хэмжээний киног Монголын Урлагийн зөвлөлийн “Бид чадна-Бид авьяастай” урлагийн боловсролын төслийн хүрээнд Австрали, Монгол мэргэжлийн кино уран бүтээлчид хамтран 2019 онд бүтээсэн билээ.

Тус кино нь 12 дахь удаагийн "Улаанбаатар" олон улсын кино наадам, Ази номхон далайн бүсийн дэлгэцийн форумд сонгогдож байсан удаатай.

Уг кинонд гэр хороололд амьдардаг, үсчин болох мөрөөдөлтэй Сонор үсчний сургалтад сурахаар шийдэх бөгөөд түүний өмнө даван гарах ёстой төрөл бүрийн шат тулгардаг тухай өгүүлнэ. Энэхүү кино нь хөгжлийн бэрхшээлтэй залуус өөрсдийн дуу хоолойг нийгэмд хүргэхийн тулд өөрсдөө оролцон бүтээснээрээ онцлог юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж