Нийт 102 хэргийг яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлэв | News.MN

Нийт 102 хэргийг яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлэв

Нийт 102 хэргийг яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлэв

Нийт 102 хэргийг яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлэв

Прокурорын байгууллага 2021 оны дөрөвдүгээр сарын 12-ноос 16-ны хооронд гэмт хэргийн талаарх 3548 гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажиллажээ. Үүнээс 371 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 123 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 310 гомдол, мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй 2167 эрүүгийн хэрэгт хяналт тавьснаас 102 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 119 гомдол, 89 хүсэлтийг хянан шийдвэрлэж, тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр мөрдөгчид болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд нийт 346 даалгавар бичгээр өгсөн байна.

Мөн гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд таван мэдэгдэл бичиж хүргүүлжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж