2,019,855 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2021.04.26-нд нийтлэгдсэн

2,019,855 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 444,600,012.18 төгрөгийн үнийн дүн бүхий 2,019,855 ширхэг хувьцаа арилжигдсанаас 18 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 19 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Силикат" ХК (SIL+14.29%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND +13.18%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Үндэсний хувьчлалын сан" ХК (XOC -15.00%) болон "Ард кредит ББСБ" ХК (ADB -14.98%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 751,971 ширхэг нэгж эрхийг нийт 495,402,013 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 5.01 хувиар буурч, 36068.78 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,717,300,716,787.59 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж