Иракт хүчилтөрөгчийн баллоны дэлбэрэлтэд 82 хүн өртжээ | News.MN

Иракт хүчилтөрөгчийн баллоны дэлбэрэлтэд 82 хүн өртжээ

COVID-19

Иракт хүчилтөрөгчийн баллоны дэлбэрэлтэд 82 хүн өртжээ

Иракт хүчилтөрөгчийн баллоны дэлбэрэлтэд 82 хүн өртжээ

Covid-19-тэй өвчтөнүүд хэвтэн эмчлүүлж байсан Багдад хотын нэгэн эмнэлэгт Бямба гариг (2021.04.24) хүчилтөрөгчийн баллон дэлбэрсний улмаас 82 хүн амиа алджээ. Түүнчлэн 100 гаруй хүн гэмтэж бэртэн, заримынх нь биеийн байдал маш хүнд байгаа аж.

Энэхүү хэрэгтэй холбоотойгоор тус улсын Хүний эрхийн комисс Иракийн Эрүүл мэндийн сайдыг огцрохыг шаардаж байна.

Багдадын зүүн өмнөд хэсгийн Дияла бүсэд орших уг эмнэлгийн хоёр давхарт байдаг хүчилтөрөгчийн баллоны агуулахад дэлбэрэлт болсны улмаас их хэмжээний гал гарчээ. Галыг унтраах ажиллагаанд гал унтраах, аврах 30 орчим анги оролцсон аж.

Ослын шалтгааныг мөрдөн шалгахыг Иракийн Ерөнхий сайд Мустафа аль-Казыми үүрэг болгосон байна. Энэ хэрэгт холбогдуулан эмнэлгийн ерөнхий эмч, аюулгүй байдлын албаны дарга, эмнэлгийн техникийн хангамж хариуцсан ажилтнуудыг саатуулаад байгаа аж. Тус эмнэлэг нь галын аюулгүй байдлын системээр тоноглогдоогүй бөгөөд өрөөнүүдийн тусгаарлагч шатамхай материалаар хийгдсэн байжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ҮНЭН 2021-04-26 103.26.194.206

ХАР Л А ЛА Р Л *л УУД КОРОНА ТУССАН ХҮНЭЭ ХОРООЧИХСОН БАЙНА ДАА

Avatar

Ovgon 2021-04-26 192.82.69.46

mulguu arabuud zoriud bie bienee ***h gej delbelsen baihoo. Ene ulsiin haranhui buduuleg Musulmanuud irgenshij soyoljih boloogui shde.

Avatar

Зочин 2021-04-26 192.82.67.179

Зүв зүгээр байсан улсыг Саддамд дарлуулж бн! Эрх чөлөөтэй болгоод өгье!! гэж ороод самраад хаячихсан . 20 жил өнгөрлөө! Юун эрх чөлөө эдлэх! Амьд маргаашыг үзэх найдвар огт байхгүй. Барууныхан улс орнуудыг яаж гартаа оруулдагын бэлэн жишээ.

Avatar

Зочин 2021-04-26 202.126.90.43

Ардчилсан Иракт уу.

Avatar

Зочин 2021-04-26 202.55.191.42

Ha ha amerikiin ardchilaar bol aguu ardchilsan uls bolson shuu..

Avatar

ҮНЭН 2021-04-26 103.26.194.206

КОММУНИСТ ШЭЭСНҮҮД ДУГАЙ Л БАЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж