Covid-19-тэй өвчтөнүүд хэвтэн эмчлүүлж байсан Багдад хотын нэгэн эмнэлэгт Бямба гариг (2021.04.24) хүчилтөрөгчийн баллон дэлбэрсний улмаас 82 хүн амиа алджээ. Түүнчлэн 100 гаруй хүн гэмтэж бэртэн, заримынх нь биеийн байдал маш хүнд байгаа аж.
Энэхүү хэрэгтэй холбоотойгоор тус улсын Хүний эрхийн комисс Иракийн Эрүүл мэндийн сайдыг огцрохыг шаардаж байна.
Багдадын зүүн өмнөд хэсгийн Дияла бүсэд орших уг эмнэлгийн хоёр давхарт байдаг хүчилтөрөгчийн баллоны агуулахад дэлбэрэлт болсны улмаас их хэмжээний гал гарчээ. Галыг унтраах ажиллагаанд гал унтраах, аврах 30 орчим анги оролцсон аж.
Ослын шалтгааныг мөрдөн шалгахыг Иракийн Ерөнхий сайд Мустафа аль-Казыми үүрэг болгосон байна. Энэ хэрэгт холбогдуулан эмнэлгийн ерөнхий эмч, аюулгүй байдлын албаны дарга, эмнэлгийн техникийн хангамж хариуцсан ажилтнуудыг саатуулаад байгаа аж. Тус эмнэлэг нь галын аюулгүй байдлын системээр тоноглогдоогүй бөгөөд өрөөнүүдийн тусгаарлагч шатамхай материалаар хийгдсэн байжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ