Арьсны хорт хавдрыг тодорхойлох гар утасны апп бүтээжээ | News.MN

Арьсны хорт хавдрыг тодорхойлох гар утасны апп бүтээжээ

Арьсны хорт хавдрыг тодорхойлох гар утасны апп бүтээжээ

Арьсны хорт хавдрыг тодорхойлох гар утасны апп бүтээжээ

Нижний Новгород хотын эрдэмтэд арьсны хорт хавдрыг тодорхойлох гар утасны апп бүтээжээ. Энэхүү мэдрэлийн сүлжээ нь таны арьсан дээр илэрсэн шинэ толбо энгийн мэнгэ үү, эсвэл таагүй өөр нэгэн зүйл үү гэдгийг тодорхойлно. Хэрэв мэнгэ биш меланома байвал та эртхэн эмчид хандах хэрэгтэй. Энэ тохиолдолд давхар хяналт тавигдах ба мэргэжилтнүүд таны үр дүнг дахин шалгаж үзнэ.

Эрдэмтэд гар утасны аппликейшныг боловсруулах гэж гурван жилийг зарцуулсан ба мэдрэлийн энэхүү сүлжээ нь 6000 орчим гэрэл зургийн шинжилгээг хийж, үнэн зөв оношилжээ. Хэрэглэгчдийн илгээсэн зураг болгоныг мэргэжилтнүүд давхар хянаж байна.

Одоогийн байдлаар энэхүү программыг боловсруулагчид улс орон даяар эрүүл мэндийн байгууллагуудын тухай мэдээллийг цуглуулж байгаа ба тун удахгүй хэрэглэгч нь зөвлөмжийн хамт оношлогоо, эмчилгээний талаар нэмэлт тусламж авах хамгийн ойрын поликлиник болон төвүүдийн хаягийг хүлээн авдаг болно.

Эх сурвалж: ОХУ-ын Эрүүл мэндийн яам

(https://minzdrav.gov.ru/)

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж