Ажлынхаа 22 хүнд Сovid-19 зориуд халдаасан испани эрийг баривчилжээ | News.MN

Ажлынхаа 22 хүнд Сovid-19 зориуд халдаасан испани эрийг баривчилжээ

Ажлынхаа 22 хүнд Сovid-19 зориуд халдаасан испани эрийг баривчилжээ

Ажлынхаа 22 хүнд Сovid-19 зориуд халдаасан испани эрийг баривчилжээ

Испанийн цагдаагийн газар Covid-19 өвчний шинж тэмдэг илэрсэн ч тусгаарлагдахын оронд ажлын байран дээрээ очиж, бялдаржуулах төвөөр үйлчлүүлсэн эрийг баривчилжээ. Цагдаагийн мэдээлснээр тус этгээд нийт 22 хүнд зориуд өвчин халдаасан байна.

Цагдаагийн газар Маллорка арал дээрх Манакор тосгонд нэгдүгээр сарын сүүлээр гарсан голомтыг судалж байхдаа тус голомтыг гэмт этгээд зориуд үүсгэсэн болохыг тогтоожээ. Эрх баригчдын мэдээлж байгаагаар 40 настай сэжигтэн ажил дээрээ байхдаа өвчний шинж тэмдэг үзүүлж эхэлсэн ч хамт ажиллагчдынхаа шаардлагыг үл тоон, гэртээ хариагүй байна. Тухайн өдрөө ажлаа тарсны дараа тэрбээр эмнэлэгт очиж PCR шинжилгээ өгөөд харьжээ. Гэвч шинжилгээний хариу гарахаас өмнө бялдаржуулах төвөөр дайран ажилдаа очсон байна. Тухайн үед тэрбээр 40 хэм хүртэл халуурч байсан аж.

Ажилдаа очиход дарга нь харихыг зөвлөсөн ч тэрбээр эсэргүүцэн ажлаа хийж, ажлын байрныхаа энд тэнд очин маскаа тайлан ханиалгаад, хамтрагчдадаа “Би бүгдэд чинь Covid-19 өгнө” хэмээн хэлсэн байна. Төр өдрийн ажлын цаг дуусах үеэр түүний шинжилгээний хариу эерэг гарчээ.

Удалгүй ажлынхан нь халдвар авсан эсэхээ шалгахаар шинжилгээ өгөхөд нийт таван хүн халдвартай нь батлагдаж, гэрийнхэндээ, тэр дундаа гурван нярайд санамсаргүйгээр халдвар тараасан аж. Харин сэжигтний үйлчлүүлсэн бялдаржуулах төвөөс гурван хүн халдвар авч, мөн л гэр бүлийнхэндээ санамсаргүй тараажээ. Ийн харвал сэжигтэн найман хүнд шууд, 14 хүнд дам байдлаар халдвар тараан голомт үүсгэсэн байна.

Цагдаа нар үүнийг олж мэдээд, өнгөрсөн долоо хоног (2021.4.24)-т сэжигтнийг баривчлан хорьжээ. Энэ нь гэмт этгээд зориудаар бусдад халдвар тараасан анхны үйлдэл биш юм. Тухайлбал, өмнө нь энэ оны гуравдугаар сард Нидерландад нэгэн эр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад, зогсоосон цагдаад өөрийгөө халдвартай хэмээгээд, нүүр лүү нь ханиасныхаа төлөө 10 долоо хоног хорих ял сонссон байна. Энэ мэтчилэн олон оронд хөл хорио зөрчих, бусдад халдвар тараахыг гэмт хэрэг гэж үзэн торгууль, эсвэл хорих ял оноож байгаа юм.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-26 66.181.178.218

хуурамч шинжилгээний хариу хийж өгч байгаа хүмүүст эх орноосоо урвасан ял өг

Avatar

Зочин 2021-04-26 192.82.74.26

Ийм малыг маш сайн хашраах хэрэгтэй. Манайд арай ингэхгүй байх л даа, гэхдээ болгоомжтой байх хэрэгтэй, санамсаргүй үйлдлээс их асуудал гардаг..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж