Шовины буруутайг тогтоосон өдөр 6 хүн цагдаагийн гарт амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2021.04.26-нд нийтлэгдсэн

Шовины буруутайг тогтоосон өдөр 6 хүн цагдаагийн гарт амиа алджээ

Шовины буруутайг тогтоосон өдөр 6 хүн цагдаагийн гарт амиа алджээ

Миннеаполис хотын цагдаа асан Дерек Шовиныг Жорж Флойдын үхэлд буруутай хэмээн тогтоосноос хойш 24 цагийн дотор дор хаяж зургаан хүн цагдаагийн гарт амиа алдсан байна.

Нутгийн хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар цагдаагийн гарт амиа алдсан хүмүүсийн дундаас Охайо мужийн Колумбусын 16 настай Ма’Хиа Брайнтын үхэл олны анхаарлыг татаж, эсэргүүцэл дагуулаад буй. Брайнт асрамжийн газрынхаа гадаа хутгатай охинтой маргалдаж байгаад офицер Николас Рирдонд буудуулж амиа алдсан байна.

Мөн Калифорни мужийн Эскондидо хотод гэр оронгүй, сэтгэцийн өвчтэй иргэн цагдаа нартай онцгүй харьцсанаасаа болж амиа алдсан бол Умард Каролинад 42 настай Эндрью Браун баривчилгааны үеэр буудуулж нас баржээ. Цагдаагийн газраас түүний ар гэрийнхэнтэй уулзаж, баривчилгааны үеийн бичлэгийг үзүүлсэн гэж мэдээлсэн нь худлаа байсан аж.

Түүнээс гадна 31 настай Пет Гувонвон Массачусетс мужид цагдаа нартай сөргөлдөж байгаад амиа алджээ. Тэрээр үдшийн 22:30 цагийн үед 911 рүү залган, тэсрэх бөмбөг дэлбэлнэ хэмээн сүрдүүлсэн аж. Харин Сан Антониод нэр нь тодорхойгүй хоёр эр цагдаа нартай буудалцаж байгаад амиа алджээ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж