"Амиа алдсан цэргийн ангийн алба хаагчдаас мэдүүлэг авч байна" | News.MN

"Амиа алдсан цэргийн ангийн алба хаагчдаас мэдүүлэг авч байна"

"Амиа алдсан цэргийн ангийн алба хаагчдаас мэдүүлэг авч байна"

"Амиа алдсан цэргийн ангийн алба хаагчдаас мэдүүлэг авч байна"

Хууль зүй, дотоод хэргийн яам, Хил хамгаалах ерөнхий газрын харъяа Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Сулинхээрийн 0168 дугаар ангийн алба хаагч энэ сарын 24-ний орой 22.00 цагийн орчимд нас барсан хэрэг гарсан талаар мэдээлсэн.

Үүнтэй холбогдуулан Цагдаагийн Ерөнхий газрын  Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү "Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Эхний ээлжинд задлан шинжилгээний дүгнэлт гарах ёстой. Үүний дараа шалтгаан, нөхцөлийг нь тодорхойлно. Цагдаагийн байгууллагаас цэргийн ангийн холбогдох гэрч нараас тайлбар, мэдүүлэг авах ажиллагаа үргэлжилж байна. Хэрэг шалгагдаж байгаа учраас илүү тодорхой мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.

АЖЛЫН ХЭСГИЙН ДҮГНЭЛТИЙГ ЭРГЭН МЭДЭЭЛНЭ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ “Хилийн цэргийн 0168 дугаар ангид ийм асуудал гарч, ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна. Уг байлдагч долоо хоногийн дараа гэртээ харих байсан. 25 настай, Хөвсгөл аймгийн харъяат, ганц бие хүн байсан. Өмнө нь болсон үйл явдлуудтай холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Хил хамгаалах ерөнхий газарт албан бичгүүд хүргүүлсэн.

Алба хаагчдын сэтгэлзүйтэй ажиллах хүчийг нэмэгдүүл, анги нэгтгэлүүд дээр сэтгэл зүйч ажиллуулах чиглэл өгсөн. Долоо хоногийн өмнө Хил хамгаалах ерөнхий газраас өгсөн чиглэлийн дагуу ангийн удирдлагууд цэргийн ангиудад ажиллаж хоол унд, нөхцөл байдлын талаар асууж, хариулт авахад ямар нэгэн тодорхой зүйл илэрхийлээгүй гэж байгаа.

Говийн хоёр цэргийн анги дээр ийм харамсалтай хэрэг гарсан. Өмнө болсон хэргийг шалгаад, ангийн удирдлагуудыг сольсон ч дахин ийм хэрэг гарлаа. Ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа. Ажлын хэсгийн дүгнэлтийг эргэн мэдээлнэ” гэв.

"МАЛАА ЭРГЭЭД ИРЬЕ” ГЭЖ ГАРААД, МАЛЫН ХАШААНД ХООЛОЙГОО БООМИЛСОН БАЙДАЛТАЙ ОЛДСОН

Дээрх хэргийн  талаар Хил хамгаалах ерөнхий газраас "Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь хилийн 0168 дугаар ангид 2020 оны нэгдүгээр ээлжээр Өмнөговь аймгаас татагдан ирсэн байлдагч Х нь 2021 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 22.00 цагийн орчимд амиа егүүтгэжээ. Байлдагч Х нь цэргээс халагдахад долоо хоног дутуу байсан бөгөөд малын суурьт үүрэг гүйцэтгэж байсан юм. Талийгаач “Малаа эргээд ирье” гэж гараад, малын хашаанаас хоолойгоо боомилсон байдалтай олджээ. Тус хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн газраас шалгаж байна" гэсэн мэдээлэл өгсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хүн биш цэрэг 2021-04-26 150.129.140.132

Манай заставт зодуур тамлал тураалаас болж цэрэг боож үхэж байсан.ар гэр нь шарилыг нь авч явсан оройноос ч дахиад зодож байсан мөнхзандан гээд гөлөг.дахиад цэрэг боож үхэж байж ажлаасааа хөөгдсөн.юун ял.

Avatar

Зочин 2021-04-26 202.9.40.210

Нийтлэлийнхээ нэрийг эвтэйхэн өгч болдоггүй юм уу?"Амиа алдсан цэргийн ангийн алба хаагчдаас…"гэж ирээд л…Өнгөрсөн хүмүүсээс байцаалт мэдүүлэг аваад байгаа юм уу,хаашаа юм бэ?Юу г яаж ч бичсэн энэ муусайнууд уншихгүй хаачдаг юм гэж боддог бололтой.Тэр "Болор дуран" гээч нь ёстой "Хялар дуран" юмаа.

Avatar

Зочин 2021-04-26 202.126.90.18

Амиа алдсан юм бол бөө дуудаж мэдүүлэг авч байгаа юм байхдаа. 🤔 Ер нь монголд юу болж байна гээд хэдэн сайт руу орохоор дандаа ийм мэдээ, аймшгийн орк сэтгэгдлүүд, бүр зарим орк нь нийтлэл ч биччихсэн байх шиг.

Avatar

Иргэн Сүх 2021-04-26 202.9.47.23

Нямбаатар огцорох болзлоо хангалаа хариуцсан салбарт чинь ийм хүн амьны ноцтой хэргүүд гараад байхад асуудлыг өөрөөсөө зайлуулж ангийн дарга нар солигдоно гдг бол шударга бус асуудал шүү

Avatar

Иргэн 2021-04-26 64.119.25.228

Гарчгий нь нэг уншчих даа. Ёстой мал шиг амьтан бичиж дээ.

Avatar

Зочин 2021-04-26 192.82.65.181

Цэргүүд бол цэргин үүргээ л гзйцэтгэх ёстой. Манай армид цэргүүдээр аж ахуйн ажил хийлгэж, мал хариулуулдаг практик байсаар байгаа нь харамсалтай. Цэрэг хүн эх орноо хамгаалах гэж очсон болохоор цэргийн эрдэмд л суралцах ёстой бус уу.

Avatar

Зочин 2021-04-26 192.82.93.15

halagdah tsereg amia horlono gej yu baih ve dee

Avatar

Зочин 2021-04-26 202.179.26.237

ШТАБЫН ДЭЭД УДИРДЛАГЫГ ОГЦРУУЛАХЫН ТУЛД ГЭМГҮЙ ЦЭРГИЙГ ХОРЛОСОН БОЛ ӨДИЙД ЭНЭ МЭДЭЭГ СЭВЭЭД СҮЙД БОЛОХ БАЙЛАА. ТЭГЭХЭЭР ҮГҮЙ ЮМ ШИГ БАЙГААМ. ЕРӨӨСӨӨ Л МАНАЙ ЦЭРГИЙНХЭНИЙ БАЙЖ БАЙГАА ЦАРАЙ. ХАЙРАН ЗАЛУУ. НЭГ ХЭДХЭН ХҮМҮҮЖИЛТЭЙ ХҮМҮҮЖИЛГҮЙ ХҮҮХЭД НҮДНЭЭС ДАЛД БАЙХАД АРГЫГ НЬ ОЛООД ХҮМҮҮЖҮҮЛЧИЖ ЧАДАХГҮЙ. ЯМАР ААВ ЭЭЖИЙНХЭЭ НҮДЭН ДЭЭР ОЛНЫ НҮДЭН ДЭЭР БОЛ БАС АРГАГҮЙ ГЭХСЭН. ХҮНИЙ НҮДНЭЭС ДАЛД БАЙХАД ЯАЖ ИЙЖ БАЙГААД БОЛМООР ДОО. ТЭГЭХЭЭР ЭНЭ БОЛ ЦЭВЭР АЛЛАГА. АРАЙ ДЭНДҮҮ БАЙНА. ДЭГ ГЭЖ ЕР НЬ ЮУ БАЙДЫ

Avatar

Зочин 2021-04-26 202.179.26.237

ДЭГ ГЭЖ ЮУ БАЙДЫН ХЭНД ЯМАР ХЭРЭГТЭЙ ЮМ. САХИЛГА ЭНЭ ТЭР ГЭЭД ЗОХИХ ШИЙТГЭЛ АРГА ӨЧНӨӨН БИЙ. НУСАА ГООЖУУЛЛАА ГЭЭД ТҮМНИЙ ХҮҮХДҮҮДИЙГ ЗОДООД АЛСААР ДУУСАХ УУ. ТЭР ЦЭРГИЙН СУРГУУЛДАА ЮУГАА СУРЧ БАЙСАН ЮМ. ҮГЭНД ОРОХГҮЙ БАЙЛАА ТЭСВЭР ТЭВЧЭЭР ДУТЛАА ГЭХЭЭР ЗОДООД АЛЧИХАЖ БАЙ ГЭЖ ЗААСАН ЮМ УУ ТА НАРТ. АРГАА БАРСАНДАА Л ӨӨДӨӨС ЧИНЬ БУУДАЖ БАЙНА. АРГАА БАРСАНДАА Л АМИА ЕГҮҮТГЭЖ БАЙНА. ХАРИН Ч АМИА ХОРЛОНО ГЭДЭГ ИХ ЗОРИГТОЙ ХҮНИЙ ШИНЖ. ДАЙНЫ ҮЕД ДАЙСАНДАА ОЛЗЛОГДОХГҮЙ ГЭЭД АМИА ХОРЛОХООР БААТАР

Avatar

Зочин 2021-04-26 202.179.26.237

БААТАР БОЛЧДОГ, ЭНГИЙН ҮЕД БОЛОХООР НҮГЭЛ БОЛЧДОГ. ТЭГЭЭЛ БОЛЪЁ ГЭЭД ТЭСЭЭД ЗОДУУЛААД БАЙХААР ЗОДСООР БАЙГААД ГҮЙЦЭЭГЭЭД АЛЧИЖ БАЙГААШД. ЕР НЬ ЯАХ ЁСТОЙ ЮМ НААД ХЭДЭН ЦЭРГҮҮД ЧИНЬ. ЗОДУУЛСААР БАЙГААД ҮХЭХ ЁСТОЙ ЮМ УУ, ЭСВЭЛ АМИА ХОРЛОХ ЁСТОЙ ЮМ УУ, НҮГЭЛ ХИЙХГҮЙ ГЭЭД ҮХЭХЭЭС НААХНУУР ДАРГЫГАА ӨРСӨЖ БУУДАХ ЁСТОЙ ЮМ УУ. ҮХЭХЭЭР ШИЙДНЭ ГЭДЭГ БОЛ ҮНЭХЭЭР ТЭР ХҮНИЙГ ЯАЖ Ч БОЛОХГҮЙ АРГАГҮЙ БОЛГОСНЫ Л ШИНЖ. ЭСЭРГҮҮЦЭЖ БОЛДОГГҮЙ, АМИА ХОРЛОЖ БОЛДОГГҮЙ, ЗОДУУЛААД ҮХЭЖ БОЛДОГГҮЙ ӨӨР ЯАХ ЁСТОЙ ЮМ??????????

Avatar

зөвлөгч 2021-04-26 103.10.20.198

Цэргийн албанд ямар ч байдлаас болж нас барах бүрд дандаа төр буруутай гэх юм. Энэ ч тийм бишээ. Маш олон талаас нь бодож зөв пүгнэлт хийх хэрэгтэй. Тайлбар хийх юм маш олон дүгнэлт гарах байхаа

Avatar

zochin 2021-04-26 122.201.31.222

Tsereg batlan xamgaalax salbar yostoi dampuursan bna daa. Sisremiig ni oorchloxgui bol darga naryg yaaj ch xolij soliod nemergui

Avatar

Зочин 2021-04-26 192.82.82.183

Сосорбурамын. мэдээг уншаад нэг зүйлыг ойлгосонгүй Нямбаатар мэдэгдэхдээ,,,Өмнөговь аймгийн харьяат Х гэж гэтэл Баатархүү Хөвсгөл аймгийн гэснээс гадна говийн 2 ангид. гэсэн санаа гарлаа Ингэхээр хэдэн цэрэг амиа алдсан болж байнаа ???

Avatar

Тайж 2021-04-26 66.181.176.240

Иймэрхүү олгой толгойтой хүмүүс сэтгүүлч нэр зүүж байгаа нь маш аюултай даа!

Avatar

Зочин 2021-04-26 66.181.189.85

Цэргийн ангиуд нь хоорондоо дайн зарлаад байлдаад байгаа юмуу наашаа юм бэ

Avatar

Зочин 2021-04-26 202.21.108.147

ЯАНАА

Avatar

Зочин 2021-04-26 202.55.188.91

Гадны тагнуул хорлон сүйтгэгчид дунд чинь орчихоод бужигнуулаад байгаа юм биш үү…ойрд наад хилийн цэрэг дээр нэлээн зохион байгуулалтай гэмээр ажиллагаа л явагдаад байна уу даа…

Avatar

Хали 2021-04-26 103.57.93.120

Цэргээс амьд ирнэ гэдэг дайнаас амьд ирэх юм шиг ар гэр нь түгшүүртэй хүлээдэг болох нээ..Аръяабал
Ум ма ни бад ми хум🙏

Avatar

Зочин 2021-04-26 66.181.161.30

"Амиа алдсан цэргийн анги" – ???

Avatar

Зочин 2021-04-26 192.82.72.136

нухчаад амиа хоролсон богож бгн 7 хоноод аав ээждээ очих хүн юу гэж үхэл сонгох вэ

Avatar

Зочин 2021-04-26 202.131.249.14

ОДОО ДЭЭД УДИРДЛАГА НЬ ОГЦРОХ БОЛООГҮЙ ЮУ, АРАЙ Ч ДЭЭ,

Avatar

Зочин 2021-04-26 66.181.190.95

Үхсэн хүнээс яаж мэдүүлэг авдаг юм бол доо. Цэрэг нас барсантай холбогдуулж тус ангийн алба хаагчдаас мэдүүлэг авч байгаа юм болов уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж