Дээд шүүх маргааш Ардчилсан намын хүсэлтүүдийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2021.04.26-нд нийтлэгдсэн

Дээд шүүх маргааш Ардчилсан намын хүсэлтүүдийг хэлэлцэнэ

Дээд шүүх маргааш Ардчилсан намын хүсэлтүүдийг хэлэлцэнэ

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр болох тов зарлав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.8-д улс төрийн намын бүртгэл хөтлөх бүрэн эрхийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд олгосны дагуу тус хуралдаанаар зарим намуудын бүртгэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хуралдаанаар хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай Ардчилсан намаас ирүүлсэн хүсэлтүүд, Иргэний Зориг Ногоон намын хүсэлт, Ард Түмнээ Хайрлая намын хүсэлтийг тус тус хэлэлцэж шийдвэрлэх юм байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж