Ардчилсан намын бүлэг УОК болон НОК-т хариуцлага тооцуулна гэв | News.MN

Ардчилсан намын бүлэг УОК болон НОК-т хариуцлага тооцуулна гэв

Ардчилсан намын бүлэг УОК болон НОК-т хариуцлага тооцуулна гэв

Ардчилсан намын бүлэг УОК болон НОК-т хариуцлага тооцуулна гэв

УИХ дахь Ардчилсан намын бүлэг (2021.04.26) бүлгийн ээлжит хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцлээ. Үүнд,

  • Төрийн аудитын байгууллагын 2020 оны үйл ажиллагааны тайланд хийсэн дүн шинжилгээ;
  • Шилэн дансны цахим сайт болох www.shilendans.gov.mn-д хийсэн дүн шинжилгээ;
  • Эрх баригчдын үйл ажиллагаа, хил гаалийн худалдаа тээврийн хүндрэл, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт зэрэг нийгэмд үүсээд байгаа асуудлууд;
  • Ардчилсан намаас АНУ-ын лобби компанитай гэрээ хийсэн гэх нийгэмд үүсээд байгаа асуудал;
  • Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэж буй Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч хариуцлага тооцохоор Бүлгээс хүргүүлэх шаардлагын төсөл;
  • Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх чиглэлээр Засгийн газар, УОК-ийн зарцуулсан төсөвд хяналт тавих, холбогдох мэдээлэл, тодруулга авах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай УИХ дахь Ардчилсан намын бүлгийн шийдвэрийн төсөл зэргийг хэлэлцлээ.

Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу удахгүй УИХ-ын Төсвийн байнгын хороогоор тус байгууллагын үйл ажиллагааны 2020 оны тайланг хэлэлцэнэ. Төрийн аудит гэдэг улсын төсвийн хөрөнгө, түүний зарцуулалтад хяналт тавих чиг үүрэгтэй байгууллага. Тиймээс өөрөө үлгэр жишээ, хөрөнгө мөнгөний ямар ч зөрчилгүй байх ёстой. Гэтэл тус байгууллагын төлөвлөсөн ажлын тоо хэмжээ тогтмол хэрнээ, санхүү нь 2017 оны төсвөөс гурав дахин өссөн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхий аудитор өөрийн төсвөө 2017 онд 9.6 тэрбум төгрөг байсныг 2020 онд 21.7 тэрбум, 2021 онд 27.2 тэрбум төгрөг болгон огцом нэмэгдүүлж батлуулжээ. Энэ нь Засгийн газар, Үндэсний аудитын газар хоёр “найрсаг” харилцаатайн илэрхийлэл гэж үзэхээр байна. Төсөвт хяналт тавих байгууллага нь өөрөө төсвөө олон дахин нугалж, төсөвлүүлж байгаа нь эрх баригчдын нөлөөнд автаад эхэлснийг илтгэж байна. Төсвийн захирагч бүр, ялангуяа Сангийн сайд аудиттай “найрсаг” харилцаатай байхыг эрмэлздэг ч угтаа олон улсын төвшинд аудитын хараат бус байдалд харшилдаг нийтлэг үзэгдэл юм.

Мөн түүнчлэн зөвхөн 2021 онд ажилтны тоог 100 гаруй хүнээр нэмэгдүүлж, тэр хэмжээгээр цалингийн зардлыг нэмэгдүүлж, түүгээр ч зогсохгүй нэмэгдэл цалин, урамшууллын зардлыг ч давхар тусгасан байна.  Шилэн дансанд хяналт тавьдаг Аудитын байгууллага өөрөө шилэн дансаа хуулийн дагуу бүрэн хөтөлдөггүй, зөрчилтэй байна гэх зэрэг олон асуудал хөндөгдлөө.

Мөн, Ардчилсан намын бүлэг УОК-ийн дарга, Шадар сайд С.Амарсайхан, НОК-ийн дарга Д.Сумъяабазар нартай хариуцлага тооцох асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь, коронавируст халдварын энэ хүнд цаг үед манлайлах ёстой УОК болон нийслэлийн Онцгой комисс /НОК/ нь нэг баг болж ажилладаггүй, УОК-ын дарга нь өөрийн гэр бүлдээ давуу байдал бий болгож, ёс зүйгүй үйлдэл удаа дараа гаргасан, УОК-оос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь шинжлэх ухаанч бус, зохион байгуулалт муу зэрэг олон асуудал дурдагдсан. Түүнчлэн эрх мэдэлтнүүд асуудал үүсмэгц цар тахалтай гардан тэмцэж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудыг буруутгах, гүтгэх байдлаар өөрсдийн нэр хүндээ хамгаалсан, ёс зүйгүй, сөрөг хандлага гаргаж байгааг эрс буруушаав.

Бүлгийн өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын хүрээнд, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ц.Туваан нар Ардчилсан намаас АНУ-ын лобби компанитай гэрээ хийсэн гэх гүтгэлэг нийгэмд үүсгээд байгаа асуудлаар гишүүдэд тайлбар өгөв. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Намын болоод гишүүдийн нэр барьсан, нэр гарын үсэг зөрүүлсэн, гарын үсэг ашигласан мэдээлэл нийгэмд цацагдаад байгаа. Миний хувьд ямар ч лобби компанитай гэрээ байгуулсан зүйл байхгүй. Гэрээ байгуулсан бол төлсөн төлбөрийн баримт байх ёстой. Үүнийг нягталж олж олон нийтэд мэдээлнэ” гэлээ. Харин УИХ-ын гишүүн Ц.Туваан “Тэр сошиалд яригдаад байгаа зүйлс дээр гэрээ байгуулагч дээр миний овог буруу, гарын үсэг нь О.Цогтгэрэлийн хуурамч гарын үсэг байгаа нь харагдсан. Ерөнхийлөгч, МАН-ыг тараах захирамж гаргасантай холбоотойгоор, эсрэгээр нь буруутай харагдуулах гэсэн оролдлого гэж  ойлгож байгаа. Ямар ч ийм гэрээ байгуулаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье” гэв. Бүлгийн зүгээс энэхүү асуудлаар олон нийтэд бодит мэдээлэл хийх, асуудлыг нарийвчилж шалгуулах асуудлаар байр сууриа  илэрхийлэх, мэдээлэл хийхийг холбогдох гишүүдэд зөвлөв.

Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн  болзол, шаардлагыг хангаж нэр дэвшвэл УИХ дахь Ардчилсан намын бүлэг дэмжиж ажиллах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. Түүнээс гадна, Засгийн газраас цар тахалтай тэмцэх хүрээнд УИХ-ын онцгой бүрэн эрхийг шилжүүлэн авч их хэмжээний төсөв мөнгийг хяналтгүй зарцуулж буй асуудал болон Уул уурхайн томоохон төслүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, холбогдол мэдээлэл, тодруулга авч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанд мэдээлэл, дүгнэлт танилцуулах ажлын хэсгүүдийг байгуулахаар болов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-26 202.126.89.48

АН минь ээ эхлээд өөрсийхөө толгой дээр байгаа өвсийг хараачээ та нар өөрсөдчинь бүх буруу байна шдээ үндсэн хууль дээр буцдаг нь зөв ш дээ мэдээжийн асуудалыг улс төржүүлээл МАН боллоо ч гэх шиг нээрээ хэрэг алга УИХ сууж байгаа тэр Ганбатаа болиулаач

Avatar

Зочин 2021-04-26 202.126.89.48

АН гэж байхгүй боллоо Эрдэнэ чинь УИХ ялдагдаад Туваанд тамга тэмдэгээ өгөө биздээ одоо тэгээд яах гээд байгаа юм болоо Эрдэнэ энэ намаар туг тахилаа доо хөөрхий

Avatar

Zochin 2021-04-26 66.181.161.89

Uul uurhain eelj solih asuudliig avch heleltsehgui bol unen hund bna ochigdor gehed altainkhuder kompanid 1 zaluu osold orj amia aldsan bna endon gej neg yum hudla bahan tool yrihas tend ajillaj bga humusiin talaar yuch yrihgui bhii yok nok iig ogtsruulah hariutslaga tootsuulah heregtei bna

Avatar

Зочин 2021-04-26 66.181.161.43

Одоо намууд хоорондоо талцаж хэрүүл хийдэг цаг биш.. Олон улсын байдал хэцүү ороо бусгаа байдалтай ийм үед бид хоорондоо эвтэй байвал юм юмыг давна шүү дээ. Тэгэхгүй бол урд хөрш маань биднийг ажиглаад эвтэй цагийг хүлээгээд сууж байгаа гэдгийг байнга санаж байх хэрэгтэй шүү….

Avatar

Зочин 2021-04-26 172.56.42.196

AH haana baij yu hiij bsnaa genet songu geheer hunii uu sev haij yavdag yum be ugaasaa ta naraas l muu nam hun gej baihgui gej boddog guitsee

Avatar

Зочин 2021-04-26 202.9.40.210

АН минь дээ,эхлээд хоёр толгойныхоо учрыг олооч.Тэгэхгүй бол явж явж тарах дээрээ тулах байх шүү,юун бусад намд хариуцлага тооцох.

Avatar

Зочин 2021-04-26 66.181.176.207

АН хариуцлага гэж мэддэг юм уу битгий хүнд хэцүү үеийг ашиглаж увайгүй юм хиыдгээ боль тэгж байж ашиг олоод сурцан золбин гарууд

Avatar

сайн бод 2021-04-26 64.119.21.59

гол буруутан нь эрүүл мэндийн яам шүү дээ тэнд дандаа туршлагагүй улсууд ажлаад байна уу даа гэж бодох болсон

Avatar

иргэн 2021-04-26 202.9.46.8

УОК-г бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруул.УОК-н бүрэлдэхүүнд байдаг яамдын удирдах албан тушаалтангуудад хариуцлага тооцуул.Ажлаа хийхгүй байж ажлаа хийх сэтгэлтэй тарийн ажилтангуудад өөрсдийнхөө бурууг дохдог балиар бшир арга газар авч байна,Үүнтэй сөрөг хүчин тэмц хариуцлага тооцуул.Бүх шатны төрийн байгуулагуудын дээд доодгүй хариуцлага алга зүгээр цалингаа аваад , цалинтай хөл хорио гээд л баясаад байна ,Энгийн иргэд хүнд байна цалин орлого байхгүй,Ажил хийгээгүй байж цалин авч байгаа зөв үү

Avatar

Зочин 2021-04-26 64.119.22.170

Вакцинжуулалт амжилттай хэрэгжиж,халдвар тархалт буурч,улс орны амьдрал хэвийн болох гээд байгаа нь АН-ын зарим туйлширсан этгээдийг бухимдуулаад байгаа бололтой.Засгийн газар, УОк, Нийслэлийн удирдлага НОК оногдсон үүргийнхээ дагуу ажлаа хэвийн явуулж,энэ хүнд үеийг иргэдийнхээ дэмжлэгтэйгээр амжилттай давж байна.

Avatar

Зочин 2021-04-26 103.212.118.29

Ан тарах мөчөө тэсэн ядан хүлээж бн …ккк

Avatar

иргэн 2021-04-26 202.21.109.45

уок..нок шалгуулах нь зөв өө….. хөндлөнгийн хараат БУС санхүүгийн байвал үнэнийг нь гаргана.

Avatar

Зочин 2021-04-26 202.9.40.144

УОК-ийг та нар л ажлыг нь хийлгэх янз бүрийн юм яриад эсэргүүцээд байдаг биз дээ. Ямар ч ажил хийсэн та нарт таалагддаггүй зүгээр л огцор гэж хэлдэг өвчтэй болсон . Ер нь та нартай үгүй яаж ажлаа хийхээ цаадуул чинь мэдэж байгаа. Эсгий хийх газар нохой , хүүхэд хэрэггүй байдаг юм даа

Avatar

Зочин 2021-04-26 202.9.40.144

Танай намаас Еранхийлөгчид нэр дэвшсэн одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга гэрээ байгуулах хүсэлтийг явуулсан гэж АНУ-ын талаас мэдээлсээр байхад тийм гэрээ байгуулаагүй гэж ичихгүй хүүхэд шиг гүрийж болохгүй. Үнэнд гүйцэгдээд байнаа.Түүнийг ухаарч бодит байдлыг яриач ээ.

Avatar

Зочин 2021-04-26 66.181.183.148

ardcnilcan tuvaaniig shorond oruul ter hulgaicn

Avatar

допингтой бөх 2021-04-26 66.181.160.60

өдриин автобус зогсоосноос нөгөө ярьсан вакцинжуулалт дугаарлал үүсгэж байна очих гэсээр байтал автобусууд 9 цаг өнгөрөөд зогсчих юмаа одоо 17 цагт бөөгнөрөл үүсгэнэ түрүүчиинх арай дөхөм байлаа хотын мангар бөхөө огцруулаач иим жижиг зохицуулалт хииж чадахгүй тоонд тааруу тусгай бүхээгтээ худал таалагдах аргаа бодон суугаа

Avatar

Зочин 2021-04-26 103.57.92.118

сумьяабазараа нийслэлийн хэдэн хүнсний захад мах зөөдөг цөөхөн хэдхэн машин бгаа явуулах тал дээр шийд гаргаач

Avatar

Зочин 2021-04-26 203.91.115.51

хүмүүсийг зүгээр ажлыг нь хийлгэ

Avatar

зочин 2021-04-26 36.11.224.87

эхлээд хөгийн наманцар дотроо учраа олчих хөгөө чирцгээж байж хулгайч ан зайл

Avatar

Zochin 2021-04-26 64.119.21.202

Ogloo eeljneesee buusan humuus 17 tsag hurtel harij chadahgui huleej suuna

Avatar

Одоо ч нэг тооцох болсоон... 2021-04-26 103.206.195.202

Одоо ч нэг тооцох болсон байх аа. Ядаж хууль, журмын нэр нүүрийг бодож ёс төдий ч хамаагүй хариуцлага ярихгүй бол горьгүй болоод байна. УОК, НОК гээд ажил хариуцсан улсуудын алдаа буюу өөр хоорондоо уулзаагүй шийдвэр, үйл ажиллагааны дутагдал бишгүй их гарсан ч одоог хүртэл нийгэмд шуугиан дэгдээгээд д тэгэсгээд өнгөрдөг асуудал болж хувираад байна шүү!

Avatar

Зочин 2021-04-26 66.181.181.92

Анархист зандалчид төр үймүүлж эхэллээ. МАН-ыг өөрсөдтэйгээ адил луйвар хийдэг гэж бүү бодоо. Ямар ч гэсэн та нар шиг улс дампууртал идэхгүй. Гадаадын компанитай эх орны эсрэг гэрээ хийсэн нь бултах аргагүй, бүү ард түмнийг бас. Тагнуул, хууль хяналтын байгууллагатай улс юм бол үүнийг зарлаж хариуцлага тооцох ёстой, Энэ балмад бүлэглэлийг худлаа гэж гүрийхийг нь үл тоож намыг нь тарааж женког огрцуулах хойшлуулшгүй шааардлага бий боллоо. Ард түмнийг дэндүү элэг барьж доромжилж байнаа

Avatar

Зочин 2021-04-26 192.82.83.208

Unen! Pisda AN iihanyaaj idej uuchhaad uursduduu urshuuliin batalchaad zaillaadaa! Bugd medej baiga

Avatar

Зочин 2021-04-26 64.119.22.170

Засгийн газар, УОК,Нийслэлийн удирдлага НОК өөрийн хүлээсэн үүргийн дагуу цар тахалтай тэмцэх ажлыг зохих төвшинд сайн зохион байгуулсан. Одоо үр дүн нь илэрхий гарч эхэлж байна. Харин улс төржиж,бусдыг өөлж муулах ,хийснийг үгүйсгэх, бусдыг гүжирдэж гүтгэх,дайрч давшлахаас өөр зүйл хийх чадваргүй АН-ын нөхдийн хувьд, вакцинжуулалт амжилттай явагдаж,халдварын тархалт буурч,улс орон ойрын үед хэвийн амьдралд шилжих гээд байгаа нь л тэдний хувьд асар их бухимдал үүсгээд байх шиг байна.

Avatar

Зочин 2021-04-26 202.55.188.86

Зөв ажилаа хийж чадахгүй ахчаагүй уок нок хохь нь

Avatar

МАН 2021-04-26 66.181.191.151

АЛЬ АРДЧИЛСАН НАМ ВЭ? ТУВААНЫХ эсвэл ЭРДЭНИЙН АН ГЭЖ ЯЛГАЖ БИЧЭЭЧ….

Avatar

Зочин 2021-04-26 66.181.183.148

ardcnilsan namiihan amerikt geree hiij 45.000.dollor avsan b.a ter hyn in tuvaan b.a muu hulgaicn eniig chorond oruulj suulga

Avatar

Зочин 2021-04-26 112.72.9.110

Eniig oilgosongvi, UIX gishvvn devshine gesen vg vv? Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн болзол, шаардлагыг хангаж нэр дэвшвэл УИХ дахь Ардчилсан намын бүлэг дэмжиж ажиллах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.

Avatar

Зочин 2021-04-26 193.36.225.71

сумтайбазар гэж юм юмнаас сугараад үлдчихдэг, нүх болгонд ороод шургалдаг хулгана шиг хөгийн гар байнаа. одоо нүхэндээ орчоод гарч ирж ч чадахгүй тэнэг нямбаатраа урдаа бариад эхэллээ. хурдан зайлуулаач

Avatar

хотын хар массыг соёлд сургая 2021-04-26 66.181.160.60

ХҮН намын залуус байсан бол одоо иргэдтэй гудманд л байх байсан СХД хөдөөнии залхуу архичин ажилгүй шаарууд бэлэг мөнгөөр СУМЬЯА мэтиин мангарууд сонгодог таарсан тэнэгүүд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж