FACT CHECK: АНУ-ын лобби компанид захиалга өгсөн хүн нь Ерөнхийлөгч байжээ | News.MN

FACT CHECK: АНУ-ын лобби компанид захиалга өгсөн хүн нь Ерөнхийлөгч байжээ

FACT CHECK: АНУ-ын лобби компанид захиалга өгсөн хүн нь Ерөнхийлөгч байжээ

FACT CHECK: АНУ-ын лобби компанид захиалга өгсөн хүн нь Ерөнхийлөгч байжээ

Ардчилсан нам удахгүй болох сонгуулийг угтаж гадны лобби компанитай тохиролцож, хамтран ажиллахаар болсон гэрээ хэдхэн хоногийн өмнө ил болсон.

Энэ асуудлыг “Бидэнд хамаагүй” гэж Ардчилсан намаас УИХ-д сонгогдсон гишүүд мэдэн будилж байсан ч “DCI” группэд захиалга өгч хамтран ажиллаж байгаа хүмүүсийг илчилсэн цахим шуудангууд ил боллоо. Эдгээр мэдээлэл нь Америкийн нэгдсэн улсын Хууль зүйн яамны албан ёсны вэб сайт дахь цахим архивын хэсэгт нээлттэй хадгалагдаж байгаа юм.

. Улмаар Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг УИХ-аар хэлэлцсэн үйл явдлыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өөрчлөх гэж байна гэсэн худал, ташаа мэдээллийг гадны сэтгүүлчид илгээжээ. .

Уг . “Чамайг Украйн, Навальныйн асуудал гээд зав багатай байгааг мэдэх ч…” хэмээн и-мэйлээ эхлүүлж, сонирхолтой нийтлэлийн санаа гэж Монгол Улсын сонгуулийн талаар ярьсан байна.

Америкийн “DCI” фирмтэй гэрээ байгуулахдаа 50 мянган ам.доллараар гарын үсэг зурсан бол гэрээний нэг чухал заалт “Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг худалдан авах” гэж байна.

Үүнд хэвлэл, мэдээллээр өөрсдийн хүссэн мэдээллийг гаргах харилцааг тус фирм Захиалагчийг бүрэн төлөөлөн хийх бөгөөд 100 мянган ам.доллар хүртэлх төлбөрийг 10 хоногийн дотор шилжүүлэх шаардлагатай гэжээ. . Ийнхүү төлбөрөө төлж олон улсын хэвлэлээр “хүссэн дуугаа захиалан” улс, эх орноо зориудаар муухай харагдуулах үйл ажиллагаагаа гэрээгээр албажуулсан байна.

“DCI” фирм нь 1996 онд Вашингтонд байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэлжээ. Улс төрийн лобби, бохир кампанит ажил хийдгээрээ АНУ төдийгүй дэлхий дахинаа танигдсан компани юм. Америкийн Ерөнхийлөгчийн сонгууль болон кампанит ажлуудад олон удаа ажилласан байна. Тухайлбал, Доналд Трампын 2016 оны сонгуульд Кэмбриж Аналитика болон Оросуудтай хамтран ажиллажээ.

Мөн Мьянмарын сонгуульд 384 мянган ам.долларын гэрээ байгуулан ажиллаж байсан төдийгүй Мьянмарын цэргийн дэглэм тогтоогчидтой ажиллаж байсан нь Нью-Йорк Таймс, Атлантик зэрэг Америкийн томоохон хэвлэлүүдээр дуулиан тарьж байсан юм. Энэ асуудлаасаа болж АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас өрсөлдөх сунгаанд Жон Мэккэйний зөвлөхөөр томилогдоод байсан “DCI”-ийн үүсгэн байгуулагч Дуг Гүүдеэр гэх хүн нь уг ажлаасаа халагдаж байв.

https://www.nytimes.com/2008/05/11/us/politics/11mccain.html

Манай . Yahoo зэрэг уншигчдад танил болсон сайтууд тэдний гаргасан мэдээллийг төлбөртэй хэсэгтээ нийтэлсэн бөгөөд нийтлэлийн төгсгөлд уг мэдээллийн эх сурвалж хэмээн өөр холбоосуудыг зааж өгсөн байна.

Тэрхүү холбоосоор нэвтэрвэл “PR Distribution” гэх төлбөртэйгээр хэвлэлийн мэдээ түгээдэг агентлагийн вэб сайт бий.  төдийгүй харилцах хэсэгт Ерөнхийлөгчийн Хэвлэл, мэдээллийн алба гэж бичсэн байна. Мөн “Энэхүү хэвлэлийн мэдээ нь захиалагчийн бэлтгэсэн нийтлэл бөгөөд агуулгын хувьд “PR Distribution” болон үүнийг нийтэлсэн бусад редакцын агуулгатай хамааралгүй болно” гэсэн тайлбар бичжээ.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас түгээж буй энэ нийтлэлийн агуулга нь дээр дурьдсанчлан Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг илтэд гуйвуулсан, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг УИХ-аар хэлэлцсэн асуудлыг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах гэж байна гэхчлэн мушгин, худал мэдээлэл дурьдсан, Монгол Улсын ардчилал, бүрэн эрхэт байдал онцгой аюулд учирсан зэрэг хуурамч айдас төрүүлсэн өнгө аястай байгаа юм.

Түүнчлэн ардчилал, бүрэн эрхэт байдал ауюлд орсныг аврах хүн нь Х.Баттулга бөгөөд түүнийг 1990 онд Зөвлөлтийн систем задран унасны дараа тайван замаар ардчиллыг авчрах үйл хэрэгт оролцсон МоАХ-ын үүсгэн байгуулагч, Ардчилсан намын шанг татсан, бараг 20 жил парламентад ажилласан гэхчлэн аврагчийн дүрээр хөөргөдөн сайшаажээ.

Ил болсон и-мэйлийн төгсгөлд “Энэхүү материалыг Монголын Ардчилсан намыг төлөөлж “DCI” фирм түгээж байна” гэдгийг байнга тодотгон бичсэн нь бий.

Дэлхийд нэр хүндтэй хэвлэл, мэдээллийн байгууллагуудад худал, ташаа мэдээлэл түгээх, дурын сэтгүүлчтэй шууд харилцаж, сэдэв санал болгох, төлбөр мөнгө төлнө гэдэг тийм ч амар ажил биш. Тиймдээ ч Вашингтонд төвтэй лобби фирмтэй хамтарч, тэдгээр нь төлбөртэйгээр хэвлэлийн мэдээ түгээдэг компани олж, улмаар уншигчдын итгэлийг алдсан, найдваргүй сайтуудад мэдээ байршуулсныг баримтууд нотолж байна.

ЭХ СУРВАЛЖ: LIVETV.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
БурууБуруу
6
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

44 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ZOCHIN 2021-04-26 180.150.83.228

ER N BOL MAN IH MUUHAI YMIIG UURSDUU HIIJ BGAASHDEE…. UNDSEN HUULINDAA OLONHIOROO N TUREE BARIJ ZUVHUN BATTULGIIG SONGUULID ORUULAHGUIN TULUU HUULIIG DUR MEDEN HEDEN AVILGACHID DURTAI UURCHILDUG TIIM SHUUREN SHANAGA BOLGOSONSHUU….UNDSEN HUULI N IIM AMARHAN EVDERDEG ORON USTAJ UGUI BOLOHDOO CH IJILHENSHUU….BUSDIIN IDESH ZUGAA BOLOHVIIDEE….ZA TEGEED UDAHGUI MONGOL MYNMARIIN ARAAS OROH N BARAG L BIZDEE…..HUNT DEGLEMTEI…

Avatar

АРД 2021-04-26 66.181.184.85

МАН-ынхан Баттулгатай ноцолдсон нь буруу АН- дотроосоо болохгүй байгааг нь мэдээд хуваагдаад байхад нь хөндлөнгөөс оролцсон нь МАН-ын түмэн буруу

Avatar

Зочин 2021-04-26 66.181.181.92

Зартай луйварчин Ерөнхийлөгч болсон. Одоо гаргаж байгаа ааш авир, хууль бус үйлдлүүд, түүнчлэн илэрч байгаа маш ноцтой баримтууд нийгмийг цожоож айдаст автуулж байна. Ийм хүнийг захиалгаар магтаж байгаа этгээдүүд нэг тэрэгний дугуйнууд байна. Монгол улсыг аврах, энэ ноцтой ажиллагаануудыг шалгах, таслан зогсоох төр засаг шүүх цагдаа алга уу, таг чиг. МАН ийм аймшигтай үйлдэл гаргасан бол АН женко гээд харгисууд яаж орилж чарлаж хөлсний жагсаал хийж, бүр бослого хүртэл гаргаж сүйд хийж байгаа

Avatar

Zochin 2021-04-26 66.181.161.51

Za bitgii hudlaa h*****d bgaarai haltaruudaa ard tumen iim ymand huurtahaa ungursun

Avatar

Зочин 2021-04-26 66.181.183.145

Уг нь Баттулгыг өрсөлдүүлэх нь зөв юм байгаан өрсөлдөөд унах нь баараггүй болж таарна яагаад гэхээр одоо ард түмэн юу хийгээд явааг сайн мэдэж байгаа

Avatar

Зочин 2021-04-26 66.181.183.145

Энэ Баттулгыг ёстой мэдэхгүйэ их л айж мэгдэж сандарсан хүн тэгээд хийсэн үйл нь их тааруу хүн юм Төмөр замын мөнгө л гэнэ Төв Баян сум.Завхан гээд л олон газрыг хятадуудад зарсан ч гэх шиг их л өлөн зэлмэн хүн юм баян хүний шинж алга их олон дайсантай болж байх шиг ийм ерөнхийлөгчөөр ч яах билээ нэг мэдсэн Монголыг зарцан гээд сууж байвал дүүрлээшдээ

Avatar

СОНГОГЧ 2021-04-26 202.9.46.244

баттулгыг эх орноосоо урвасан хэргээр яллах хэрэгтэй юм байна…

Avatar

Зочин 2021-04-26 192.82.74.3

Ийм юмаар монголчуудын тархийг угаадгаа боль оо. Өнөө цагт олны танил хүн болгон л хувийн PRмэргэжилтэн хөлсөлдөг болсон ш дээ. Яахав ерөнхийлөгч хүчгүйдээд, аргаа барахдаа л гадаад ертөнц үнэнийг олж мэдэг гэж бодоо биз. МАН Баттулгыг ерөнхийлөгчид дэвшүүлэхгүйн тулд бүхнийг хийж байгааг бүгд мэдэж байгаа шд. Би ерөнхийлөгчийн зарим үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг. Гэхдээ энэ удаа Баттулгад буруу байхгүй ээ. МАН мэдээллийн хэрэгслүүдийг мөнгөөр урхидаж өөртөө үйлчлүүлдэгээс ямар ялгаа бн

Avatar

Нараа 2021-04-26 202.9.46.158

Баттулгын зөв. Хийсэн болгон нь зөв. Луйварчид айсандаа ерөнхийлөгчийг эллдвээр муу хэлж байна.

Avatar

зочин 2021-04-26 103.26.194.162

Ёстой үнэн төрх нь ил болов оо хөөрхий

Avatar

МАН тэнэг үү? 2021-04-26 27.122.12.247

МАН тэнэг биш бол буулт хийгээд Баттулгыг сонгуульд оруулах хргтэй. Баттулга сонгуульд орохгүй бол МАН ч сонгуульд орох эрхгүй. Еөкөөс дээд шүүхийг нь булаалаа, дараа нь АТГ-ыг нь булаалаа. Одоо нэр дэвших эрхгүй гээд яаж даварч бнаа. Түүхэнд зөвхөн ялагчийн зөв болж үлддэг. Харин хулчгар хүмүүс хэзээ ч ялдаггүй юм. Хүүк муу хулчгар сонгуульд өрсөлдөхөөс айгаад бусдын араар нуугдаад хор найруулж бдаг. Баттулга нэр дэвших ёстой тэгээд ялаад Монгол улсыг МАН-ын бүтээсэн дарга ангиас 6 жил хамгаал.

Avatar

Баярсайхан 2021-04-26 45.57.200.182

АН-ыг Баттулга авцан нь ТОДОРХОЙ юм байна л даа өмнөөс нь гаднын байгуулагатай гэрээ хийгээд захиалга өгөөд явж байх жишээний

Avatar

Болормаа 2021-04-26 45.72.46.224

Гаднаа худлаа монгол ялна пайз зүүсэн жинхэнэ хумсаа нуусан муур байж ээ одоо л жинхэнэ төрх нь илэрлээ дээ

Avatar

zochin 2021-04-26 45.72.91.20

АН-ынхан манайх гэрээ хийгээгүй. Туваан, Цогтгэрэл нар АН-ыг төлөөлөхгүй гэж байна. Тэгэхээр Баттулга АН-ын нэрийг барьсан нь үнэн болж таарлаа хаха

Avatar

Баярсайхан 2021-04-26 45.72.90.198

Yaaj yvaad iim setgelgui huuramch huniig songood gargaad irchihsen ym boloo. Ystoi tavilan l ym da . ih l shudarga durtei hun shig baisiin tsaaguuraa ingd l yvj bdiiim bn ylgarah ym daanch alga daa

Avatar

Мөнхэрдэнэ 2021-04-26 192.241.91.91

АН-ыг татан буулгаж, Баттулгыг хугацаанаас нь өмнө огцруулах хангалттай баримт бүрдлээ, одоо ажил хэрэг болгомоор юм даа

Avatar

Наранцэцэг 2021-04-26 104.227.93.237

АН жонхуу хоёр хөгөө угаасаа баларч дууссан, монголыг мянмар болгочихгүй сингаруугаа зайлж үз

Avatar

Мөнхэрдэнэ 2021-04-26 192.241.91.46

Ard irgedee huurch garj irsen huuramch yuk bjeedee huuramch bagiig n 1mur huulj hay

Avatar

Анхбаяр 2021-04-26 23.250.93.46

Iim barimt notolgootoi l ym bol jenkog shuud hugatsaanaas n umnu buulgaad zailuulah heregteishd mongolchuudiin erh ashig 1t bhystoi bolohoos yurunhiilugchiih bish

Avatar

Болормаа 2021-04-26 45.72.62.72

Женко өөрийнхөө эрх ашиг, эрх мэдлийн төлөө гаднын хэвлэл мэдээллийг ашиглаж улсаа муухай харагдуулж болохгүй л дээ ЯМАР ИХ ШУНАЛ ВЭ!!!

Avatar

Анужин 2021-04-26 45.72.90.173

Ter gadniihand ugdug munguu irgeddee ugchihguidee neeh hud 4 jil offshoroos 7 terbumaar n oruulj irn gd ..gaad l bsn

Avatar

Ананд 2021-04-26 45.72.90.173

Х.Баттулга О.Цогтгэрэлийг АН-ын дарга болгох гэж улаараад байсан. Үүнийг л хийх гээд байсан хэрэг үү

Avatar

Мягмарсүрэн 2021-04-26 45.72.90.198

Itgej songoson songogch olniihoo nuurluu us tsatslaa daa battulga min

Avatar

зочин 2021-04-26 202.9.47.31

Хүрэлсүх дандаа гүтгэдэг

Avatar

Оркийн корк 2021-04-26 192.82.76.84

Үнэн бол маш буруу юм даа. Арай ч дээ бас гэж Туурга тусгаар улс Улс доторх сонгууль сонголтоо гадныханы заавар дэмжлэг тусламжтайгаар явуулна гэдэг мунхаглал.арчаагүйдэл.төрийн эрх мэдэлд ямар ч аргаар хамаагүй гарах гэсэн санаархал.
Дотоодын дайснууд !!!!

Avatar

Зочин 2021-04-26 66.181.161.49

Ямар сайндаа л ЖЕНКО баттулга байхав дэ ….Холливудад. ,,Монголд нэг удаа ,, гэдэг киноны зохиол бичигдэж байгаа биз ..

Avatar

Зочин 2021-04-26 66.181.181.222

Х.Баттулга хэдий завандаа АН-ыг үндэслэгч болчихов оо. Эрэлийн Эрдэнэбатын социалист "Эх орон" намаас анх нэр дэвшиж УИХ-д сонгогдрж, удалгүй урван шарваж хяаягаа хадран зүс буруулж АН- д элссэн урваач шарваач ийм л хөшгийн амьтан хэзээнээсээ байсан шүү дээ. Ардчилсан Монголын түүхэнд байгаагүй бузар гэмт үйдлүүд энэ этгээдээс дараалан гарах боллоо. Дахин сонгогдсон бол монголчууд ч 6 жил балрах байж дээ

Avatar

Зочин 2021-04-26 202.21.109.45

Гадаадын балай хүмүүсийн үгээр үг хийж хэрэггүй.Тэд хагаралдуулахдаа гарамгай,юу ч зохиож магадгүй.

Avatar

Иргэн 2021-04-26 66.181.190.102

АНУ-ын хууль зүйн яамны албан ёсны сайт дээр мэдээлэл нь байна. Байдены засаг захиргаа тэгвэл буруутай болж таарахнээ ккк

Avatar

Гүвээ. 2021-04-26 202.126.90.48

Тийм байж байна.Байден монгол хүн бишю

Avatar

Зочин 2021-04-26 192.82.76.50

Uur yaah ve dee, ene ch gesen news.mn-d tulbur tulsun MAN- y har PR l bna dag. Duugui l ehleed MAN turiin sentiigees z**l, aritgah heregtei bna!!!

Avatar

Зочин 2021-04-26 202.9.40.144

Ер нь АН-ынхан дандаа нэг ийм увайгүй, луйвардсан шударга бус юм хийдэг гэж хүмүүс ярьдаг нь ортой бололтой. Ийм юм явуулаагүй гээд л гүрийгээд байсан чинь яасан бэ. Би л хувьдаа АН-аас хэн ч нэр дэвшсэн энэ удаадаа сонгохгүй. Өмнөөс нь ичиж байна.

Avatar

Зочин 2021-04-26 64.119.22.170

Ёс суртахуунгүй бохир хүмүүс АН д л их шургалдаг шүү дээ .Тэндээс шудрага үнэн гэрэл гэгээтэй сайн сайхан зүйл олохгүй

Avatar

Зочин 2021-04-26 192.82.76.50

Fact check ch geh shig, orchuulaad tavichih chadvargui bol setguulch bicheech hiij hereggui, news.mn

Avatar

чогсом 2021-04-26 124.158.81.27

баримт бичиг гэсэн үг орчуулж яах юм

Avatar

Зочин 2021-04-26 66.181.183.148

odoo battulgiig.shorond oruul amerikaas 50,000 dollor avsan b.a. barivcnil

Avatar

Зочин 2021-04-26 192.82.76.50

Yamar ch yaduu setgelgeetei yum be, dund surguuliasaa biznes hiij bayajsan hund 50k dollar dalaid dusal dusaahtai ijil baga mungu, iimhen munguur bauan hun yaah ve dee!

Avatar

Зочин 2021-04-26 66.181.176.127

hahaha onigoo onigoo

Avatar

Зочин 2021-04-26 192.82.84.233

Ёстой нэг бузрын хар буг шүгэлсэн хүн гэвэл энэ ЖАНХУУг л хэлэх байх, ямар хүн хог гэж ийм байдаг байнаа. НАМБАРвааныг муу хүн гэж боддог байсан чинь ЖАНХУУгийн дэргэд гайгүй хүн байсан байна гээч.

Avatar

иргзн 2021-04-26 202.179.26.180

Еранхийлөгчийн Зөв,, МАН, ХҮН нам, ҮХЦ-тэйгээ нийлж Луйвар Булхай, хийж Гүтгэж гүжирдэж,Төр эргүүлж , Зэвсэглэлээр ил тод хөөцөлдөж Ерөнхий сайдаа Зодож байгаа, Этгээд Намынхаа Анхан болон Дээд шат хүртлээ хагас Цэргийн Зохион байгуулалтанд оруулж Хороо дүүргийн дарга нарыг Цэргийн хувцасаар чигдэрүүлж байхад Еранхийлөгч Ардчилалаа , Ард түмнээ хамгаалах нь Зөв ш дээ

Avatar

ЗОЧИН 2021-04-26 202.9.40.181

ЭНЭ БАРИМТ БОЛ АМЕРИК УЛС МОНГОЛЫН ДОТООД ХЭРЭГТ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ХӨНДЛӨНГӨӨС ОРОЛЦОЖ БАЙГААГИЙН НОТОЛГОО ЮМ.

Avatar

Зочин 2021-04-26 192.82.73.27

ЭНЭ НЭЭРЭЭ АРАЙ Л БАЙНАА. ОДОО СОНГУУЛЬД ӨРСӨЛДҮҮЛЭХЭЭРГҮЙ БОЛГОЦОН ЮМ ЧИНЬ БОЛЬЧООЧ ДЭ ! БАС ЛУЙВАРЧДИЙГ ИВЭЭН ХАМГААЛДАГ ҮҮР УУРХАЙ ГЭЖ АРД ОЛОН ҮЗЭЭД БАЙГАА НАМЫГ ЧИНЬ Ч ТАРААХАА БОЛЬЧИХЛОО . ИРГЭД ТӨРДӨӨ ИТГЭДЭГ БАЙХЫГ ХҮСЭЖ БАЙНА. ҮНЭН ХУДАЛ НЬ МЭДЭГДЭХГҮЙ ИЙМ ЮМ ЦАЦАЖ БИДНИЙХЭЭ ТЭРТЭЭ ТЭРГҮЙ КОРОНАГААС БОЛООД ДҮНХҮҮРЧ БАЙГАА ТОЛГОЙГ МИНЬ БҮҮ ЭРГҮҮЛЭЭД БАЙЛ ДА. ГУЙЖ БАЙНА ХЭРҮҮЛЭЭ ЗОГСООГООД МАНИЙГАА ЗҮГЭЭР ТАЙВАН БАЙЛГААД ӨГӨӨЧ PLEASE

Avatar

Зочин 2021-04-26 150.129.143.172

БАТТУЛГАТАЙ НОЦОЛДООД ЯАХ ВЭ. Энэ бол сонгогчдын алдаа. Одоо алдаагаа засъя. Улс төр- бизнесийн бүлэглэлд ордоггүй, оюуны хөдөлмөр эрхэлдэг, өс өвөрлөдөггүй, улсын хэргийг өөрийн ашигаас дээгүүр тавьдаг хүнийг Ерөнхийлөгчөөр сонгочих. ТЭГЭЭД Л АСУУДАЛ ШИЙДЭГДЭЖ БЫГАА НЬ ТЭР.

Avatar

Зочин 2021-04-26 103.111.68.3

Ноднин сонгуулийн өмнө оруулж ирсэн 800 хужаагаа МАН тайлбарлах хэрэгтэй шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж