"Өглөө эмнэлэг орно гэсэн хүн орой согтуу таарч байна"

Хуучирсан мэдээ: 2021.04.26-нд нийтлэгдсэн

"Өглөө эмнэлэг орно гэсэн хүн орой согтуу таарч байна"

"Өглөө эмнэлэг орно гэсэн хүн орой согтуу таарч байна"

Замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар өнөөдөр (2021.04.26) Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ) болон Тээврийн цагдаагийн албан (ТЦА)-наас мэдээлэл хийлээ.


ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.БААТАРХҮҮ:

-Хатуу хөл хориог ирэх сарын 8-ныг хүртэл сунгах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Өмнөх хөл хорионы хугацаанд үйл ажиллагааг нь хязгаарлаагүй салбарын ажилчид ажлын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолтоор зорчиж байсан. Гэвч Улсын Онцгой комиссоос гамшгийн үед цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээний багийн ажлыг эрчимжүүлэх хүрээнд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийн автомашиныг замын хөдөлгөөнд QR кодоор оролцуулах тухай тушаал гаргасан. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хөл хөдөлгөөн их байсан. Тиймээс энэ удаа 20.00 цагаас хойш тээврийн болон явган хүний хөдөлгөөнийг бүрэн хязгаарлахаар болсон. Иргэдийн зүгээс маш олон шалтаг тоочиж байна. Мэдээж яаралтай ажлаар явж байгаагаа нотлох бичиг баримтуудаа үзүүлэхэд гудамж талбайд үүрэг гүйцэтгэж байгаа цагдаа нар явуулна. Гэтэл өглөө эмнэлэг орно гэсэн нь хүн орой согтуу таарах жишээний. Халдвар авсан хүний ойрын хавьтлыг тогтоож шалгахад хөл хорионы үед хэд хэдэн айлаар орсон байсан. Ийм нөхцөл байдал тогтоогдоод байгаа учраас хатуу хөл хорио тогтоож, иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон. 

ТЦА-ны Зам тээврийн хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.ГАНБАТ:

-Нийслэлийн Онцгой комиссын штаб дээр QR код олгох ажлын хэсэг ажиллаж байна. Өмнө нь олгож байсан 41 мянга орчим тээврийн хэрэгслийн мэдээлэл дээр суурилаад эрхийг нь сэргээж байна. QR код авч байсан машин тэрэг нь шилжилт хөдөлгөөн хийгдсэн зэрэг өөрчлөлт байгаа бол албан сайт руу хүсэлтээ өгөх ёстой. Тухайлбал, дараах байгууллагууд цагийн хязгаарлалтад орохгүй. 

  • Төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагууд албан хаагчид, тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд QR ашиглаж хэвийн оролцоно. Төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлана. Нутгийн захиргаа, төрийн болон улсын өмчит ОНӨАТГ-ийн үйл ажиллагаа хамгийн бага түвшинд зогсолт хийнэ. Нэн шаардлагатай тохиолдолд тухайн салбарын сайдын тушаал, эсхүл нийслэлийн засаг даргын тодорхойлолтоор тухайн байгууллагын замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн зөвшөөрлийг олгоно.
  • Төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагууд буюу цагдаагийн байгууллага, дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, хил хамгаалах ерөнхий газар, түүний харьяа байгууллагаас бусад иргэн  аж ахуйн нэгжүүдэд ямар нэгэн QR кодоор зорчих асуудал яригдахгүй.

Энэ хугацаанд нийтийн тээвэр 07:00-10:00, 17:00-20:00 цагийн хооронд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагч, иргэдийг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн үйлчлэхээр болсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ХахаХаха
13
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж