Говьсүмбэр аймагт илэрсэн сум, галт хэрэглэлийг аюулгүй болголоо | News.MN

Говьсүмбэр аймагт илэрсэн сум, галт хэрэглэлийг аюулгүй болголоо

Говьсүмбэр аймагт илэрсэн сум, галт хэрэглэлийг аюулгүй болголоо

Говьсүмбэр аймагт илэрсэн сум, галт хэрэглэлийг аюулгүй болголоо

Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Тэсэрч, дэлбэрэх зүйлсийн хайгуул устгалын бүлэг ЗХЖШ-ын даргын тушаалаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд ажиллалаа. Тус аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Баянмөнхийн ирүүлсэн “Манай аймгаас байлдааны болон сургуулийн зориулалттай тэсэрч дэлбэрэх зүйлс илэрлээ” гэсэн мэдээллийн дагуу долоон төрлийн 20 гаруй сум, галт хэрэглэлийг илрүүлж, аюулгүй болгов.

Байлдааны зориулалттай 82 мм-ийн мина дөрөв, ПОМ3-2 явган цэрэг эсэргүүцэх мина нэг, 73 мм болон 85 мм-ийн их бууны сумны хошуу нэг, 14.5 мм-ийн галт хэрэглэлийн сум нэг, сургуулийн зориулалттай 115 мм-ийн “Т-62” танкийн сум зургаа, 125 мм-ийн сум таван ширхэгийг эрэл хайгуулаар илрүүлж, аюулгүй болгосон юм.

Тус бүлгийнхэн Говьсүмбэр аймгийн иргэдийн амь нас, аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болох тэдгээр сум, галт хэрэглэлийг илрүүлж, аюулгүй болгохоор орон нутгийг зорихын өмнө УОК-ын шийдвэрийн дагуу PCR шинжилгээ өгч, хариу сөрөг гарсны дараа явсан юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2021-04-26 66.181.161.56

Энд тэнд ухаж төнхөж газар сэндийчиж болохгүй л юм бна даа ! Айдас , хүйдэстэй!!!! Өөр хаана юу ч хадгалагаад үлдсэн бж болно шүү

Avatar

Зочин 2021-04-26 166.205.141.18

Зөвлөлтийн Арми Монголоос зугтаж гарахдаа хамаг юмаа тэр чигт нь хаяад явсны гай….дээхнэ үед олон хүн нас барж,насаараа эрэмдэг эрэмдэг тахир дутуу болсон доо….

Avatar

Зочин 2021-04-26 192.82.69.244

Гитадууд авчраад хаясан нь тодорхой.

Avatar

Зочин 2021-04-26 166.205.141.18

Орос ах нарын чинь орхиод явсан бэлэг….мал аа

Avatar

Уншигч 2021-04-26 43.242.243.249

Tenegteed bai iwan ah Chini sogtuudaa sanaatai orhiod ywsan suwner bileg medehgui oroldoj baij teserch delberch suid boloogui ni yamai data тэгсэн бол бас женког буруутгах байсан байх даа ман намынхан

Avatar

Зочин 2021-04-26 202.126.90.102

Sain ajillaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж