Лабораторид ургуулсан махыг таван жилийн дотор дэлгүүрүүдэд зарахад бэлэн болсон бөгөөд хэрэглэгчдээс судалгаа авч эхэлжээ.
Дэлхий даяар махны хэрэглээг багасгах нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нэг чухал арга юм. Тиймдээ ч өдгөө амьтны гаралтай бүтээгдэхүүнийг орлуулж болохуйц бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдан авах сонирхолтой хүмүүс өмнөхөөс илүү олширч байна.
Зарим хүмүүс мах идэхийн оронд цагаан хоолтон болох сонголт хийж байгаа бол зарим нь махыг ургамлын гаралтай зүйлээр орлуулах сонголт хийж буй юм. Сүүлийн үед лабораторид ургуулсан мах олон улсад маш их сонирхол татах болжээ.
Лонго хүнсний лабораторийн захирал Саймон Сомогеи, Канадын их сургуулийн хүнсний бизнесийн Аррелл Чэйр нарын тайлбарласнаар, лабораторид мах ургуулахдаа тухайн амьтны үүдэл эсүүдийг ашиглан исгэх арга хэрэглэдэг байна. Үүдэл эсүүдийг исгэгч саванд хийн исгэхэд мах үүсч, жинхэнэ махнаас ялгарах юмгүй болон ургадаг аж.
Саймоны төлөвлөж байгаагаар, лабораторид ургуулсан махыг таван жилийн дотор дэлгүүрүүдэд зарж эхлэх боломжтой юм байна.
Саймон бүтээгдэхүүнийхээ талаар “Одоохондоо технологи эхний шатандаа байгаа болохоор бид лабораторид маш энгийн мах л ургуулж байна. Өөрөөр хэлбэл одоохондоо бид стейк, эсвэл ястай мах ургуулж чадахгүй. Гэхдээ биднээс өөр стейк, загас зэргийг ургуулахаар оролдож буй компаниуд байна. Чухамдаа бол лабораторид ургуулсан мах ойролцоогоор 25 жилийн хугацаанд яг жинхэнэ махыг гүйцэх хэмжээнд хүрэхгүй ч байж магадгүй. Гэхдээ үүгээрээ бид эхний ээлжинд хүмүүст өөр нэг сонголт өгч байгаа юм” хэмээн тайлбарлажээ.
Эх сурвалж: UNILAD
Зочин 2021-04-26 197.210.76.99
Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @
fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com
Зочин 2021-04-26 202.21.108.50
Та нар шиг 10 мянгаар нэг кг мах авч чадахгүй амьтад худалдаж авч чадлаа юу.
Н.ЛХАГВАДОРЖ 2021-04-26 66.181.190.43
Зохиомлоор гаргасан малын булчин мах нь ШУ-ы ололт мөн бөгөөд хэрэглээ нь гэвэл хүний тасарсан булчин, эрхтнийг орлох ачтай , цаашлаад өлсгөлөн ядуучуудыг аврахад их л тустай юм даа.
Зочин 2021-04-26 103.229.120.16
amitan alahgui mash zuv shiidel bna shuu
ИРГЭН 2021-04-26 103.26.193.174
Идэх юм олдохоо байсан орнуудад чухал л байх. Одоохондоо бид азтай малтайгаа байна. Мал аж ахуйгаа дээдэлж буянаа бархгүй байхл чухал гэж байгаам даа
Зочин 2021-04-26 202.9.46.190
Мал гэдэг чинь ургамал идээд мах болгодог болохоор Ургамалыг шууд мах болгоно гэдэг нь логиктойл юм байна.
Зочин 2021-04-26 66.181.191.198
энэ одоо мах уу яг байж харагдаач. Манайх малтай улсад бол яршиг цаашаа
Зочин 2021-04-26 192.82.76.50
Amitan alj zovoohgui zugeer yum bish uu? Hun n shavijnaas ih urjsen delhiid! Amitdyg aimaar yargaaj tarchlaaj bna, fermuud. Tursun tugald n suug n uguhgui suu orluulagch ugnu, hudulguungui blgaj hiimel tejeeleer bordono, er tugal bol mah bolj aluulna, buzar hun turulhtniig ustgaval taarna!!!
Зочин 2021-04-26 192.82.76.50
Hund zoriulsan suun buteegdehuuniig hangah gej tsahilgaan saaltuurtai hudulguungui horigdoh unee uruvdmuur!!!!
ЗОЧИН 2021-04-26 66.181.189.189
БАЙГАЛЫН ХУУЛИАРАА ХҮЧТЭЙ НЬ ХҮЧГҮЙГЭЭ УХААНТАЙ НЬ УХААНГҮЙГЭЭ БАРЬЖ ИДСЭЭР, ЭВОЛЮЦ ЯВАГДСААР ХҮН БИД ҮҮССЭН БИЛЭЭ. ЭНЭ БОЛ БАЙГАЛЫН ХУУЛЬ.
Зочин 2021-04-26 192.82.76.50
Дэлхий хүн гэдэг бузрыг даахгүй бна. Хүн гэдэг амьтанд зүрх ухаан бхгүй бол хүн биш! Амьтдыг яргалснаар байгалийн хуулийг харин зөрчиж байна!!!!