Лабораторид ургуулсан махыг таван жилийн дотор дэлгүүрүүдэд зарахад бэлэн болсон бөгөөд хэрэглэгчдээс судалгаа авч эхэлжээ.
Дэлхий даяар махны хэрэглээг багасгах нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нэг чухал арга юм. Тиймдээ ч өдгөө амьтны гаралтай бүтээгдэхүүнийг орлуулж болохуйц бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдан авах сонирхолтой хүмүүс өмнөхөөс илүү олширч байна.
Зарим хүмүүс мах идэхийн оронд цагаан хоолтон болох сонголт хийж байгаа бол зарим нь махыг ургамлын гаралтай зүйлээр орлуулах сонголт хийж буй юм. Сүүлийн үед лабораторид ургуулсан мах олон улсад маш их сонирхол татах болжээ.
Лонго хүнсний лабораторийн захирал Саймон Сомогеи, Канадын их сургуулийн хүнсний бизнесийн Аррелл Чэйр нарын тайлбарласнаар, лабораторид мах ургуулахдаа тухайн амьтны үүдэл эсүүдийг ашиглан исгэх арга хэрэглэдэг байна. Үүдэл эсүүдийг исгэгч саванд хийн исгэхэд мах үүсч, жинхэнэ махнаас ялгарах юмгүй болон ургадаг аж.
Саймоны төлөвлөж байгаагаар, лабораторид ургуулсан махыг таван жилийн дотор дэлгүүрүүдэд зарж эхлэх боломжтой юм байна.
Саймон бүтээгдэхүүнийхээ талаар “Одоохондоо технологи эхний шатандаа байгаа болохоор бид лабораторид маш энгийн мах л ургуулж байна. Өөрөөр хэлбэл одоохондоо бид стейк, эсвэл ястай мах ургуулж чадахгүй. Гэхдээ биднээс өөр стейк, загас зэргийг ургуулахаар оролдож буй компаниуд байна. Чухамдаа бол лабораторид ургуулсан мах ойролцоогоор 25 жилийн хугацаанд яг жинхэнэ махыг гүйцэх хэмжээнд хүрэхгүй ч байж магадгүй. Гэхдээ үүгээрээ бид эхний ээлжинд хүмүүст өөр нэг сонголт өгч байгаа юм” хэмээн тайлбарлажээ.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ