"Маани хөгжөөнө гэж цугларч, кластер голомт үүсгэсэн" | News.MN

"Маани хөгжөөнө гэж цугларч, кластер голомт үүсгэсэн"

COVID-19

"Маани хөгжөөнө гэж цугларч, кластер голомт үүсгэсэн"

"Маани хөгжөөнө гэж цугларч, кластер голомт үүсгэсэн"

ЭМЯ-наас Covid-19-ийн нөхцөл байдлын талаар өнөөдөр (2021.04.26)-ийн мэдээллээ хийлээ.


ЭМЯ-ны Хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.УУГАНБАЯР:

-Монгол Улсад сүүлийн 24 цагт 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд Covid-19-ийн 856 шинэ тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд халдварын нийт тохиолдол 31339 болсон байна. Мөн өнгөрсөн хоногт Covid-19-ийн улмаас хоёр хүн нас барлаа. Ийнхүү Covid-19-ийн шалтгаант нас баралт нийт 80 боллоо. Үүнээс гадна 1060 хүн эдгэрсэн байна. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 16815 боллоо. Улаанбаатар хотод 744 хүн шинээр, орон нутагт 112 хүн шинээр халдвар авлаа.

Одоогоор 4451 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүний 2574 хүн нь хөнгөн, 1441 нь хүндэвтэр, 335 нь хүнд, 81 нь маш хүнд байна. Эмнэлэг болон гэртээ нийтдээ 12216 хүн эмчлүүлж байна. Харин эмнэлэгт шилжүүлэх эсэхийг нь шийдэх 2211 хүн дээр тандалт судалгааны баг ажиллаж байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 51787 хүн дархлаажуулалтад хамрагдлаа. Нийт 678 276 хүн нэгдүгээр тундаа хамрагдсан бол 212373 хүн хоёрдугаар тундаа хамрагдаад байна. Дүүргүүдийн хувьд Баянзүрх дүүргийн иргэд идэвхитэй вакциндаа хамрагджээ.
Халдвар илэрсэн байдлыг аймгуудаар авч үзвэл: 
  • Улаанбаатар – 744
  • Архангай аймагт – 16
  • Дорнод аймагт – 3
  • Булган аймагт- 2
  • Дархан-Уул аймагт – 24
  • Дундговь аймагт – 2
  • Завхан аймагт – 7
  • Орхон аймагт – 5
  • Өвөрхангай аймагт – 10
  • Сэлэнгэ аймагт – 2
  • Төв аймагт – 31
  • Увс аймагт – 1
  • Ховд аймагт – 2
  • Сүхбаатар аймагт – 7 тохиолдол шинээр тус бүр бүртгэгдээд байна.

Та бүхэн өөрт хамгийн ойр цэгтээ очиж, хоёрдугаар тундаа хамрагдаарай. Харин нэгдүгээр тунг зөвхөн 55-аас дээш насныханд хийж байгаа.


"СПУТНИК-V" ВАКЦИНЫ 900 МЯНГААС 1 САЯ ТУНГ ОРУУЛЖ ИРЭХЭЭР ЯРИГДАЖ БАЙНА

ЭМЯ-ны Газрын дарга Л.ЭНХСАЙХАН:

-"Спутник-V" вакцин хэзээ орж ирэх вэ?

-"Спутник-V" вакцины 900 мянгаас 1 сая тунг оруулж ирэхээр яригдаж байна. Мөн 300 мянган тун бэлэглэнэ гэсэн мэдээлэл байна. Яг хэзээ орж ирэх нь тодорхойгүй байна. Орж ирэхээр нь иргэддээ тарина.

-Вакцин хийлгэсний дараа юу анхаарах хэрэгтэй вэ?

-Маскаа сайн зүүх хэрэгтэй. Олон хүнтэй газраас зайлсхийх хэрэгтэй. Вакцин хийлгэсэн ч гэсэн хөнгөн халдвар авч болно. Мөн бусдад халдвар тарааж болно. Маани хөгжөөнө гэж бөөнөөрөө цуглаад халдвар тарааж, кластер том голомт үүсгэсэн тохиолдлууд бий. Энэ дэглэмийг 2023 он хүртэл барьсан нь дээр. Гэр, албан тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээ хийж, агаар салхи оруулах хэрэгтэй.

-Мутацилагдсан вирус хүн амын дунд тархсан гэж үнэн үү?

-Гадаад руу явуулсан шинжилгээний хариу хараахан ирээгүй байна. Ирэхээр нь иргэддээ мэдээлэл хүргэнэ.

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Sunday, April 25, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХахаХаха
11
ТэнэглэлТэнэглэл
8
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

50 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол улсын иргэн 2021-04-26 202.9.46.39

Ойрын хавьтал гээд өдөр бүр 10 мянга давсан шинжилгээ хийлээ гэх. Миний ойр орчмын таньдаг хүмүүсээс ийм шинжилгээнд орсон хүн нэг ч алга. Барьж чадахгүй гараад байж яагаад хамгийн том голомт болох Энэтхэг, Казакстанаас хүн зөөгөөд байгаа юм бэ. Гэрээ төвхнүүлж байж төрөө төвхнүүл гэдэг эртний үг байдаг. Дотоод халдвараа хумьж байж гаднаас иргэдээ зөөж эмчилдэг юм бишүү. Эхний ээлжинд ирж эдгэрсэн арын хаалганыхан бараг бүгд буцсан. Ингэж эх орноо эрсдэлд оруулах ямар сэтгэл вэ.

Avatar

Зочин 2021-04-26 24.17.94.42

1000 ilerlee geed 1000 emnelegt hevtej baiga gesen ug bishee! Gereeree emchluulj baigaa! Sumtai gar yun ch ih yum bichdiin

Avatar

Иргэн 2021-04-26 66.181.161.98

Өдөр болгон л 1000.с дээш тоо хэлэх юм энэ ер нь үнэн үү тэгээд энэ олон хүнийг хаанаа шингээж эмчилж байна аа шинжилгээ авч байгаа газар бараг байхгүй тэгээд яаж илрүүлээд байна аа нэг мэдэхэд хотын 1,5.н саяасаа давчих вий дээ ноходуудминь ээ

Avatar

Иргэн 2021-04-26 139.5.218.55

Монголын маргааш дуусахгүй ээ гэж л болж байна даа

Avatar

Зочин 2021-04-26 192.82.81.98

2021 оны 4 сарын 8-ны орой Ерөнхий сайд Оюунэрдэнэ өөрийн биеэр 300 мянга хүн бүрт өгөх шийдвэр гарсан талаар мэдэгдэж, тэр оройноос эхлэн мөнгийг тарааж, маргааш нь буюу 4 сарын 9-ний өдөр Улаанбаатар хот даяар явган хүмүүс, машинтай хүмүүс олноор бужигналдан, хөл хорионы өмнөх өдөр амжиж дэлгүүр хэсч, хот даяар халдвар тархах үндсэн нөхцөл бүрдсэн. Засгийн газар шийдвэр гаргахдаа ухвар мөчидөөр хандаж байна. Хэдийгээр хүмүүст нөхөх олговор олгох нь зөв ч ямар ч дэс дараалалтай алхам байгаагүй.

Avatar

өөрсдөө олигтой төлөвлөгөө гаргаач 2021-04-26 192.82.67.192

худлаа ярихаа болино уу. Өөрсдөө халдвараа алдчихаад бусад руу буруугаа чихэх юм. Эхний хөл хорионы үед аль хэзээ вакцинаа нөөцөлчихсөн, иргэдээ вакцинжуулсан бол ийм байдалд хүрээгүй байгаа шүү дээ. гаднаас өгсөн тэр их тусламжийн мөнгө хаачсан бэ. 2 сая хүрэхгүй хүн вакцинжуулчихаж чадахгүй ийм менежментгүй байх гэж.

Avatar

ЗОЧИН 2021-04-26 202.21.126.30

ЧОЙ ХАМБА ТЭРГҮҮТЭЙ ШАШНЫ МЯНДАГТНУУД СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ АЖИЛ ХИЙГЭЭЧЭЭ. ХӨДӨӨ ХОТГҮЙ ОРХИМЖ НӨМӨРСӨН, ТҮВД НОМ ДҮНГНЭСЭН ЛАМАРЦАРУУД ЯДАРСАН АРД ТҮМНИЙ ҮХЭЛ ЗОВЛОН ДЭЭР ЗООЛЖ БАЙНА. АЛТАН САВ НЭЭЛГЭГНЭ ГЭДЭГ ЗААВАЛ БАЙХ ЁСТОЙ ЮУ, ЛАМ БОЛГОН ТИЙМ ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ЗУРХАЙЧ УУ. ТЭГЭЭД БУРХАН БОЛООЧДЫН ХОЙНООС БАРАГ ӨДӨР БҮР 49 ХОНОГ ЗУЛ БАРЬЖ НОМ УНШУУЛ, БУЯН ХИЙ ГЭЖ ӨЧ ТӨЧНӨӨН НОМ ЗААДАГ. БОЛОХГҮЙ ЮМ БАЙХ ГЭЭД ӨДӨР БҮР УНШУУЛНА, ЛАМЫГ ХООСОН БАЙЛГАХГҮЙ ОРЖ ГАРАХ БҮРТ МӨНГӨ ТӨЛНӨ. ЭНЭ ЮУ БОЛЖ БАЙНАА..

Avatar

ө 2021-04-26 202.9.46.205

өвчтэн гэнүүү л***р өөрөө нааад хорооо аваад нам намтайгаа авааад тэр нутагтааа оч хужааарууугааааа өвчтэй малаааа

Avatar

иргэн боол 2021-04-26 202.9.46.205

хугацаан өнгөрсөн хойн нь 2дахь тариаагааа хиигээд байна уудаааа үгүй юу малуудааа

Avatar

хотын уугуул иргэн 2021-04-26 122.201.31.201

Маани хөгжөөнө гээд олуулаа цугларч өвчин тарааж байгаа ОРК-уудтай УОК хэрхэн яаж ажиллах талаар коммент бичигч нар "үнэтэй" санал онолоо уралдуулаарай…

Avatar

Зочин 2021-04-26 202.55.188.110

Ямар тэнэг юм бээ, такси ажиллахгүй, автобус нь цагын хуваарьтай.

Avatar

уншигч 2021-04-26 202.179.25.67

Үхсэн элэнцагийн чинь маань Өдий болтол юм ойлгохгүй наад хоосон мухар сүсэгтэйгээ тонил

Avatar

Зочин 2021-04-26 43.242.243.234

Амарсайхан огцроочээ. Ганц ч удаа зөв шийдвэр гаргасангүй. Чадвар ч алга, сэтгэл ч алга. Албан тушаалаас өөр толгойд нь юу ч алгаа

Avatar

Өвчтөн 2021-04-26 192.82.74.51

Чи боль харин ч сайн ажиллаж бн. АН-н та нар байсан бол аль хэдийн тавиад туучихсан үхсэн хүний тоо 2000 гараад явчих байсан..

Avatar

Зочин 2021-04-26 64.119.22.170

Одооны ч, өмнөх ч УОК, НОК, Засгийн газрууд маш зөв бодлого явуулж , сайн ажилласан.Харин бусдаас мөнгө авч ,улс төржиж бусдыг өөлж,бүтээсэн хииснийг үгүйсгэж, нэр төрийг харлуулагч,бэртэгчин хэдэн комментчид сөрөг хүчний туйлширсан нөхөд л тэднийг гүжирдэж гүтгэн дайрч давшилдаг.Гэвч вакцинжилт амжилттай явагдаж, халдвар тархалт багасан, мөдхөн орон даяар ажил хэвийн болоход эд нарын ам тагларна.

Avatar

АРЧААГҮЙ ОДООГИЙН ТӨР 2021-04-26 66.181.188.116

Хаха. Хөх инээд хүрчлээ. Танай АМАРСАЙХАН ядаж ажлааьхийж байсан бол тохиолдол багасах байлаа. 2.000 гарах байлаа 1000 байна гэж ажил дүгнэдэггүй юм. Бодит байдал дээр 2000 гарчихаад 1000 болсон бол үнэлэдэг юм. Худлаа өөрсөддөө зохиож магтаал гаргана.

Avatar

Зочин 2021-04-26 192.82.86.118

манайхан битгий айлын эрх хүүхэд шиг гонгиоод бай лдаа. Тэвчээртэй байж хэцүү цагийг давцгаая

Avatar

Зочин 2021-04-26 193.36.225.71

БУРУУГАА ХАА ХАМААГҮЙ ЮМАНД ЧИХЭХЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ ЭНЭ ЗАСАГ. ЮМ Л БОЛ ХОЙД УУЛЫН ХАР ОВООХОЙ

Avatar

Зочин 2021-04-26 103.111.68.3

ТА НАР МИНЬ ЯАХ ГЭЖ ИНГЭЖ ХУДАЛ ЯРЬЖ АРД ТҮМНИЙ АМНЫ ЗУГАА ЖОРЛОНГИЙН ЗАСГИЙН ГАЗАР НЭР АВДГИЙМ ДЭЭ….ЧАДАХГҮЙ БОЛ ЧАДАХГҮЙ 7 ДУГААР САРД СПУТНИК АВЧИРНАА ООЧЭР НЬ ТЭГЖ ТААРЧ БАЙНА ГЭЭ Л ХЭЛЧИХГҮЙ АВЧИРНАА ТАРИНАА ГЭЭ Л ХУДЛАА ЯРИАД НЭР ХҮНДГҮЙ ЗАСАГ БОЛЛОО

Avatar

б 2021-04-26 59.153.85.97

Ядаж худлаа хэлэхээ болиочээ. Үнэнийг нь хэлэх хэрэгтэй ш дээ. Спутник авч чадахгүй байнаа гээд. Угаасаа орж ирсэн ч цөөн цөөнөөр орж ирнэ гэсэн. Одоо бол өвдсөнөөс олдсоныг нь хийлгэсэн нь дээр шүү. Хятад вакцин дархлаажуулах хувь хэмжээ нь харьцангуй бага боловч уламжлалт технологи дээр суурилсан элдэв гаж нөлөө багатай вакцин байна лээ ш дээ.

Avatar

Зочин 2021-04-26 202.9.40.178

Наад спутник ирнэ ирнэ гэж худлаа ярьдаг аа боль. . Оросууд бол цаг дээрээ хамгийн муриа гарууд. Бухын доодох харж турж үхэх гэсэн үнэгнүүд вакцинадаа хамрагдахгүй гай болно шүү!!!!!

Avatar

Зочин 2021-04-26 59.153.113.148

''ОРЖ ИРЭХЭЭР НЬ ИРГЭДДЭЭ ТАРИНА' ГЭНЭЭ. БАС Л МУНДАГ ХЭЛЖЭЭ.

Avatar

УИХ гишүүн Цэрэнпунцаг 2021-04-26 43.242.243.49

Цэрэнпунцаг гишүүн бага тэнгэрийн аманд хэдэн гадаад лам цуглуулсан гээд бичлэг яваад байсан биздээ

Avatar

Зочин 2021-04-26 139.5.216.34

Энэтхэгээс баахан гадныхыг оруулахаа хориочээ

Avatar

123456 2021-04-26 49.0.142.40

Сайд нь Хүүкэд зодуулчаад л духлаа аашиж байна даг

Avatar

Зочин 2021-04-26 192.82.69.205

маан хогжооно гэдэг гай зовлон учирсан айлд цуглаж,хоолунд хиилгэн бэлэг сэлт горьдсон цуглаан моодонд орж!хэдэн утгаггуй уг углэн дуулж ,чухал царайлцгаах тэд ногоо товд уг буруу зов дунгэнэсэн лам нарын орсолдогчид бараг болж!мухар сусгээсээ салбал уг нь улс оронд хэрэгтэй юмсан!

Avatar

Зочин 2021-04-26 64.119.19.22

Баян тарганаа гайхуулах арга юм шиг байгаа юм. Энэ хууль зөрчигсөд чтнь үнэхээр л шүтлэгтэй байсан бол худлаа ярихгүй, хулгай хийхгүй л байх байсан байлгүй. Олон хүн цуглуулж, арга хэмжээ зохиохдоо мөнгө ихтэйгээ харуулах гэдэг байх

Avatar

РАВДАН 2021-04-26 66.181.161.49

ЗУСНУУД ЧИНЬ 23 ОН ХҮРТЭЛ ХӨЛ ХОРИХ САНААГАА ГАРГАЖЭЭ!СОНГУУЛИА Л БОДЖИЙН ДӨӨ!

Avatar

зочин 2021-04-26 202.21.100.210

Лам нам хоёр шиг хэрэггүй юм монголд алга даа. Ганц час хийсэн Ерөнхийлэгч байхад л болно.

Avatar

Зочин 2021-04-26 192.82.83.208

Parliament iin zasaglaltai oron. Erunhiylugch yugaa meddin malaa

Avatar

Зочин 2021-04-26 202.55.188.91

Харин үүрд ингэж парламенттайгаа зууралдаж үхэх нь үү энэ золиг….өөрчлөлт шинэчлэлт засаглалын хэлбэрээ одоо солих хэрэгтэй болсон байна…30 жил парламентын засаглал юу авчирав…ядуурал талцал тэмцэл баялагаа гадныханд тонуулж өөрсдөө өрөнд ордог технологи шүү дээ энэ засаглалын систем.

Avatar

Зочин 2021-04-26 192.82.78.252

Nuguu urel n yu bolson be? odoo l heregtei bainadaa

Avatar

бб 2021-04-26 139.5.219.130

лам нар эрүүл мэндэд хор хөнөөл их хийх юм муусайн хувалзууд

Avatar

Зочин 2021-04-26 202.21.113.146

юун маань хөгжөөх вэ шал завхарсан юм ийм балай юмаа болиоч, халдвар тараахаас цаашгүй

Avatar

Хүрэслсүхийн бохир улстөр Монгол улсыг самарч байна доо. 2021-04-26 192.82.74.132

Ахмад настан. 16 минутын өмнө 202.126.90.158

Нэг хариуцлагагуй эмэгтэй таавчигтай эмнэлэгээс гарсны толоо У.Хурэлсух чи ес зуйтэй хун болж засгийн ажлаа огдог хирнээ одоо овчин улс орон даяар дэлгэрч ард тумэн чинь УХЭЖ БАЙХАД чи ЕС ЗУЙГЭЭ харуулж МАН-ын даргын ажлаа ог л доо. Чи даанч чадахгуй л дээ. Чи ийм хогийн хун байж бас Еронхийлогч болох санаатай бна юу, ХАРАГДААЧ чацаг минь.

Avatar

Зочин 2021-04-26 202.21.117.10

энэ эргүү хөл хориогоо зогсоо, QR кодны биенесээ зогсоо

Avatar

Зочин 2021-04-26 202.126.90.93

Hul horio sungasan chin bagasj ene ter haha s****a biz

Avatar

Зочин 2021-04-26 66.181.161.30

Хэрэв тоо үнэн бөгөөд хандлага нь үнэн бол цаашид тахал уруудах чиглэл рүү явах учиртай?!! Ингээд буурвал мөн ч сайн юмсан. Гэвч харж байж л дүгнэлт хийе дээ?!

Avatar

123 2021-04-26 192.82.83.122

toond itgehgui bna. jishee ni omnogovi nogoon gedeg hudal shuu.

Avatar

зочин 2021-04-26 202.9.40.105

Нийт шинжилгээ авсан хүмүүсийн тоо 10,000 орчим байхад хэрвээ шинжилгээ хийсэн тэр нь үнэн гарсан л юм бол 856 гэдэг тоо маш өндөр тоо. Буурах нь битгий хэл улам өссөн байна. Өмнөх өдрүүдийн шинжилгээ хийсэн хүмүүсийн тоо халдвар авсан хүмүүсийн тоотой харьцуулаад үзэээрэй

Avatar

Эцэг, эх 2021-04-26 90.188.54.82

Вакцинжуулалт маш удаан байнав дөнгөж 212 мянган хүн 2-р тунгаа хийлгэсэн нь маш удаан байна.ЕСайд,Хотын дарга 2 ажлаа шуурхай, зөв зохион байгуулаа ч ээ.

Avatar

Зочин 2021-04-26 66.181.161.30

Ерөнхий сайд банди маань юу хийх, яах учраа мэдэхгүй, толгой нь эргэчихээд байна шүү дээ!! Эдүгээ гагцхүү эмч, эмнэлгийн ажилтнууд л өөрсдөө мэдэж ажлаа явуулж байгаа болохоос төр засгаас чиглүүлээд удирдаад байгаа юм байхгүй л дээ!! Бараг саад хийснээс оролцохгүй байсан нь ч дээр байхаа даа???

Avatar

Зочин 2021-04-26 139.5.216.34

Еренхий сайдыг ядаж байхад нь том дарга нь зодоод байх юм

Avatar

Зочин 2021-04-26 202.126.90.14

Эрүүл мэндийн яамныхан эмч нар ажилдаа алхаэ ирлээ .Сайын машин бас хөл хориотой .Юу болоод байнаа санаатай хорлон сүйтгэх ажиллагаа юм уу хошин шог тоглоод бна уу УОК

Avatar

Зочин 2021-04-26 64.119.22.170

Хийж бүтээхээсээ илүү улс төрийн солиоролд автсан орныг зогсоож, иргэд улс оронд наалдацтай эдийн засгийн бодлого хэрэгжүүлж, улс орноо хүчирхэгжүүлсэн үйл явдал БНХАУ-д бүр 1970 онд болсон,үүнийг цаашид нь тууштай хэрэгжүүлсэн.Энэ л манай оронд чухал байна. Одоогийнх шиг энгэж улс төрөөр туйлшраад солиопроод ,арсалдаж тэмцэлдээд байвал манай орон хэзээ ч сэргэхгүй өөдлөхгүй урагшлахгүй бусдын идэш болно.

Avatar

Зочин 2021-04-26 192.82.91.44

Монго их огсонд нь туруулж qr кодоо огч байгаа байхдаа муусайн хувалзнууд, УОК нь арай Монгол улсын эсрэг ажиллаагуй байлгуй дээ

Avatar

Ахмад настан. 2021-04-26 202.126.90.158

Нэг хариуцлагагуй эмэгтэй таавчигтай эмнэлэгээс гарсны толоо У.Хурэлсух чи ес зуйтэй хун болж засгийн ажлаа огдог хирнээ одоо овчин улс орон даяар дэлгэрч ард тумэн чинь УХЭЖ БАЙХАД чи ЕС ЗУЙГЭЭ харуулж МАН-ын даргын ажлаа ог л доо. Чи даанч чадахгуй л дээ. Чи ийм хогийн хун байж бас Еронхийлогч болох санаатай бна юу, ХАРАГДААЧ чацаг минь.

Avatar

РАВДАН 2021-04-26 66.181.161.49

ИХ УХААНТАЙ ВИРУС ЮМ БАЙН ДӨӨ. МАН НАМЫН ЗАСАГ ВАКЦИН ШАХАНГУУТ НУУЦ БАЙДАЛД ОРЖИЙШД. ГАНЦ ХОНОГТ 30%-Р ХОРОГДОЛ ХАЛДВАР БУУРЧЭЭН ГЭЖИЙШД.

Avatar

зочин 2021-04-26 192.82.87.217

Яамай даа халдвар буурах төлөвтэй байна. Вакциндаа сайн хамрагдаад, дэглэмээ хичээж сахиад байхад
сайн цаг ирнээ. Итгэлтэй байна.

Avatar

zssssssss 2021-04-26 202.21.109.62

800bolohoor buurdag yumuu,tenegtdeg bnshdee. olon humuus ovchin avj bn gej heleech

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж