"Маани хөгжөөнө гэж цугларч, кластер голомт үүсгэсэн"

Хуучирсан мэдээ: 2021.04.26-нд нийтлэгдсэн

COVID-19

"Маани хөгжөөнө гэж цугларч, кластер голомт үүсгэсэн"

"Маани хөгжөөнө гэж цугларч, кластер голомт үүсгэсэн"

ЭМЯ-наас Covid-19-ийн нөхцөл байдлын талаар өнөөдөр (2021.04.26)-ийн мэдээллээ хийлээ.


ЭМЯ-ны Хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.УУГАНБАЯР:

-Монгол Улсад сүүлийн 24 цагт 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд Covid-19-ийн 856 шинэ тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд халдварын нийт тохиолдол 31339 болсон байна. Мөн өнгөрсөн хоногт Covid-19-ийн улмаас хоёр хүн нас барлаа. Ийнхүү Covid-19-ийн шалтгаант нас баралт нийт 80 боллоо. Үүнээс гадна 1060 хүн эдгэрсэн байна. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 16815 боллоо. Улаанбаатар хотод 744 хүн шинээр, орон нутагт 112 хүн шинээр халдвар авлаа.

Одоогоор 4451 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүний 2574 хүн нь хөнгөн, 1441 нь хүндэвтэр, 335 нь хүнд, 81 нь маш хүнд байна. Эмнэлэг болон гэртээ нийтдээ 12216 хүн эмчлүүлж байна. Харин эмнэлэгт шилжүүлэх эсэхийг нь шийдэх 2211 хүн дээр тандалт судалгааны баг ажиллаж байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 51787 хүн дархлаажуулалтад хамрагдлаа. Нийт 678 276 хүн нэгдүгээр тундаа хамрагдсан бол 212373 хүн хоёрдугаар тундаа хамрагдаад байна. Дүүргүүдийн хувьд Баянзүрх дүүргийн иргэд идэвхитэй вакциндаа хамрагджээ.
Халдвар илэрсэн байдлыг аймгуудаар авч үзвэл: 
  • Улаанбаатар – 744
  • Архангай аймагт – 16
  • Дорнод аймагт – 3
  • Булган аймагт- 2
  • Дархан-Уул аймагт – 24
  • Дундговь аймагт – 2
  • Завхан аймагт – 7
  • Орхон аймагт – 5
  • Өвөрхангай аймагт – 10
  • Сэлэнгэ аймагт – 2
  • Төв аймагт – 31
  • Увс аймагт – 1
  • Ховд аймагт – 2
  • Сүхбаатар аймагт – 7 тохиолдол шинээр тус бүр бүртгэгдээд байна.

Та бүхэн өөрт хамгийн ойр цэгтээ очиж, хоёрдугаар тундаа хамрагдаарай. Харин нэгдүгээр тунг зөвхөн 55-аас дээш насныханд хийж байгаа.


"СПУТНИК-V" ВАКЦИНЫ 900 МЯНГААС 1 САЯ ТУНГ ОРУУЛЖ ИРЭХЭЭР ЯРИГДАЖ БАЙНА

ЭМЯ-ны Газрын дарга Л.ЭНХСАЙХАН:

-"Спутник-V" вакцин хэзээ орж ирэх вэ?

-"Спутник-V" вакцины 900 мянгаас 1 сая тунг оруулж ирэхээр яригдаж байна. Мөн 300 мянган тун бэлэглэнэ гэсэн мэдээлэл байна. Яг хэзээ орж ирэх нь тодорхойгүй байна. Орж ирэхээр нь иргэддээ тарина.

-Вакцин хийлгэсний дараа юу анхаарах хэрэгтэй вэ?

-Маскаа сайн зүүх хэрэгтэй. Олон хүнтэй газраас зайлсхийх хэрэгтэй. Вакцин хийлгэсэн ч гэсэн хөнгөн халдвар авч болно. Мөн бусдад халдвар тарааж болно. Маани хөгжөөнө гэж бөөнөөрөө цуглаад халдвар тарааж, кластер том голомт үүсгэсэн тохиолдлууд бий. Энэ дэглэмийг 2023 он хүртэл барьсан нь дээр. Гэр, албан тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээ хийж, агаар салхи оруулах хэрэгтэй.

-Мутацилагдсан вирус хүн амын дунд тархсан гэж үнэн үү?

-Гадаад руу явуулсан шинжилгээний хариу хараахан ирээгүй байна. Ирэхээр нь иргэддээ мэдээлэл хүргэнэ.

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Sunday, April 25, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХахаХаха
11
ТэнэглэлТэнэглэл
8
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж