Оскар 2021: Анх удаа ази эмэгтэй шилдэг найруулагч боллоо

Хуучирсан мэдээ: 2021.04.26-нд нийтлэгдсэн

Оскар 2021: Анх удаа ази эмэгтэй шилдэг найруулагч боллоо

Оскарын 93 дахь удаагийн кино наадам яг одоо Лос Анжелес дахь "Долби" театрт болон онлайн хосолсон хэлбэрээр зохиогдож байна. Оскарын шагнал гардуулах ёслол цар тахлын улмаас гурав дахь жилдээ дараалан хөтлөгчгүйгээр зохион байгуулагдаж буй нь энэ юм.

Энэ жил шагналд нэр дэвшигчийн тоогоор арван төрлөөр өрсөлдөж буй Америкийн найруулагч Дэвид Финчерийн “Mank” кино тэргүүлжээ. Үүнээс гадна “Netflix” компанийн төслүүд хоёр дахь жилдээ дараалан хамгийн олон төрөлд нэр дэвшээд байна. Тус компаниас гаргасан кинонуудаас Оскарын шагналд 35 удаа нэр дэвшсэн бол удаах байранд “Disney”, гуравдугаарт “Amazon” жагсаж байна.

Оскар нь 24 төрөлд шагнал олгодог ёслол юм. Шагнал гардуулах ёслол Covid-19 цар тахлын улмаас шинэчилсэн хэлбэрээр хэд хэдэн газар нэгэн зэрэг явагдаж байгаа аж.

"Оскар" наадмын шилдгүүдтэй танилцана уу.

“Шилдэг эх зохиол”

“Promising Young Woman”, найруулагч Эмиральд Феннел

“Гадаадын шилдэг уран сайхны кино”

Данийн кино найруулагч Томас Винтенбергийн “Druk” кино энэхүү шагналын эзэн болжээ. Энэ кинонд төрсөн цагаасаа хойш хүмүүсийн цусанд согтууруулах ундаа дутагддаг гэсэн онолыг туршиж үзэхээр шийдсэн бүлэг найзуудын тухай өгүүлдэг.

“Шилдэг туслах эрэгтэй дүр”

Их Британийн жүжигчин Даниэл Калуя “Judas And The Black Messiah” кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын шагнал хүртлээ.

“Шилдэг эмэгтэй туслах дүр"

Өмнөд Солонгосын жүжигчин Юн Ё Жон "Minari" киноны дүрээрээ 93 дахь удаагийн Оскарын кино наадмын "Шилдэг эмэгтэй туслах дүр"-ийн шагналын эзэн боллоо. Ийнхүү анх удаа Солонгос жүжигчин тус наадамд тэргүүлж байна. Тэрбээр энэ сард мөн "British Academy of Film and Television Arts" наадмын "Шилдэг эмэгтэй туслах дүр"-ийн шагнал хүртсэн байна.

“Шилдэг найруулагч”

Оскарын хамгийн гол шагналын нэг "Шилдэг найруулагч"-ийн шагналыг ази гаралтай эмэгтэй найруулагч Хлоя Жао "Nomadland" киногоороо хүртэж байна. Нийт зургаан төрөлд нэр дэвшсэн энэхүү бүтээлд эдийн засгийн хямралын үеэр байдаг бүхнээ алдсаны улмаас бүхээгтэй машинтайгаа Баруун Америкаар аялж буй 60-аад насны эмэгтэйн тухай өгүүлжээ.

“Шилдэг анимейшн”

Оскарын Шилдэг анимейшны шагналыг "Soul" анимейшн хүртлээ. Уг анимейшны найруулагчаар Оскарын хоёр удаагийн шагналт найруулагч Пит Доктер болон Кемп Пауэрс нар ажиллажээ.

“Шилдэг баримтат кино”

Найруулагч Пиппа Эрлих, Жеймс Рид нарын “My octopus teacher” баримтат кино.

“Шилдэг богино хэмжээний кино”

Найруулагч Трэвон Фри, Мартин Десмонд нарын цагдаа нарын гарт өнгөт арьст иргэн амиа алдсан тухай өгүүлэх “Two Distant Strangers” кино шалгарчээ.

“Шилдэг эмэгтэй гол дүр”

Жүжигчин Фрэнсис МакДорманд "Nomadland" киногоороо энэ номинацид шалгарлаа. Тэрбээр өмнө нь "Фарго", "Миссүригийн Эббин хотын ойролцоох гурван зарлалын самбар" кинонд бүтээсэн дүрээрээ энэ шагналыг хүртэж байсан билээ.

“Шилдэг эрэгтэй гол дүр”

Жүжигчин Энтони Хопкинс "The Father" кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин боллоо. Энэ бол түүний хоёр дахь Оскарын шагнал юм. Тэр 1992 оны "Хурга майлахаа болино" киноны Доктор Ханнибалын дүрээрээ энэ шагналыг хүртэж байсан аж.

“Киноны шилдэг хөгжим”

"Soul" анимейшн, хөгжмийн зохиолч Аттикус Росс, Трэнт Резнор, Жон Батисте

“Киноны шилдэг дуу”

"Judas and the Black Messiah" киноны дуу “Fight for You”, дуучид H.E.R., D’Mile, Тиара Томас

“Киноны шилдэг эвлүүлэг”- "Sound of Metal" кино

“Киноны шилдэг зураач”- “Mank” кино

“Шилдэг нүүр хувиргалт, үс засалт”- “Ma Rainey’s Black Bottom"

“Шилдэг эффект”- "Tenet"

“Шилдэг дахин бичигдсэн зохиол”- "The Father"

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж