Лукашенко албан тушаалаа шилжүүлэх хуулиа өөрчлөв

Хуучирсан мэдээ: 2021.04.26-нд нийтлэгдсэн

Лукашенко албан тушаалаа шилжүүлэх хуулиа өөрчлөв

Лукашенко албан тушаалаа шилжүүлэх хуулиа өөрчлөв

Беларусийн Ерөнхийлөгч Александер Лукашенко зайлшгүй шаардлагатай үед Ерөнхийлөгчийн албан тушаалыг шилжүүлэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байна. Хэрвээ Лукашенко ямар нэгэн байдлаар албан үүргээ биелүүлэх боломжгүйд хүрвэл Ерөнхийлөгчийн эрх мэдэл нэн даруй үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шилжихээр болжээ.

Өмнө нь Лукашенко 1986 онд Чернобилийн осолд өртсөн газруудад айлчилж явахдаа сэтгүүлчдэд “Хэрвээ маргааш гэхэд Ерөнхийлөгч гэж хүн гэнэт байхгүй болчихвол бүх зүйл зүгээр гэж та баталгаатай хэлж чадах уу,  үгүй шүү дээ” хэмээн хэлж байв. Өдгөө тэрбээр “Би Ерөнхийлөгчийн эрх мэдлийг шилжүүлэх талаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байна. Хэрвээ Ерөнхийлөгч буудууллаа гэхэд маргааш нь үндэсний аюулгүй байдлын зөвлөлд эрх мэдэл очно” хэмээн хэлж байна.

Дээрх нэмэлт, өөрчлөлтийн өмнө хэрвээ Ерөнхийлөгч үүргээ гүйцэтгэх боломжгүй болбол дараагийн Ерөнхийлөгч сонгогдох хүртэл эрх мэдэл нь Ерөнхий сайдад очихоор зохицуулагддаг байсан юм. Гэхдээ дээрх өөрчлөлтөөс харахад Ерөнхийлөгч үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон үед үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг Ерөнхий сайд удирдах аж.

66 настай Лукашенко 1994 оноос хойш Беларусийг удирдаж байгаа. Хамгийн сүүлд 2020 оны наймдугаар сард болсон сонгуулиар Лукашенко дахин ялалт байгуулсанд ард иргэд олныг хамарсан жагсаал хийж, эсэргүүцсэн юм. Хариуд нь Лукашенко Беларусьт ямар нэг хувьсгалын шинж чанартай үйл ажиллагаа, эсэргүүцэл, жагсаал цуглаан бүрэн арилсан үед суудлаа өгье хэмээн амласан билээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж