Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу дөрөвдүгээр сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаадад байгаа иргэдээ татан авахаар төлөвлөсөн.Үүний дагуу өнөөдөр (2021.04.26) Нью-Дели-Казахстан-Улаанбаатар чиглэлийн MR12 агаарын хөлөг 05:18 цагт “Буянт Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус нислэгээр 72 зорчигч (монгол 11, гадаад 61) ирсэн бөгөөд Дорноговь аймгийн чиглэлд 52 иргэнийг тээвэрлэж, “Амар”, “Новотел”, “Кемпински” зочид буудалд нийт 20 зорчигчийг тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Дөрөвдүгээр сард хийгдэх тусгай үүргийн нислэгүүд:
Дөрөвдүгээр сарын 27-нд Сөүл-Улаанбаатар
Дөрөвдүгээр сарын 28-нд Сөүл-Улаанбаатар
Дөрөвдүгээр сарын 29-нд Франкфурт-Улаанбаатар
Холбоотой мэдээ