Д.Батгэрэл: Жозе Алдо, Шон О’Мэлли нартай тулалдмаар байна | News.MN

Д.Батгэрэл: Жозе Алдо, Шон О’Мэлли нартай тулалдмаар байна

Д.Батгэрэл: Жозе Алдо, Шон О’Мэлли нартай тулалдмаар байна

Д.Батгэрэл: Жозе Алдо, Шон О’Мэлли нартай тулалдмаар байна

Мэргэжлийн холимог тулааны оргил UFC холбооны аваргын бүсний төлөөх гурван тулаантай UFC-261 өдөрлөг өчигдөр /2021.04.25/ Флорида мужийн Жексонвилл хотноо 15 мянган үзэгчтэй зохион байгуулагдлаа. UFC холбоо 2020 оны гуравдугаар сараас хойш ордон дүүрэн үзэгчтэй өдөрлөг зохион байгуулаагүй байсан юм.


“ТАЛЫН ШУУРГА” Д.БАТГЭРЭЛ ӨРСӨЛДӨГЧӨӨ 50 СЕКУНДЭД БУУЛГАН АВАВ

Аваргын бүсний төлөөх гурван тулаантай энэхүү өдөрлөгийн хүрээнд Монголын тулаанч Д.Батгэрэл АНУ-ын 27 настай тулаанч Кевин Нативидадтай тулалдаж, өрсөлдөгчөө нэгдүгээр үед 50 секундын дотор хүнд цохилтоор буулган авав. Нэг жил гаруй хугацааны дараа эргэн октагонаа гарсан 31 настай Д.Батгэрэл ийнхүү UFC холбоонд гурван тулаан хийж, хоёр ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй боллоо. Харин түүний өрсөлдөгч Кевин UFC холбооны хүрээнд хийсэн хоёр тулаандаа ээлж дараалан ялагдлаа.

Тулааны дараа Д.Батгэрэл хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Нативидадыг унагаасан зүүн гарын цохилт маань миний дуртай техникүүдийн нэг. Тулааны үед би цохилтоо мэдрэмжээрээ хийсэн. Ер нь бол бэлддэг цохилт. Тулааны үед дасгалжуулагчид байгаагүй ч гэсэн би бэлтгэлээ бүрэн хангачихсан энд ирсэн. Үзэгчидтэй тэмцээн маш сайхан байлаа. Тэднээс эрч хүч авлаа. Би дахин ойрын хугацаанд тулалдахыг хүсч байна. Жозе Алдо, эсвэл Шон О’Мэллитэй тулалдмаар байна. Ер нь л жингийнхээ шилдгүүдтэй хүч үзмээр байна даа. Жозэ Алдо бол аварга байсан сайн тамирчин. Би түүний тулааныг үзэж өссөн. Миний дуртай тулаанчдын нэг. Өнгөрсөн жил үзэгчгүй цэнгэлдэхэд тулалдах байсан ч цар тахлын улмаас тулалдаж чадаагүй. Үзэгчгүй тэмцээн миний хувьд лав таатай санагддаггүй ээ” гэв.

Зүүн талаас Шон О’Мэлли, Жозе Алдо

Энэ өдөр мөн “Монгол алуурчин” хочит Орчлон хэмээх Өвөрмонгол залуу Жефф Молина гэх Америк тулаанчтай хүч үзэж, шүүгчдийн саналаар ялагдсан юм. Хэдийгээр UFC холбоонд хийсэн анхны тулаандаа ялагдсан ч Орчлон UFC-261 өдөрлөгийн хамгийн үзүүштэй тулааны эзнээр тодорч, 50 мянган ам.долларын эзэн болов.

КАМАРУ УСМАНЫГ ЗОГСООХ ТУЛААНЧ АЛГА

UFC-261 өдөрлөгийн аваргын бүсний төлөөх эхний тулаан Валентина Шевченко болон Жессика Андраде нарын хооронд явагдаж, Киргизстан бүсгүй Валентина Шевченко өрсөлдөгчөө хоёрдугаар үед буулган авч, аваргын бүсээ хамгаалсан. Тулааны дараа тэрбээр “Үнэхээр гайхалтай тулаан боллоо. Намайг дэмжсэн хүмүүсийн сэтгэлийг юугаар ч үнэлэшгүй. Хүмүүсээс ирж буй хайрыг мэдрэх сайхан байна. Би бэлтгэлээ улам сайн хийж, намайг дэмжиж буй хүмүүст шилдэг нь гэдгээ харуулмаар байна” гэв.

Үүний дараа Ази тивийн төлөөлөл аваргын бүсээ хамгаалагч Хятадын Чжан Вэйли америк тулаанч Роуз Намаюнастай тулалдсан. Тулаан ч нэг их удсангүй нэгдүгээр үед Роуз Намаюнас хүчтэй өшиглөлтөөр Чжан Вэйлиг буулган авч, UFC холбооны хөнгөн жингийн шинэ аваргаар тодров.

Тулааны дараа Роуз Намаюнас “Тулаан бүрт л би өөрийгөө дайчилж, хамгийн сайнаараа тулалдахыг хүсдэг. Үр дүн нь ямар байх нь хамаагүй. Өнөөдөр сайн тулаан үзүүлж, хийдэг зүйлээ хийсэн өөрөөрөө бахархаж байна. Өрсөлдөгч маань хэн байх нь хамаагүй энэ аваргын бүсийг аль болох удаан хамгаалмаар байна. Мөн холимог тулааны академиудыг олон газар байгуулахыг хүсч байна” хэмээн ярьжээ.

Энэ өдрийн гол тулаан Камару Усман болон Хорхе Масвидал нарын хооронд явагдсан. Олны анхаарлын төвд, хүлээлт үүсгээд байсан энэхүү тулааны ялагчаар Камару Усман тодорч, дунд жингийн аваргын бүсээ хамгаалсан. Тэрбээр өрсөлдөгчөө хоёрдугаар үед хүнд цохилтоор унагааж, UFC холбоонд хийсэн 14 тулаандаа бүгдэд нь ялаад байна. Тулааны дараа тэрбээр “Одоо л сэтгэл ханалаа. Жексонвиллд цугласан үзэгчид хүчирхийлэл хүссэн. Би түүнийг нь өглөө. Дүүрэн үзэгчтэй ордонд тулалдах гайхалтай. Үүнийг үгээр илэрхийлж чадахгүй байна. Намайг үзэн ядсан ч бай, хайрласан ч бай хамаагүй би UFC-ийн фэнүүддээ хайртай” гэжээ.

КОНОР МАКГРЕГОР КАМАРУ УСМАНЫГ ӨДӨВ

Ирэх долдугаар сард Дастин Пойрьетэй гурав дахь тулаанаа хийх Конор МакГрегор дараагийн өрсөлдөгчөө хайсаар байна. Энэ удаад тэрбээр Камару Усманыг өдөөд амжжээ. Конор МакГрегор Усман, Масвидал нарын тулааны дараа “Усман миний цохилтуудыг хуулбарлаж байна. Би энэ залуутай тулалдах хэрэгтэй юу? Би лав тэгэх хэрэгтэй гэж бодож байна. Миний цохилт, үгсийг хуулбарлах боломжгүй. Дунд жин надад таалагддаг. Энэ жин удахгүй минийх болно” хэмээн жиргэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-26 27.123.214.2

Тэгвэл илүү сайн бэлтгэлээ хий, одоо байгаагааса хэд дахин илүү байж тэр нөхрийг дийлнэ ш дээ.
Амжилт хүсье. Хичээгээрэй дүү

Avatar

Хүн 2021-04-26 202.126.90.155

Хүн ер нь даруу төлөв байвал зүгээрдээ. Харин хүчтэй байх нь өөр хэрэг.

Avatar

зочин 2021-04-26 192.82.69.80

За даа азаар зүүн гар нь ороод л унагачихсан гэвэл нэг их худлаа болохгүй л болов уу, удаахан үзсэн бол юу ч болох байсан юм, ганц ялж ярилцлага өгсөнийх гэсэн шиг сайхан бүлтэрчээ, жаахан даруухан баймаар юм

Avatar

Зочин 2021-04-26 66.181.161.79

2 udaa az taarsan gej uu

Avatar

ИРГЭН 2021-04-26 66.181.167.254

ТУЛАЛДААД БАЙХДАА ЯАХАВ ДЭЭ? СҮРЖИН Ч ЮМ ШИГ.

Avatar

Зочин 2021-04-26 202.126.89.31

Даруу бай бэлтгэлээ сайн хий

Avatar

Зочин 2021-04-26 202.55.188.91

Өөө олигтой томчуудаас нэр цохоод бүлтрээд авахгүй….мк грегор .хабиб 2 ыг зодмоор байна энэ тэр гээд л бүүр майк тайсон асашёрю ангууч осоржаамаа бүгдийг нь тулаанд дуудмаар байна гээд чааачих хэрэгтэйшд….дахиж зурагтаар ингэж ялсан яриа өгөө ч үү яагаа ч билээ.

Avatar

РАВДАН 2021-04-26 66.181.161.49

МАНАЙ БАТЦЭНГЭЛ ЭНЭ УСМАНЫГ НАМ ШААНАА. БАТЦЭНГЭЛ БОЛ ХИЛЭНТ НУДАРГА ЮМ.

Avatar

Ххха 2021-04-26 192.82.73.199

А.Л МИНЬ ХҮНИЙ НЭР ЗӨВ БИЧЭЭЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж