Жириновский Туркийн шоронд хоригдож байсан тухайгаа ярьжээ

Хуучирсан мэдээ: 2021.04.26-нд нийтлэгдсэн

Жириновский Туркийн шоронд хоригдож байсан тухайгаа ярьжээ

Жириновский Туркийн шоронд хоригдож байсан тухайгаа ярьжээ

ОХУ-ын Төрийн Думын гишүүн, Либериал ардчилсан намын дарга Владимир Жириновский 1969 онд Туркийн шоронд хоригдож байсан тухайгаа ярьсныг "Комсомольская правда" мэдээлжээ. Тэрбээр Москвагийн Улсын их сургуулийн Дорно дахины хэлний дээд сургуульд турк хэл сурч байхдаа, ЗХУ-ын удирдлага дор Турк улсад хүхрийн хүчлийн үйлдвэр барих ажлын шугамаар орчуулагчаар явсан байна.

Тухайн үед Зөвлөлтийн рублийг гадагш гаргах боломжгүй байсан тул Жириновский “Шереметьево” нисэх онгоцны буудлаас өөрт байсан гурван рублиэрээ энгэрийн тэмдгүүд худалдан авчээ.

Жириновский “Туркэд орос хүн бүрийг тагнуулч гэж боддог байсан. Намайг Туркэд хэн нэгэнтэй харьцдаг, коммунист суртал ухаалга явуулсан гээд, энгэрийн тэмдгүүдээр шалтаглан баривчилсан" хэмээн ярьсан байна.

Тэдгээр тэмдгүүд дээр Аврора, алх хадуур, Кремлийн цамхагуудыг дүрсэлсэн байжээ. Жириновскийг 20 жилийн хорих ялаар шийтгэнэ гэж сүрдүүлсэн аж. Гэвч шүүгч тэдгээр тэмдгүүдийг бэлэг дурсгалын зүйл хэмээн хүлээн зөвшөөрч, Оросын ирээдүйн Либерал ардчилсан намын дарга Туркийн шоронд 17 хоног хоригджээ.

Энэ тухай тэрбээр “Маш таагүй байсан. Амьдралдаа анх удаа, харийн орны шоронд хоригдсон. Хоригдлууд нь алуурчин, хар тамхичин, коммунистууд, би ганцаараа гэм буруугүй оюутан байсан” хэмээн ярьжээ. Жириновский шоронд зөвхөн талх, ус үнэгүй, хоолоо худалдаж авч иддэг байсан тухай нэмж өгүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж