БНМАУ дахь хятад ажилчдыг албадан нутаг буцаав (1964.04.28)

Хуучирсан мэдээ: 2021.04.26-нд нийтлэгдсэн

БНМАУ дахь хятад ажилчдыг албадан нутаг буцаав (1964.04.28)

БНМАУ дахь хятад ажилчдыг албадан нутаг буцаав (1964.04.28)

News агентлаг Монголын түүхэнд энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудыг багцлан хүргэж байна.

1912.04.29 Дөрвөдийн зүүн гарын дэд чуулганы дарга засаг төрийн жүн ван Түгээмэл тэргүүтэй хэсэг ноёд Богдод дагаар орох бичиг өргөн, Монгол Улсад албан ёсоор дагаар оржээ. Энэ нь Ховдод манж сайд бэхлэн сууж, шинэ тутам Монгол Улсыг заналхийлэн дайтахаар бэлтгэж байх үед баруун хязгаарыг манж сайдаас чөлөөлж, нутаг орноо бүрэн бүтэн болгохоор тэмцэж байсан бүх монголчуудын олсон анхны томоохон ололт байв.

1944.04.28 БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цолыг анх удаа олгов. Тэднээс Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт дэслэгч генерал, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарын есөн офицерт хошууч генерал цол олгожээ.

1955.04.26 МҮЭ-ийн VI Их хурал хуралдаж, 501 төлөөлөгч оролцжээ.

1959.04.26 МҮЭ-ийн VII Их хурал хуралдаж, 501 төлөөлөгч оролцов.

1961.04.26 БНХАУ болон БНМАУ-ын Засгийн газрын Гадаад худалдааны төлөөлөгчид “БНХАУ болон БНМАУ-ын худалдааны гэрээ” болон “БНХАУ болон БНМАУ-ын 1961 оны харилцан бараа нийлүүлэх хэлэлцээр”-т тус тус гарын үсэг зурав. Гэрээний дагуу БНМАУ-аас БНХАУ-д морь, арьс, амьтны арьс, өлөн гэдэс болон бусад бараа, БНХАУ-аас БНМАУ-д торго дурдан, хувцас, арьсан бүтээгдэхүүн, цай, хөвөн, ноосон нэхмэл, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, барилгын материал, аж үйлдвэрийн түүхий эд, машины тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл зэрэг бүтээгдэхүүн нийлүүлэхээр тогтсон байна.

1964.04.23-28 БНМАУ-ын Засгийн газрын дэвшүүлсэн саналыг үндэслэн, БНХАУ-ын Монгол дахь тусламжийн ажилчдыг нутагт нь буцаах ажлыг зохион байгуулав.

1994.04.23-30 Хятад-Монгол хоёр улсын Засгийн газар хооронд улс төр, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комиссын гурав дахь удаагийн хуралдаан Улаанбаатар хотноо болов. Энэ хуралдаанаар Хятадын Засгийн газраас Монгол Улсад буцалтгүй тусламж нийлүүлэх тухай баримт гардуулсан ба хоёр улсын Засгийн газар гадаад худалдааны хамрах хүрээ, цаг хугацааг тодотгосон баримт солилцов.

1965.04.27 БНМАУ, Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоов.

1985.04.26 Бээжин-Улаанбаатарын олон улсын галт тэрэгний чиглэл ашиглалтад орсон байна. Олон Улсын энэ маршрут нь долдугаар сарын 1-ний өдрөөс албан ёсоор явж эхлэв.

2000.04.24-29 БНХАУ-ын Гадаад явдлын яамны сайд Тан Зясюаны урилгаар Монгол Улсын Гадаад хэргийн сайд Н.Туяа БНХАУ-д албан ёсны айлчлал хийв.

2004.04.26 Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр Их Тэнгэрийн аман дахь ордонд БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн жанжин штабын дарга Сюн Гуанкайтай уулзаж Хятад Монголын хилийн аюулгүй байдлын талаар анх удаа уулзалт хийв.

2013.04.27-29 Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал Улаанбаатар хотноо болов.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж