“Мутацид орсон вирусийн эсрэг Хятадын вакцин сайн үйлчилнэ" | News.MN

“Мутацид орсон вирусийн эсрэг Хятадын вакцин сайн үйлчилнэ"

“Мутацид орсон вирусийн эсрэг Хятадын вакцин сайн үйлчилнэ"

“Мутацид орсон вирусийн эсрэг Хятадын вакцин сайн үйлчилнэ"

Covid-19-ийн мутацид орсон хувилбарын талаар МУИС-ийн Генийн инженерчлэлийн лабораторийн эрхлэгч, доктор О.Одгэрэлтэй ярилцлаа.


 -Дэлхийн эрүүл мэндийн байгууллагууд  мутацид орсон Covid-19-ийн талаар их ярьж байна. Мутацид орсон вирус халдварлах чадвараар хэд дахин илүү байдаг гэсэн. Вирус яагаад мутацид ордог вэ?   

-Мутацид орно гэдэг нь вирусийн ген өөрчлөгдөхийг хэлнэ. Өөрчлөлт том байж болно, эсвэл ганцхан нуклеотид өөрчлөгдөж болно. Мутаци бол генийг хуулбарлахад гарах алдаа. Энэ алдааг генийг хуулдаг уураг өөрөө гаргадаг. Тэгэхээр ген хуулбарлагдаж л байвал алдаа гарна. Хэрвээ вирус идэвхтэй оршин байгаа л бол мутацид орно. Энэ бол байгалийн жам. Харин нэгэнт үүссэн мутаци гэнэт давамгайлах асуудал бол өөр зүйл. Энэ нь үүссэн генийн шинэ хувилбарын байгалийн шалгарал, эерэг селекц явагдаж байгааг харуулж байгаа юм.

Сүүлд яригдаад байгаа “B117” хувилбарын халдварлах чадвар сайжирсан, халдсан хойноо хүндрэх байдал ихтэй мутаци гэж үзэж байгаа. Нэгэнт халдварлах чадвар нь сайжирсан учраас байгалийн шалгарлаар хурдан хугацаанд давамгайлах хувилбар болж байна. Мутацид ороод, бас халдварлах чадвар нь муудаж ч болно. Энэ бол замбараагүй, санамсаргүй явагдаж буй процесс.

-Монголд Их Британийн мутацид орсон Covid-19-ийн хувилбар орж ирсэн байж болзошгүй гэсэн. Энэ вирусийн бусдаас ялгарах шинж нь юу вэ?

-Өнгөрсөн Баасан гаригт Эрүүл мэндийн сайд, ХӨСҮТ-ийн удирдлага тийм мэдэгдэл хийсэн. Сайд энэ талаар зарлахдаа нийтэд сайн ойлгуулаагүй юм шиг байна лээ. Генотип тогтоолгох гээд гадаадад илгээсэн вирусийн дээжийн хариу нь хараахан ирээгүй байна. Харин үүнээс өмнө PCR аргаар дотооддоо саяхан гарсан шинэ халдваруудыг үзэхэд хоёр хүн дээр англи хувилбар илэрсэн гэж хэлэх гээд ойлгуулж чадаагүй. Энэ англи хувилбарын онцлог нь дээр хэлснээр халдварлах чадвар өндөр, халдсан хойноо хүндээр өвчлүүлэх шинжтэй.

Баасан гаригт зарласан англи хувилбар гээд байгаа зүйл нь “В117” гэдэг хувилбар юм. Англиар хувилбар (variation) юм уу, эсвэл яг албан ёсоор шинжлэх ухааны орчинд бол удам (lineage) гэж хэлж байгаа. Энэ юуг хэлээд байна вэ гэхээр тухайн вирусийн генүүд дээр гарсан мутациудыг нийлүүлээд, тэдгээрийн хоршлыг нь базаж дүгнээд, нэг хувилбар юм уу, удам боллоо гээд код өгчхөж байгаа юм.

Тэгэхээр англи хувилбар бол 20 гаруй мутацийн нийлбэрээр тодорхойлогдож байгаа нэг вирусийн тодорхой дүрс хэлбэр гэж ойлгох хэрэгтэй.

-Цаашдаа Англи хувилбар, Өмнөд Африк хувилбар гэж ярих нь зүйтэй юм байна, тийм үү?

– Яг тийм.

-Энэ хувилбарууд дотор өөр өөр мутациуд байж болох уу?

-Болно. Цөөн тооны мутациар ялгаатай вирусүүд нэг хувилбарт орж болно. Хувилбар бол адил төстэйгөөр нь бүлэглэж ангилж байгаа зүйл. Жишээлбэл, чиний асуусан тэр аюултай мутаци бол “E484К” гэдэг мутаци байна.

Энэ яагаад аюултай гэхээр вакцины дархлаанд баригдахгүй бултах чадвартай гэдгийг тогтоогоод байна. Вакцин хийлгүүлсэн ч нэмэргүй гэсэн үг.

-Монгол Улсад хэрэглэж байгаа Covid-19-ийн эсрэг вакцин Английн хувилбарт хэр үр дүнтэй вэ?

-Английн хувилбар мэдээж аюултай. Хурдан халдана, хүндээр өвчлүүлнэ. Гэхдээ вакцины дархлаанд баригдахгүй “E484К” мутаци бол яг Английн хувилбарын мутаци биш. Өмнөд Африкийн хувилбарт ордог мутаци. Тэгэхээр Английн хувилбар илэрлээ гэнгүүт шууд вакцины дархлаанд баригдахгүй болчихлоо гэж ойлгож болохгүй.

Гэхдээ Английн хувилбар мөртлөө бас E484К мутаци агуулсан вирус сүүлд гараад ирсэн байгаа. Тэгэхдээ цөөн тоогоор. Энэ юуг харуулж байна вэ гэхээр эволюцийн процесс тасралтгүй явагдаж, дундын, бүр аюултай хувилбарууд үүсч байгааг нотолж буй юм. Манайх ерөнхийд нь Английн хувилбар гэдгээ PCR-ийн аргаар үзсэн, яг нарийн “E484К” мутацийг нь бол мэдэхгүй байгаа.

-Цэвэр Английн хувилбар бол вакцин хийлгээд дархлаа тогтооход асуудалгүй байж чадах уу?

– Яг тийм.

-Монголд Covid-19-ийн эсрэг дөрвөн төрлийн вакцин ашиглаж байна. Эдгээрээс аль нь мутацид орсон вирусийн эсрэг илүү сайн үйлчилж байна вэ?

-Онолын хувьд “Синофарм”-ын вакцин.

– Яагаад?

-Энэ вакцин идэвхгүйжүүлсэн вирусийг тарьж байгаа. Covid-19 вирус бүтцийн 4-5 уурагтай байдаг. Тэднийг бүгдийг нь уг вакцин агуулна. Энэ 4-5 уургийн эсрэг маш олон янзын эсрэг бие үүсч, дархлаа тогтоно. Нэг ген дээр ганц мутаци гарлаа гээд бусад уургийн эсрэг үүссэн дархлаа тэрнийгээ нөхнө. Халдвар аваад эдгэрсэн хүнтэй төстэй дархлаа шүү дээ. Халдвар аваад эдгэрсэн хүн бол бүр бүтцийн бус уургуудын эсрэг дархлаа үүснэ. Энэ нь 30 гаруй уураг гэсэн үг. Ер нь тухайн өвчин үүсгэгчид ямар төвшинд өртсөнөөс шалтгаалж янз бүрийн төвшний дархлаа үүснэ.

-АстраЗенека болон бусад вакцины тухайд?

-АстраЗенека болон бусад вектор дээр суурилсан вакцинууд. Мөн Модерна зэрэг РНХ дээр суурилсан вакцинууд бол вирусийн гадаргын өргөсний уургийг (Spike) эсэд орж байгаад үүсгэж, улмаар энэ уургийн эсрэг дархлаа үүсгэдэг. Тэгэхээр тэр өргөс гээд байгаа уургийн огторгуйн геометрийн бүтэц ноцтой өөрчлөгдвөл вакцинаар үүссэн дархлаа танихаа болиод, хүнийг хамгаалж чадахгүй гэсэн үг. Ер нь вакцинд өргөсний бүтэн уураг ч байхгүй, яг эсийн хүлээн авууртай холбогддог жижигхэн хэсгийг нь тасалж аваад оруулсан. Тийм учраас хэрвээ яг тэр хэсэг дээр ноцтой мутаци гарвал аюултай.

-Таны хэлсэн “E484К” мутаци яг тэр хэсэг дээр гарсан юм уу?

-Тийм. Тийм учраас вакцины дархлаанаас зугтаж чадаж байна. Дэлхийн эрдэмтэд маш их санаа зовж, одоо яг энэ чиглэлд судалгаа ид хийж байна. Ийм мутацитай хувилбарыг анхаарах хувилбар (variation of concern) гэдэг нэртэйгээр тусад нь онцгойлон авч үзэж судалж, мэдээллээ хуваалцаж байна.

-Монгол Улс энэ чиглэлд судалгаа хийж байгаа юу?

-Уг нь судлах ёстой. Гэхдээ чадахгүй байна. Ер нь тааруухан байна. ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторийг өдөр тутмын шинжилгээгээр дараад, судалгаа хийх аргагүй болгосон байна билээ.

-Гэхдээ одоогоор Монголд ДНХ-ийн дарааллыг тогтоож чадахгүй байгаа. Хэзээ энэ бүхнийг өөрсдөө хийдэг болох вэ?

-Их чухал асуудал хөндлөө. Ер нь бол тийм. Монголд ДНХ-ийн дараалал тогтоох есөн багаж улсын лабораториудад байдаг боловч зөвхөн нэг нь л фрагментын анализ хийх төдийд ажилладаг гэсэн. Бусад нь бүгд ажилладаггүй. Улсын төсвөөр авсан багажууд шүү дээ. Аюул нөмрөөд ирэхэд ганц багаж нь ч ажиллахгүй, гадаадад дээжээ халааслаж очоод, хүнээс царай алдаад явж байна. Дайсан ирэхэд буу нь эвдэрсэн цэргүүд шиг л байна. Гэхдээ саяхнаас манай биотехнологичид ДНХ дараалал тогтоох хувийн лаборатори ашиглалтад оруулаад, их эрчтэй эхэлж байна.

-МУИС удахгүй ийм багажтай болох гэж байгаа гэсэн үү?

-Тийм. Удахгүй Японы зээлээр нэгийг авах гээд процесс нь явж байна. Монголын 10 дахь ажилладаггүй багаж нь болгочихгүйн тулд нээлттэй, дундын хэлбэрээр ашиглана.

Covid-19 аваад эдгэрсэн хүний бие болон генд ямар өөрчлөлт бий болж байна вэ?

-Генийн бүтцэд бол нөлөөлөхгүй. Эпигенетик хувирал үүсгэдэг байж болзошгүй. Энэ вирус өөрөө их том, нарийн ажиллагаатай вирус. Удахгүй халдвар аваад эдгэрсэн хүмүүс дээр хийсэн төрөл бүрийн судалгааны үр дүнгүүд асар ихээр хэвлэгдэнэ. Тэр үед л тодорхой болох байх.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ЗөвЗөв
17
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

68 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-26 66.181.187.186

Битгий ш**. Хийсэн судалгаа чинь хаана байна

Avatar

Zochin 2021-04-26 66.181.184.73

Manaid uul ni tonog tohooromj ugui bish orj irdeg. Jishee ni: Dyaliziin apparat harj baihad hamgiin saniaas ni getel mongolchuud oorsdoo zov ajilluulj zasvarlaj chaddaggui bugdiig ni hemhleed tonood haychihdiim bna lee.

Avatar

Irgen 2021-04-26 87.66.142.201

Burhan tenger muni ene hun chin yu yariad bnaa, delhiin erdemdet sudlaachid iim yum togtooj sudalj il gargaagui bhad mingol erdemten genee,🙈🙈🙈delhiin erdemted gej delhiin ulsuudaas hamgiin shildguud shu de, getel mongoliin erdemten geh hun tes hundlun yum yariad bhin, odoo bodood bhad bodlogotoi albaar iim yum yarij hucheer ard tumend demb batlaagui vaccin hiigeed bga ni ayultai sanagdaj bna. Uneheer jinhene vaccin bol yagaad suuliin 14 honogt udurt 1000,1000raa uvchluud, heden arwaaraa uhew?

Avatar

Зочин 2021-04-26 64.119.20.32

Жирийн иргэн Генийн инженерчлэлээр доктор хамгаалсан хүнээс илүү мэднэ гэж юу байхав. Энд сэтгэгдэл бичсэн хүмүүс өөрсдийн мэдлэгийн хэмжээгээ зөв үнэлж чаддаггүй хүмүүс байна.

Avatar

Яагаад өөрчлөгдөөд байна? 2021-04-26 202.9.46.95

МУИС-ийн багш нарын сүлжээнд Пфайзер хийлгэ, тэр нь хамгийн сайн гээд л бичээд байсан биз дээ, чи? Одоо болохоор Хятад вакцин гэчихжээ.

Avatar

Отгон 2021-04-26 202.9.40.24

Цагийн байдал оорчлогдоод бна. Вирус ч оорчлогдоод бн. Тэхээр туруунд байсан зовлогоо бас оорчлогдоод бн.

Avatar

Заагч 2021-04-26 202.9.47.25

Монгол хүн хог вирус хятадын хаягдал хортой вакцин бүү хийлгэ. Нил хор шүү Монголыг устгах хор.

Avatar

Заагч 2021-04-26 202.9.47.25

Хог хятадууд МУИС-р дүүрчээ хятад вакцин бүү хийлгэ.

Avatar

Зочин 2021-04-26 203.23.49.49

Худлаа битгтй х** хятадын шээсээ

Avatar

Зочин 2021-04-26 192.82.93.15

hangalttai hamgaalj chadahgui ee geed hyatad erdemted uursduu heleed baihad maniahan amnii hemjeegeer burah yumaa. Hunii vaktsinii talaar burj baihaar uursduu hiichih chadal alga uu? manai chingisiin odont erdemted? 50.4% saijruulah shaardlaga tulgarlaa gej baisan.

Avatar

Зочин 2021-04-26 202.9.41.24

mongol atsaaraa chadahavdee. Tusuv ni hurehgui tolgoi uhaan ni ch hurehgui

Avatar

Билэгт 2021-04-26 192.82.90.236

Хоёр өөр вакцины хольж яриад байнаа чи.

Avatar

Зочин 2021-04-26 202.21.108.40

Тэр хамгаалж чадахгүй гэж байгаа Синовак үйлдвэрийн вакцин. Монголд орж ирсэн нь Синофарм үйлдвэрийн вакцин

Avatar

Зочин 2021-04-26 103.26.193.106

Оном сангийн захирал Наранбаатарын ярьсан ярилцлага л маш бодитой, баримтанд тулгавралсан, мөн маш ойлгомжтой байсан. Гадаадын том судлаачидтай ойрхон ажиллаж байгаа ийм хүмүүсээс сүүлийн үеийн мэдээг олж авах байх, манай Монголд судалгааны тал дээр ямар ч хийсэн ажил алга, удирдаад хийлгэх ч хүмүүс байхгүй юм шиг байгаа юм. Манайд ямар ч судалгаа хийгээгүй байхад тэр хөгжсөн орнуудын эрдэмтдийн судалгааг яаралтай нэвтрүүлж ард түмэндээ бас мэдээлэх үүрэгтэй баймаар юм, би л мунда гэж рекламдах

Avatar

бид 2021-04-26 202.9.47.3

Оном сангийн Наранбаатар бол мэргэжлийн бус хүн.

Avatar

Зочин 2021-04-26 150.129.141.124

Pooh..Үнэхээр сүүлийн дархлаа үүсгэж байгаа Монголд хийсэн судалгааг сонсоод Үнэхээр голсон. 103 хүнд судалгааны аргачлал, түүврийн тоо хүртэл дутуу. Юун мундаг судлаач. Худлаа юм байна билээ.

Avatar

Зочин 2021-04-26 202.9.40.46

Файзэр манайх авлаа ч хадгалах сав , хөргөгч байхгүй. -70 градуст богино хугацаанд хадгалах нормтой. Тийм болохоор 1 сая гаран тунг ингэж хадгалах нь манайх шиг ядуу оронд байхгүй. Модерна орж ирэх боломжгүй эрэлт ихтэй учир улсууд аль эрт захиалаад авсан. Спутник авч болох ч ах нар мань хэдийгээ хэдэн чукча гэж үздэг учир тоох ч үгүй. Үнэндээ Хятад вакцин муу юм юу ч байхгүй ээ Мояачуудаа

Avatar

Зочин 2021-04-26 202.179.26.237

ш** ЧИ САЙ САЛААВЧ. ЧИ БИДНИЙГ ДОРОМЖИЛЧИХООД БАС СУРГАМЖЛАХ УУ БААСААА. ЭРЭЭД ЭЭРЭЭД ОЛДОДГҮЙ ЭРДЭНЭ ЮМ УУ НААД МОДЕРНА ЧИНЬ. ЭРТХЭН ЗАХИАЛЧИХСАН БОЛ ФАЙЗЕР МОДЕРНА СПУТНИК ОРООЛ ИРЭХ БАЙЛАА. ХАРИН Ч ФАЙЗЕР МАНАЙ НӨХЦӨЛД ТОХИРОХГҮЙ ГЭЭД БАЙСАН ХЭДЭН ТУН АВСАН Ш ДЭЭ. САВАА БЭЛДСЭН БОЛ ИЛҮҮ ОЛНЫГ Ч АВЧ БОЛОХ БАЙСАН ГЭДГИЙН БАТАЛГАА БОЛСОН. ЧАМ ШИГ ХЯТАДУУДЫН б**с ДОЛООГЧИД БОЛ НААД х***а ВАКЦИН ЧИНЬ МӨНХИЙН УС Л ГЭСЭН ҮГ х***а НАРЫН ШЭЭС Ч ЧАМД САЙХАН РАШААН БОЛНО ДЭЭДЭЛЖ ЧАДВАЛ

Avatar

Зочин 2021-04-26 202.179.26.237

БИ ХЯТАД ВАКЦИН МУУ ГЭЭГҮЙ. ЕР НЬ ТЭГТЭЛ ИТГЭЛ ДААХ ХҮМҮҮС БИШ ГЭЖ Л ХЭЛСЭН. МОДЕРНА ОЛДОХГҮЙ БИШ ОЛДОХ Л БАЙСАН. МАНАЙХАНЫ Б ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛААГҮЙ БАЙДАЛ БИШИДВЭЛ ЯАХАА ТООЦООЛООГҮЙГЭЭС Л БОЛСОН ХЭРЭГ. МАНАЙХААС БУСАД НЬ КАНАД ТЭРГҮҮТЭЙ БАРУУНЫ УЛСУУД ХҮН АМАА ХЭД НУГАЛХААР ХЭТЭРТЭЛ НЬ ВАКЦИН ЗАХИЛЧИХСАН БАЙХАД МАНАЙ ХЭДЭН МАНГУУ ЗҮҮЛЭГ ЮМНУУД ЮУ БОДОЖ ЯВСАН ЮМ ЮУНД НАЙСЫН. МОНГОЛЧУУД БИДЭНД ТУСАХГҮЙ БАЙЖ Ч ГЭЖ АРАЙ БОДООГҮЙ БАЙМААР.

Avatar

Zochin 2021-04-26 64.119.22.38

доктор О.Одгэрэл malaa, chi hyataduudaas mungu avchaad iim hugiin yum yarij bolohgui shuu za yu muu har novshoo!!! DEMB-iin alban yosni site deer hurtel ter l***r novshiin sinopharm-iin talaar neg ch medeelel baihgui baihad chi uhsen b***** meddeg yum? harvaas hujaa tsaraitai n**** chi mungunii tuluu yuch helj medeheer hun baina. Sinopharm geed interneteer haigaad uz za yu, neg ch oligtoi medeelel garahgui, garj irj baigaa medeelluud bugd hyatad site-iin l medeelel baigaa (hudal medeelel).

Avatar

Зочин 2021-04-26 202.21.108.40

Эргүү мал юм даа чи. ДЭМБ хүлээн зөвшөөочихсөн. Journal of Lancet дээр бүх үр дүнгийн нарийн гаргачихсан байна

Avatar

Монгол 2021-04-26 66.181.161.3

Би ч сүүлийн үед монгол эрдэмтдээ шүтдэг болоод байгаа. Манайхан чинь оюуны өндөр чадамжтай,хийж бүтээсэн юм нь чанартай. Манай эрдэмтдийг тоног төхөөрөмжөөр хангаад өгвөл мундаг вакцин гаргах чадвартай хүмүүс байгаа. Дэлхийд гайхагдсан эм бэлдмэл түрүүчээсээ гаргаад л байгаа. Даанч суртачилгаа алга..

Avatar

Зочин 2021-04-26 202.179.26.237

ЭНЭ ЗАЛУУ ЯАХАВ ЮУГАА МЭДЭХЭВ. ОНОЛЫН ХУВЬД ГЭЭД ӨӨРИЙНХӨӨ УНШСАН СУДАЛСАН ЗҮЙЛИЙН ХҮРЭЭНД Л ЯРЬЖ. ЯГ ТЭГЖ ҮЙЛЧЛЭЭД БАЙГАА ҮГҮЙГ БОЛ ХЭЛСЭН ЮМ АЛГА. БИ ГАНЦ ХЯТДЫГ МУУЛААД БАЙГАА Ч ЮМ БИШ. ГЕОПОЛИТИКИЙН ҮҮДНЭЭС БОЛ БИД 2 ХӨРШИЙНХӨӨ ВАКЦИНИЫГ ОГТ ХИЙЛГЭХГҮЙ БАЙСАН Ч БОЛНО. ПУТИН ХАРИЛЦАН АШИГТАЙ ЭН ТЭНЦҮҮ НАЙРСАГ ХӨРШИЙН БОДЛОГО БАРИХГҮЙ ИЛТЭД ӨӨРИЙНХӨӨ УЛСЫН ҮНДЭСТНИЙ ЭРХ АШГИЙГ ИЛҮҮД ҮЗЭЖ БАЙГАА. ЭРТХЭН ХЭДЭН СПУТНИК ЗАХИАЛЧИХГҮЙ МАНАЙХАН Ч УЛАМ ЦААШЛУУЛААД БАЙХ ЮМ.

Avatar

Зочин 2021-04-26 202.179.26.237

МАНАЙД УУЛААСАА Л ХЯТАД ВАКЦИНААС ӨӨР СОНГОЛТ ӨГӨХГҮЙ БАЙНА. ТЭГЭЭД ХЯТАД ВАКЦИН САЙН ГЭДЭГ ДЭЭР ЭМЧ МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮС ИХ СУРТАЛДАЖ УХУУЛЖ БАЙНА. ХЯТДАД ИТГЭЭД ХИЙЛГЭСЭН ХҮМҮҮС ЮУ ХИЙЛГЭСЭНЭЭ ЯАЖ МЭДЭХ ВЭ ДЭЭ. ТЭР ТОМ ФАЙЗЕР ЖОНСОН МОДЕРНА ОРОСЫН ЭРДЭМТЭД ХЯТАДААС ДОР ВАКЦИН ХИЙСЭН ҮЙЛДВЭРЛЭСЭН ГЭХЭЭР ИТГЭХЭД БЭРХ Л ЮМ. ИЗРАЛЬ ТЭР ЧИГТЭЭ ФАЙЗАРДААД ДУУССАН. АНГЛИ КОВИДЫГ БҮРЭН ЯЛЛАА ГЭЭД ЗАРЛАЖ БАЙХ ШИГ. ЯПОН БАРАГ ТЭР ЧИГТЭЭ ФАЙЗЕРЫНХААР. ЗҮГЭЭР ВАКЦИН ДЭЭР МЭДЭХ ЮМ АЛГА. ХАРИН БУСАД БАРАА МАТ

Avatar

Зочин 2021-04-26 202.179.26.237

ВАКЦИНААС БУСАД БАРАА МАТЕРИАЛ ДЭЭР ХЯТАДУУД МОНГОЛ БОЛОН МОНГОЛТОЙ ОЙРОЛЦОО ТҮВШНИЙ 3-ДАГЧ ОРНУУД РУУ ДАН ГОЛОГДОЛ ДИФЕКТТЭЙ ЧАНАРГҮЙ АСУУДАЛТАЙ БАРААГАА СОНГОЖ ГАРГАДАГ ГЭДГИЙГ УРДААС БАРАА ЗӨӨДӨГ ЗАРДАГ БҮХ ХҮМҮҮС ЯРЬДАГ. ЭНЭ БОЛ ЗӨВХӨН ЕВРОП РУУ ГАРГАДАГ ЧАНАРТАЙ ОРИГ ГЭЖ ИРЭЭД ЯРИАД ЗАРДАГ ШҮҮ ДЭЭ. ПРИНЕРИЙН ХОР ЦААС БУДАГ БАРИЛГЫН МАТЕРИАЛ ГЭХ МЭТ ГОЛОГДОЛ ИРТЭЙ БАРААН ДЭЭР БИД ДАНДАА ТЭГЖ ЧАНАРГҮЙГ НЬ ХЭРЭГЛЭДЭГ. ЕВРОП РУУ ГАРГАДАГ НЬ ШАЛ ӨӨР ЦААС ШОШГОТОЙ БАЙДАГ. ИТГЭХЭД БЭРХ ХҮМҮҮС.

Avatar

Zocho 2021-04-26 192.82.84.49

манайхан худалдан авах чадвартай тааруулаад л хямдыг нь оруулж ирдэг болохоос наймаа хийж байгаа Хятадууд муу хямдаа албаар шахаад байгаа юм бол огт байхгүй л дээ.

Avatar

Зочин 2021-04-26 202.21.108.40

Юм уншаад дүгнэлтээ хий малаа!!!

Avatar

Ээж 2021-04-26 192.82.88.224

БАС Л х***а ҮЕИЙН ҮЕД ӨВӨГ ДЭЭДИС МИНЬ ХУЖААГААС ХОЛ ЯВАХБГ ЗАХИСАН ДАА

Avatar

Зочин 2021-04-26 202.179.25.67

Чанар муу хятад вакцин хүн амын өвчлөлтийг дэгдээдэг хүндрүүлдэг онцлогтой вакцин Ядруухан улсад өөр юу олдоховдээ

Avatar

ЗОЧИН 2021-04-26 217.115.112.198

Битгий худал бураад байгаарай. Монголд севенсер өчнөөн байгаа шүү. Миний мэдхийн л лав Мал, эмнэлгийн хүрээлэн, Ариун цэврийн төв лаборатори, Зоонозын төв халдварт гэх мэт газруудын севенсер хэвийн ажиллаж байгаа шүү.

Avatar

Зочин 2021-04-26 202.21.108.40

Малаа зөв бичиж сурчихаад мөөрөөч. Севенсер биш секвенатор гэж хэлдэг юм.

Avatar

зочин 2021-04-26 66.181.161.88

70, 80 -аад оны үед одоогийн муулаад байгаа ниймийн үед Эс судлал, генетикийн ШУ ид хөгжиж байсан. Энэ талаар олон ч эрдэмтэд судалгаа, шинжилгээ хийж, ОУ-ын түвшинд нэр хүнд олж байв. 90 -ээд оноос хойш ШУ, онол, судалгаа орхигдож, эс байтугай эдийн тухай ч ойлголгүй болоход хүрээд байна. ДНК, РНХ, гени одоо ярихаар нүдэнд үзэгддэг зүйл мэтээр ойлгох хандлага бий болох шинжтэй. Онол асуудал ямар чухал болохыг энэ залуу хөнджээ.

Avatar

Зочин 2021-04-26 192.82.78.252

suuliin ued yun muulah sav k hiivek sots ue geed l magtdag bolj. uhsen atsaaraa shinjleh uhaan hugjih ve? baasan b**s doloogch, dur uzuulegchdiin niigem baisandag.

Avatar

Зочин 2021-04-26 66.181.161.30

Хамгийн ссүлийн үеийн биотехнологийн аргаар бүтээсэн Файзер, Жонсон&Жонсон вакцинууд л элдэв мутацийг урьдчилан дарах тооцоололтой хийгдсэн гэсэн шүү!!!

Avatar

zochin 2021-04-26 122.201.31.222

Ter bagajiig ni ongorson xugatsaand avax talaar sanal tavixgui. Tiim sanal tavixgui boloxoor nogooduul chini mongiig idej uugaad baixgui bolgoson baix oo

Avatar

Зочин 2021-04-26 139.5.218.245

МИАТ АФРИК РУУ НИСЛЭГ ҮЙЛДЛЭЭ ГЭЭД Л ХӨӨРӨӨД БАЙНА. НӨГӨӨ МУТАЦЛАГДСАН ВИРУСЫГ НЬ АВААД ИРЭХ ВИЙ ДЭЭ.

Avatar

Zochin 2021-04-26 66.181.161.60

Onolyn huvid zov yarijee.

Avatar

зочин 2021-04-26 103.10.22.89

яагаад дандаа юмыг хар талаас нь хардаг юм бэ . хятад синафармын вакцин чинь үхүүлсэн вирус гэсэн тэгэхлээр юм мэддэг хүмүүс бол учрыг нь өөрөө дүгнээд шийднэ . астразинека бол сармагчны вирусээс гарган авсан вакцин . монголчууд бид бие биедээ л гай болдог .халдваргүй хөдөө орон нутагт бид өөрсдөө л аваачиж халдвар тарааж гай болсон .төр засаг мэргэжлийн байгууллага хэлж анхааруулаад байхад хулгайгаар халдвар тараалаа .

Avatar

Зочин 2021-04-26 202.21.108.58

Халдвар орж ирэхээс өмнөх 10 сарын туршид тэр багажаа бэлдэж болоогүй юм баых даа.

Avatar

Зочин 2021-04-26 103.212.118.63

Би бол хятад вакцинийг их сайн байх гэж дүгнэдэг.Яагаад гэвэл вакцин бүтээсэн эрдэмтэд нь өнөөдөр ажлаа хийгээд хөгжүүлээд явж бна.Хэрэв муу зүйл хийсэн бол….. Энэ бол хариуцлага

Avatar

Зочин 2021-04-26 192.82.76.50

Tiim, ehleed hiilgehdee ih ergelzej bsan, daraa n gadnyhny sanal bodlyg unshaad, deer n zuvhun hyatad bish 5 orny erdemted niilj hiisen bolohoor iluu batalgaataig medsen. Gehdee hiilgesnii margaash haluurah shinjtei ch yum uu tsusny daralt uurchlugduj bgaag medersen.

Avatar

Зочин 2021-04-26 202.21.109.114

БИ БАС

Avatar

хүрэлсүхииг хэнтиид гал командын дарга болгоё 2021-04-26 66.181.160.5

3 САРД ТАНАЙ агуу удирдагч ХҮРЭЛСЭЛЭМ ХЯТАДЫГ харааснаас хил вакцин хоёр саатсан шоргоолж зааны хөлөөс бултаж амь зуудаг

Avatar

Хаха 2021-04-26 202.21.109.114

МУТАЦИ МЭДЭХГҮЙ

Avatar

зочин 2021-04-26 59.153.112.177

Хүүк хятадыг хараасан юмуу.Та нар чинь хятадтай нийллээ .монголыг хятадад өгөх гэлээ гээд орилоод байсан биз дээ.Тархи угаах гээд үнэн ядах юмаа.Өрөвдмөөр тахиан тархитангууд

Avatar

Зочин 2021-04-26 103.229.122.125

Дарханы зам барих Хятадууд оруулж ирээд алдсан даа

Avatar

Jej 2021-04-26 98.204.176.20

Ene yarij bgaa n ih dajgui mergejilten bololtoi bna shuu.good luck

Avatar

Зочин 2021-04-26 202.21.109.114

САЙН

Avatar

Зочин 2021-04-26 192.82.67.64

Нутгийнхаа рекламыг цацаал. Нутагтаа амьдар гай минь

Avatar

Иргэн 2021-04-26 66.181.181.27

Мэргэжилтэн бэлтгэх тал дээр их анхаарч байх хэрэгтэй. Мэргэжилтэнгүй бол тэр их үнэтэй аппарат , багажаар юу хийх вэ. Энэ талаар мэргэжилийн хяналтынхан нарийн судалгаа дүгнэлт хийх хэрэгтэй. Одоо хог болоод байгааг нь түргэн ашиглахгүй бол хоцрогдоод моралийн элэгдэлд орно.

Avatar

Зочин 2021-04-26 202.126.90.110

Энэ залуу хантай юм ярьжээ.
Түүхэн хувьслын онол, байгалын шалгарал зэрэг биологийн шинжлэх ухааны байр сууринаас асуудалд бүтээлчээр хандсан байна.
Шинжлэх ухаанд хандах хандлагаа өөрчлөх ,мөнгө гаргах талаар дорвитой бодлого боловсруулж, хэрэгжүүлэх шаардлага чухал байна.

Avatar

Зочин 2021-04-26 202.21.109.114

ШИНЖЛЭХ УХААНЫ НЭЭЛТҮҮДИЙГ ҮНЭГҮЙ ӨГСӨН БАЙДАГ

Avatar

Зочин 2021-04-26 66.181.189.131

Хятад вакцин нь дээр гэж мэргэжлийн хүмүүс хэлээд бна.

Avatar

халх гэж худал онгирогч 2021-04-26 66.181.160.5

хятадыг муулж эх оронч болцгоодог тэнэгүүд бүгд хятад бус хувцастай нэг ч хятад хүнс хэрэглэдэггүй гэнэ хүй нэгдлээр мах зулгааж арьсаар гоёцгоо

Avatar

Зочин 2021-04-26 192.82.76.50

Chi uuruu haanah yum be? Bugd hudal ongirdoggui bailgui dee!

Avatar

Зочин 2021-04-26 202.21.108.54

Хятад вакцин мутацад ороогүй байгааг нь дийлж дархлаа тогтоож чадахгүй байгаам чинь мутацад орсныг нь бол илүү чанаржуулаад явуулчих юм бна дөө.

Avatar

Mirana 2021-04-26 92.223.59.115

х***а вакцин хийлгэсэн хүмүүс голдуу сөрөг сэтгэдэл бичжэ. Үнэн юм үнэнээрээ л сайхан. Ман голдуу хулнайчид үнэнийг их нуудаг даа. Шинжлэх ухаанаа л дагнаа

Avatar

zochin 2021-04-26 122.201.31.163

shinjleh uhaandaa mongo hayaj chaddaggui, bohchuud, niitiin duuchid, esvel bie unelegch huuhend mongo hayadag ulsad mergejiltnuud n hii buhimdahaas oor argagui yum daa.

Avatar

Зочин 2021-04-26 66.181.191.198

Монголд мэрэгжилтэн байна юу хийхээ мэдэж байна багаж тоног техееремж лобаротор ажлын байр цалин менгийг шийдэж ажиллаж чадвал вакцин хжийж дотоодоо хангаж гадагшаа нийлуулэлт хийж брлно асар их менге олох манайх жижиг улс бусад улс оронтой ерселдеж болно

Avatar

хотын уугуул иргэн 2021-04-26 122.201.31.201

Иймэрхүү хоосон онолчид их болжээ. Дандаа гадныхны хийсэн элдэв юмыг хамаад яриад байх шиг. Ингэж худлаа мэдэмхийрэх нь хүмүүсийг төөрөлдүүлэх, хоосон сэтгэл зовоох хор уршигтай. Ядаж өөрийн хийсэн лабориторийн дүн шигжилгээ гэх юм юу ч байхгуй байж бусдын хийсэн юмаар ингэж хоосон мэдэмхийрч болохгуй шүү их мэдэгч минь…

Avatar

Зочин 2021-04-26 66.181.186.112

Тэнэг ээ шинжлэх ухаанд хил хязгаар байдаггүй юм. Мангар Орк минь юм унш үгүйдээ сонсож сур

Avatar

Xamaatnii ax kkkk 2021-04-26 202.126.88.154

DUU CH AABTAIGAA ADILXAN XARAGDAJ B.NA DAA….KKKKK

Avatar

Зочин 2021-04-26 202.21.124.21

Ийм эрдэмтэн залуус байгаа гэж бодсон чинь сайхан санагдаж байна; энэ муу корона вирусын эсрэг “тэмцэлд” ирээдүй бий гэдэгт итгэдэг!

Avatar

зочин 2021-04-26 103.229.121.17

Таалагдлаа. Ийм өндөр мэргэжлийн залуусаа ашиглах тал дээр муу байна даа. Баахан эвдэрхий багажууд шахдаг ЭМЯ-ны нөхдүүдийн л ажил даа.

Avatar

Зочин 2021-04-26 103.10.21.27

зочин
Манай улсд зарим нарийн мэрэгжилийн эмч, мэрэгжилнүүд байдаг боловч аппрат тоног,төхөөрөмж нь байдаггүй нилээд дутагдалтай бас түүнийгээ засварлах маш чадварлаг,мэрэгшсэн засварчин байдаггүй юм болвуу? Ер нь чадварлаг сайн мэрэгжилтэн бэлтгэж авмаар юм. Үүнийг эрүүл мэндийн яам зориуд анхааралдаа аваасай билээ.

Avatar

zochin 2021-04-26 122.201.31.163

eruul mendiin yama nemergui humuus baida, erdoo ovchnoor dalimduulj bayajij baigaa heden bulegleliig tolooldog. Gar holuudee buh baiguullaguudad shahsan baidag. Shalgaval mash ih mongo idsen hereg uusne.

Avatar

Zochin 2021-04-26 103.26.194.169

Mash oilgomjtoi taibarlalaa

Avatar

Зочин 2021-04-26 202.126.90.102

Hudlaa shaagaad hun amitan uimyyleed bgarai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж