Дэлхийн нийт хэрэгцээг 2050 онд сэргээгдэх эрчим хүчээр хангана

Хуучирсан мэдээ: 2021.04.25-нд нийтлэгдсэн

Дэлхийн нийт хэрэгцээг 2050 онд сэргээгдэх эрчим хүчээр хангана

Дэлхийн нийт хэрэгцээг 2050 онд сэргээгдэх эрчим хүчээр хангана

Эрдэмтдийн батлан мэдээлж байгаагаар 2050 он гэхэд дэлхийн нийт эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр хангаж, нүүрс болон бусад түлшийг халах боломжтой гэнэ.

Сүүлийн үед хийсэн судалгааны тайланд дурдсанаар сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа нарны эрчим хүчийг хэрэглэх нь зөвхөн мөнгө хэмнээд зогсохгүй дэлхийг аврахад чухал нөлөөтэй юм. Түүнчлэн адаа буй сэргээгдэх эрчим хүчний технологиудыг хөгжүүлэн өргөн хэрэглээнд нэвтрүүлбэл цаашид дэлхийн хэрэгцээнээс 100 дахин их эрчим хүч нөөцлөх боломж бий гэнэ.

Ойролцоогоор 2030 он гэхэд харьцангуй хязгааргүй нөөц бүхий нар болон салхины эрчим хүчний технологийг өргөнөөр ашиглаж эхэлбэл хязгаарлагдмал байгалийн хий болон нүүрсний хэрэглээг халах төлөвтэй байна.

Судалгааг хийсэн "Carbon Tracker" компанийн эрчим хүчний стратегич Кингсмилл Бонд энэ талаар “Бид шинэ эрин үед хөл тавьж байна. Энэ бол аж үйлдвэржилтийн хувьсгалтай дүйцэхүйц том шинэчлэл, хөгжил, дэвшил юм. Эрчим хүчний үнэ буурч, буурай орны сая сая хүнд хүрэлцээтэй болно. Үнэтэй нүүрс, газрын тос, байгалийн хийн импорт, экспортыг халснаар дэлхийн геополитик ч илүү нааштайгаар өөрчлөгдөх юм. Мөн хамгийн чухал нь цэвэр эрчим хүчээр хэрэглээгээ хангаснаар дэлхийн уур амьсгалын өөрчлөлт гэх мэт асуудлуудтай тэмцэхэд хялбар болно” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж