Сүүлийн үед цар тахал болон бусад асуудлуудаас болж АНУ тэргүүтэй барууны орнуудад, тэр дундаа Нью-Йорк мужид Ази гаралтай иргэдийг ялгаварлан гадуурхах, цаашлаад ялангуяа биеэ хамгаалах чадваргүй эмэгтэйчүүд, ахмадуудад халдах, дээрэмдэх явдал ихэсч байгаа билээ. Хамгийн сүүлд Нью-Йорк хотод нэгэн этгээд 61 настай Ази эрэгтэйн нүүрэн дээр удаа дараа дэвсэлж зодсон хэрэг гарсан байна. Иймд цагдаа нар болсон явдлын бичлэгийг нийтэд ил болгон ард иргэдийн тусламжтайгаар гэмт хэрэгтнийг эрэн сурвалжилж байгаа гэнэ.
If you have any info regarding Friday night’s horrific attack, at E. 125 and 3rd Ave, you are urged to call or DM @NYPDTips 1-800-577-TIPS. pic.twitter.com/wNrCAuEdeu
— NYPD Hate Crimes (@NYPDHateCrimes) April 24, 2021
Бичлэгийг өчигдөр/2021.4.24/ Нью-Йорк хотын цагдаагийн газар цахим хуудснаа нийтэлж, гэмт этгээдийн талаар мэдээлэл өгөх хүмүүс холбогдохыг хүсчээ. Бичлэг дээрээс харахад гэмт этгээд хохирогчийг газарт унаж, ухаангүй болсон байхад толгой дээр нь дор хаяж зургаан удаа дэвсжээ.
Хэрэг энэ сарын 23-нд болсон бөгөөд тухайн үед хохирогч эр дэлгүүрийн тэргээр лааз цуглуулан явж байсан аж. Гэтэл гэмт этгээд түүний араас гэнэт цохин унагаад зодож эхэлсэн байна. Хохирогчийг "Харлем" эмнэлэгт хүргэсэн бөгөөд эмч нарын мэдээлснээр биеийн байдал нь маш хүнд байгаа гэнэ.
Үүнтэй төстэй харгис хэргүүд сүүлийн үед улам олширсоор байгаа нь харамсалтай. Тухайлбал, хүнд гэмт хэрэгт холбогдож байсан этгээд 65 настай ази эмэгтэйн цээжин тус газар өшиглөж унагаж, толгой дээр нь дэвсэлсэн хэрэг саяхан гарсан билээ. Түүнчлэн Ази гаралтай иргэдэд халдаж, харгисаар зодож, зарим тохиолдолд аминд нь хүрч буй хэргүүдийн сэжигтэн, гэмт хэрэгтнүүд ихэвчлэн хар арьстай залуу эрчүүд байгаа нь олны сэтгэлийг түгшээж байна.
Энэ мэт аймшигт хэргүүд олны нүдэн дээр удаа дараа болж байхад Америк олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэхгүй, иргэд яагаад Жорж Флойдын хэрэг шиг тэмцэхгүй байгааг олон хүн гайхах болжээ.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ