Сулинхээрийн 0168 дугаар ангийн нэг цэрэг нас баржээ

Хуучирсан мэдээ: 2021.04.25-нд нийтлэгдсэн

Сулинхээрийн 0168 дугаар ангийн нэг цэрэг нас баржээ

Сулинхээрийн 0168 дугаар ангийн нэг цэрэг нас баржээ

Хуульзүй, дотоод хэргийн яам, Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Сулинхээр дэх 0168 дугаар ангийн алба хаагч өчигдөр /2021.04.24/ оройн 22.00 цагийн орчимд нас барсан хэрэг гарчээ.

Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газраас тодруулахад "Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь хилийн 0168 дугаар ангид 2020 оны нэгдүгээр ээлжээр Өмнөговь аймгаас татагдан ирсэн байлдагч Х 2021 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 22.00 цагийн орчимд амиа егүүтгэжээ. Байлдагч Х нь цэргээс халагдахад долоо хоног дутуу байсан бөгөөд малын суурьт үүрэг гүйцэтгэж байсан юм. Талийгаач “Малаа эргээд ирье” хэмээн гараад малын хашаанд хоолойгоо боомилсон байдалтай олджээ. Тус хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн газраас шалгаж байна" гэв.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
67
ХарамсалтайХарамсалтай
26
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж