Жүжигчин Б.Мишээл болон “37-р точка” киноны Тулгатын дүрээр олны танил болсон жүжигчин Р.Отгонбаяр нар өчигдөр /2021.04.24/ Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаажээ.
Жүжигчин Б.Мишээл нь СУИС-д суралцаж эхэлсэн цагаасаа “Дэлхийд дурласан сар”, “Учрал”, “Рэкет”, “One night”, “Нийслэл хүүхэн” зэрэг чамгүй олон дэлгэцийн уран бүтээлд гол дүрийг бүтээсэн авьяаслаг залуу уран бүтээлч. Үзэгчид түүнийг “Boobies” инээдмийн цувралаар нь андахгүй. Түүнд УДЭТ-т “Ромео, Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрд тоглох боломж тохиосон ч гурван сартай жирэмсэн байсан тул саналыг нь хүлээж авч чадаагүй гэдэг.
Харин жүжигчин Р.Отгонбаяр 2017 онд "Сити" их сургуулийг төгсч, дэлгэцийн олон уран бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн. Тэрбээр “Фантастик” продакшны 30 орчим уран бүтээлийн арын албанд туслах ажилтнаар ажиллаж байжээ. Харин “37-р точка” киноны Тулгатын дүр бол түүний анхны гол дүр аж. Хамгийн сүүлд "Orange entertainment", "Nomadia Pictures"-ийн хамтран бүтээсэн "Нийслэл хүүхэн" телевизийн олон ангит кинонд Б.Мишээл, Р.Отгонбаяр хамтдаа гол дүр бүтээсэн билээ.
Ц.ЯНЖИНДУЛАМ