Covid-19-өөр засгийн сайд, захын наймаачин ч өвдөх эрсдэлтэй

Хуучирсан мэдээ: 2021.04.25-нд нийтлэгдсэн

Covid-19-өөр засгийн сайд, захын наймаачин ч өвдөх эрсдэлтэй

Covid-19-өөр засгийн сайд, захын наймаачин ч өвдөх эрсдэлтэй

Саяхан л сүргийн дархлаа, сүүтэй цай, адууны мах, айраг цагаагаараа covid-19-ийг эмчилчихнэ гэж хэнэггүйтэж явсан монголчууд гамшигтай нүүр тулж байна.  Халдвар авсан хүний тоо хоногтоо мянга давж, өдөр бүр нас баралт бүртгэгдэх болсон нь энэ бол энгийн ханиад биш болохыг анхааруулсаар.

Өнгөрсөн 24 цагт гэхэд 1264 хүн халдвар авч, 54-70 насны дөрвөн хүн нас баржээ. ЭМЯ-ны өдөр бүрийн мэдээнд энэ өвчнөөр хэн ч өвчилж, нас барах эрсдэл байгааг сануулсаар. Засгийн газрын сайд ч, Долоон буудлын Должин эмээ ч, жирийн төрийн албан хаагч, онцгой нөхцөлд ажиллаж байгаа эмч нар ч энэ өвчнийг тусна. Энэ бол дэлхий нийтийг хамарсан гамшигт өвчин.

Монгол Улс цар тахлыг хохирол багатай давахын тулд иргэдээ бүх нийтийн дархлаажуулалтад хамруулах ажлыг эхлүүлээд хоёр сар болж байна. Гэвч хятад чип ярьсан суртал ухуулагчид бас л бүх нийтийн дархлаажуулалтыг эсэргүүцэж, улстөржүүлж үзэв. Гэвч, дэлхий нийт бүхэлдээ вакцины эрэлд мордож, олдохоосоо олдохгүй нь их байгаа энэ үед “олдсон вакцин л хамгийн сайн вакцин” болчхоод байгаа нь үнэн.

Монголын Засгийн газар вакцины татан авалтыг эрчимжүүлснээр нэг дэх тунгаа хийлгэсэн 600 мянга гаруй иргэнээ хоёр дахь вакцинд хамруулах ажлыг өнгөрсөн Баасан гаригаас эрчимжүүлсэн. Үүний дараа үлдсэн иргэдээ нэг дэх тунд хамруулах юм байна. Ирэх долдугаар сар гэхэд бүх иргэдээ дархлаажуулалтад хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаа ч УОК-оос дуулгасан.

Иргэдийн хувьд хоёр тунгаа хийлгэснээр халдвар авахгүй гэсэн ойлголтой байгаа. Эмч, мэргэжилтнүүдийн үгээс хоёр дахь тунгаа хийлгэсэн ч халдвар авах эрсдэлтэй. Хоёр дахь тунгаа хийлгэсний дараа 14-28 хоногт дархлаа тогтоно. Гэхдээ хүн бүрийн биеийн дархлаа өөр өөр учраас хоёр дахь тунгаа хийлгэсэн тохиолдолд огт халдвар авахгүй гэж ойлгож болохгүйг сануулж буй. Харин халдвар авсан тохиолдолд хөнгөн тусах магадлалтай болохыг ч тайлбарлаж байгаа юм.

Харин бүх нийтийн дархлаажуулалтад иргэд маш сайн хамрагдсанаар долдугаар сараас халдварын тохиолдол буурна гэж ЭМЯ тооцсон байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж