"Ангараг явах зам олон хүний амиар баригдах боловч агуу үр дүнд хүрнэ"

Хуучирсан мэдээ: 2021.04.25-нд нийтлэгдсэн

"Ангараг явах зам олон хүний амиар баригдах боловч агуу үр дүнд хүрнэ"

"Ангараг явах зам олон хүний амиар баригдах боловч агуу үр дүнд хүрнэ"

Олны анхаарлын төвд байж, шүүмжлэл, магтаалыг ээлжлэн сонсдог Элон Маск ирээдүйд хүн төрөлхтөн Ангарагийг эзлэх төлөвлөгөөний талаар “Ангарагийг эзлэх үйлсэд эхэндээ олон хүний амь үрэгдэх байх” хэмээн ярьжээ.

Тэрбээр энэ долоо хоногт дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 100 сая ам.долларын төслийн талаар Питер Диамандистай ярилцжээ. Гэтэл тэдний ярианы сэдэв дэлхийн уур амьсгалаас хальж, Ангарагийг эзлэх талаар ярилцсан байна. Тэгэхдээ Элон Маск энэ талаар “Энэ бол баячуудын зугтах гарц биш. Ангараг дээр буух анхны хүмүүс түүхэнд бичигдэж, араасаа олон хүн дагуулах болно. Гэхдээ Ангараг дээр амттайхан хоол ч олдохгүй байж магадгүй. Олон хүн Ангарагт очихыг мөрөөддөг боловч эхэндээ энэ зам маш хүнд, хэцүү, аюултай, урт байх болно. Тэр байтугай зарим нь амьд эргэж ирэхгүй ч байж болзошгүй. Гэхдээ энэ бол агуу их нэр хүндийн хэрэг” хэмээн санал бодлоо илэрхийлжээ.

Харин Диамандис түүнээс “Хэдий тийм ч, эрсдэлийг үл тоон олон мянган хүн сайн дураараа Ангараг руу явах хүсэлтэй байгаа байх даа" хэмээн асуусанд Элон Маск “Үнэнийг хэлэхэд эхэн үед маш олон хүн үхэх болно. Энэ бол амаргүй даваа. Тиймээс бид хэн нэгнийг шаардахгүй. Зөвхөн сайн дурынхныг л явуулахаар төлөвлөж байгаа. Гэхдээ ирээдүйд Ангарагийг бүрэн эзэлсний дараа дэлхий дээр устаж үгүй болж буй амьтад, ургамлуудыг Ангарагт нутагшуулах замаар аврах гэх мэт олон гайхалтай үр дүн гарах юм” хэмээн хариулсан байна.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
9
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж