ЭМЯ: 1264 хүнээс Covid-19 илэрч, дөрвөн хүн нас барлаа

Хуучирсан мэдээ: 2021.04.25-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: 1264 хүнээс Covid-19 илэрч, дөрвөн хүн нас барлаа

ЭМЯ-наас Covid-19-ийн нөхцөл байдлын талаар өнөөдөр (2021.04.25)-ийн мэдээллээ хийлээ. 

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Saturday, April 24, 2021

ЭМЯ-ны Хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.УУГАНБАЯР:

-Монгол Улсад сүүлийн 24 цагт 13 мянган хүнд шинжилгээ хийхэд Covid-19-ийн 1264 шинэ тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд халдварын нийт тохиолдол 30483 болсон байна. Мөн өнгөрсөн хоногт Covid-19-ийн улмаас дөрвөн хүн нас барлаа. Ийнхүү Covid-19-ийн шалтгаант нас баралт нийт 86 боллоо. Үүнээс гадна 658 хүн эдгэрсэн байна. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 15403 боллоо.

Covid-19-ийн батлагдсан нийт тохиолдлын 50 хувь эдгэрсэн байна. Одоогийн байдлаар эмнэлэгт 4457, гэрийн хяналтад 8154 иргэн эмчлүүлж байна. Сүүлийн долоо хоногт өдөр бүр нас баралт бүртгэгдсэн. Тодруулбал, cүүлийн 24 цагийн байдлаар, 70, 68, 57 настай эмэгтэй, 66 настай эрэгтэй халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.  Ийнхүү Covid-19-ийн шалтгаант нас баралт нийт 86 боллоо.

Улаанбаатарт шинээр 1127 тохиолдол бүртгэгдэж, 26515 болсон бол орон нутагт 137 тохиолдол батлагдаж, нийт 3386 тохиолдол боллоо. Сүүлийн 24 цагт 64397 хүн Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтад хамрагджээ. Ингэснээр Улаанбаатар хотод вакцины нэгдүгээр тунд 511332, хоёрдугаар тунд 173968 иргэн хамрагдаад буй юм. Харин орон нутагт 153269 иргэн дархлаажуулалтад хамрагдсан байна. Өмнөговь аймагт дархлаажуулалтын ажлын явц хамгийн өндөр хувьтай үргэлжилж байна” гэв.

Орон нутгуудад шинээр 137 тохиолдол батлагдсан. Ингэснээр орон нутгийн бүртгэгдсэн нийт халдварын тоо 3386 боллоо. Халдварын тохиолдолыг аймгаар авч үзвэл:

  • Улаанбаатар – 1127
  • Архангай аймагт – 8
  • Говьсүмбэр аймагт – 1
  • Дорнод аймагт – 5
  • Булган аймагт- 4
  • Дархан-Уул аймагт – 24
  • Дундговь аймагт – 4
  • Завхан аймагт – 20
  • Орхон аймагт – 9
  • Өвөрхангай аймагт – 3
  • Сэлэнгэ аймагт –5
  • Төв аймагт – 40
  • Увс аймагт – 1
  • Ховд аймагт – 12
  • Хэнтий аймагт – 1 тус бүр батлагдаад байна.

Нийт эмчлүүлж байгаа 4458 хүнээс

  • 2562 хүний бие хөнгөн
  • 1456 хүний бие хүндэвтэр
  • 359 хүний бие хүнд
  • 81 хүний биеийн байдал маш хүнд байна.

 Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж