Говь-Алтай аймагт сэжигтэй 12 тохиолдол бүртгэгдлээ | News.MN

Говь-Алтай аймагт сэжигтэй 12 тохиолдол бүртгэгдлээ

Говь-Алтай аймагт сэжигтэй 12 тохиолдол бүртгэгдлээ

Говь-Алтай аймагт сэжигтэй 12 тохиолдол бүртгэгдлээ

Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд Covid-19 халдварын сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдэж, аймгийн хэмжээнд хатуу хөл хорио тогтоосон тухай өчигдөр /2021.04.24/ тус аймгийн ЗДТГ-аас мэдээлсэн. Халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой аймгийн Шуурхай штабаас тодруулахад “Аймгийн хэмжээнд сэжигтэй 12 тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр иргэдийн шинжилгээний сорьцыг ХӨСҮТ-рүү илгээсэн. Шинжилгээний хариу одоогоор эцэслэн гараагүй байна. Одоогоор аймгийн хэмжээнд тандалт судалгааны ажил үргэлжилж байгаа” гэсэн юм.

Өчигдөр аймгийн хэмжээнд 11 мянга гаруй иргэнийг түргэвчилсэн шинжилгээ, 1200 гаруй хүнийг PCR шинжилгээнд хамруулсан талаар Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн газрын дарга Ц.Туяа мэдээлсэн юм. Мөн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор аймгийн хэмжээнд бүх хөдөлгөөнийг бүрэн зогсоож,  Есөнбулаг, Баян-Уул суманд тэг зогсолт хийгээд буй.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

РАВДАН 2021-04-25 66.181.161.49

ГОВИЙН АЛТАЙ ТУСГААР УЛС БИЗ ДЭЭ? МАНУУСТ ЯМАР ХАМАА?

Avatar

зочин 2021-04-25 66.181.161.61

Монгол Еврейчүүд амьдардаг болохоор тусгаар улс гэж ярьдаг юм билээ

Avatar

Зочин 2021-04-25 45.79.157.103

Илрүүлэх шинжилгээ зориуд хийхгүй байлгаж байгаад хавтгайруулсан доо их удаан илрэцгүй байсан юм цаад аймгууд гараад байхад шүү.

Avatar

Зочин 2021-04-25 103.26.195.23

100 ЖИЛ НИЖГЭР БОЛЖ БАЙНА ДАА

Avatar

Зочин 2021-04-25 202.21.108.2

БАЯН -УУЛ СУМ ЕРӨӨСӨӨ ДАНДАА БҮТЭХГҮЙ ЮМНЫ ҮҮСВЭР..

Avatar

Зочин 2021-04-25 103.26.195.23

100 ЖИЛ НИЖГЭР БОЛЖ БАЙНА ДАА

Avatar

Hhh 2021-04-25 192.82.70.77

Gants nogoonooroo baigaa Bayan-Ulgii.
Hotoos virus abaad ochson virus teegchid.

Avatar

Зочин 2021-04-25 192.82.91.141

Ганц ногооноороо байсан аймаг. Одоо л бага дээр нь сайн барьж.дарж авахгүй бол хурдан тархацтай түвэгтэй л юм байна. Иймд хөл ХОРИО цээр маш чухал газар харуулахгүй л нам дарж авах нь чухал.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж