Говь-Алтай аймагт сэжигтэй 12 тохиолдол бүртгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2021.04.25-нд нийтлэгдсэн

Говь-Алтай аймагт сэжигтэй 12 тохиолдол бүртгэгдлээ

Говь-Алтай аймагт сэжигтэй 12 тохиолдол бүртгэгдлээ

Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд Covid-19 халдварын сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдэж, аймгийн хэмжээнд хатуу хөл хорио тогтоосон тухай өчигдөр /2021.04.24/ тус аймгийн ЗДТГ-аас мэдээлсэн. Халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой аймгийн Шуурхай штабаас тодруулахад “Аймгийн хэмжээнд сэжигтэй 12 тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр иргэдийн шинжилгээний сорьцыг ХӨСҮТ-рүү илгээсэн. Шинжилгээний хариу одоогоор эцэслэн гараагүй байна. Одоогоор аймгийн хэмжээнд тандалт судалгааны ажил үргэлжилж байгаа” гэсэн юм.

Өчигдөр аймгийн хэмжээнд 11 мянга гаруй иргэнийг түргэвчилсэн шинжилгээ, 1200 гаруй хүнийг PCR шинжилгээнд хамруулсан талаар Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн газрын дарга Ц.Туяа мэдээлсэн юм. Мөн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор аймгийн хэмжээнд бүх хөдөлгөөнийг бүрэн зогсоож,  Есөнбулаг, Баян-Уул суманд тэг зогсолт хийгээд буй.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж