"Ташкент-2020" хүндийн өргөлтийн ААШТ-ий 87 кг-д М.Анхцэцэг хүрэл медаль хүртлээ. Тэрбээр огцом өргөлтөөр 111 кг, түлхэлттэй өргөлтөөр 136 кг, нийлбэр дүнгээр 247 кг өргөв.
Эмэгтэйчүүдийн 87 кг:
- Ван Жоу~Юй (БНХАУ) – 126+160=286 кг
- Кан Юйэ(БНХАУ) – 118+155=273 кг
- М.Анхцэцэг( Монгол) – 111 + 136=247 кг
Узбекистаны нийслэл Ташкент хотноо хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 19-27-ны хооронд зохион байгуулагдан, тивийн шилдгүүд өрсөлдөж байна. Монгол Улсаас ОУХМ, дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор эмэгтэйчүүдийн 59 кг-д Э.Энхтамир, 71 кг-д Г.Ануужин, -87 кг М.Анхцэцэг, Б.Оюунбаяр, +87 кг Э.Билэгсайхан, эрэгтэйчүүдийн 67 кг Э.Мөнхдөл, 96 кг Б.Цэнд-Аюуш нар оролцож байна.
Холбоотой мэдээ