“COVID-19 ERSDEL” системийг 300 мянган хүн гар утсандаа суулгажээ

Хуучирсан мэдээ: 2021.04.25-нд нийтлэгдсэн

“COVID-19 ERSDEL” системийг 300 мянган хүн гар утсандаа суулгажээ

“COVID-19 ERSDEL” системийг 300 мянган хүн гар утсандаа суулгажээ

Google болон Apple компанийн зүгээс Covid-19 цар тахлын үеийн тархалттай тэмцэх, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Covid-19 ERSDEL” системийг хамтран гаргасан аж. Дэлхийн 60 гаруй орны 130 сая орчим хүн энэхүү системийг хэдийнэ ашиглаж эхэлжээ. Харин Монгол Улсад “Covid-19 ERSDEL” системийг гурав хоногийн дотор 300 мянган хүн гар утсандаа суулгаж, тохируулсан байна. Бусад улстай харьцуулахад богино хугацаанд илүү хурдтай нэвтэрч байна гэж Google болон Apple мэргэжилнүүд онцолж буй аж.  Энэ үйлчилгээ нь хувь хүний мэдээллийг цуглуулахгүй, байршлыг тогтоохгүй, гар утасны дата хэрэглээнээс унахгүй зэрэг давуу талтай юм.

Монголд ойролцоогоор нэг сая орчим хүн ашигласан үед энэ системийг нэвтрүүлсний үр дүн гарч, иргэд өөрсдийгөө хамгаалах боломж үүснэ гэдгийг албаныхан онцолжээ. Түүнчлэн эрүүл мэндийн салбарын ажилд томоохон тус нэмэр болох бөгөөд халдварын тархалт эрс буурах боломж бүрдэнэ.

Covid-19 ERSDEL СИСТЕМИЙГ ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?

  • Таны гар утас android үйлдлийн системтэй бол та гар утсандаа “Covid-19 ERSDEL” системийг суулгана. Харин iOS үйлдлийн системтэй бол та утасныхаа Settings рүү ороод Exposure Notification-ийг идэвхжүүлээрэй. Ингэхдээ iOS үйлдлийн систем 12.5 эсвэл 13.7  хувилбар эсвэл түүнээс хойших хувилбар дээр Settings тохиргоо хийх боломжтой. Мөн та энэхүү системийг монгол хэл дээр ашиглах бол гар утасныхаа системийг хэлийг МОНГОЛ  болгон солих юм.
  • Хэрвээ таны Covid-19 халдварын PCR шинжилгээний хариу ЭЕРЭГ гарвал Улсын онцгой комиссоос баталгаажуулах линк гар утсанд ирнэ. Баталгаажуулах линк дээр дарж, өөрийн мэдээллээ нууцлан халдвар авсан тухайгаа ойрын хавьтлууддаа мэдэгдээрэй.
  • Ингэснээр тантай хоёр метрийн зайд 15 минутаас дээш хугацаанд ойр байсан хүмүүст хавьтал болсон талаарх мэдэгдэл ирнэ.  Хавьтал болсон иргэд гар утсанд нь ирсэн линк дээр дарж, асуумж бөглөн, өөрийгөө тусгаарлах эсвэл шинжилгээ өгөх эсэхээ шийднэ.
  • Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс та Bluetooth-ээ байнга асаалттай байлгах шаардлагатай.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж