Харуул хамгаалалтынхан хорио цээрийн дэглэмийг сахиулна

Хуучирсан мэдээ: 2021.04.25-нд нийтлэгдсэн

Харуул хамгаалалтынхан хорио цээрийн дэглэмийг сахиулна

Харуул хамгаалалтынхан хорио цээрийн дэглэмийг сахиулна

Covid-19-ийн тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан энэ сарын 25-ныг хүртэл нийслэлд тогтоосон хатуу хөл хориог 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06.00 цаг хүртэл сунгах шийдвэрийг Засгийн газраас гаргасан.

Хөл хорионы үед явган зорчигчийн хөдөлгөөнд цагдаагийн алба хаагчид хяналт тавин ажиллаж буй. Гэвч сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээнд гудамж талбайд хорио цээрийн дэглэм сахиулан ажиллах болсон харуул хамгаалалтын ажилтнуудтай холбоотой санал, шүүмжлэл ихээр гарсан.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын НХЖХ газрын чиглэлийн ахлах байцаагч цагдаагийн дэд хурандаа С.Булгантамир “Цагдаагийн байгууллагаас төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хөл хорионы дэглэмийг сахиулан ажиллаж байна. Энэ хүрээнд Дотоод хэргийн их сургууль, ОБЕГ, МХЕГ-ын алба хаагчидтай хамтран ажиллахын сацуу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу тодорхой тооны харуул хамгаалалтын байгууллагууд хөл хорионы дэглэмийг сахиулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм. Тухайн харуул хамгаалалтын алба хаагчид хариуцаж буй газрынхаа 50-100 метрт хорио цээрийн дэглэмийг сахиулан ажиллаж буй. Иймд иргэд харуул хамгаалалтын ажилчдын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүсье” гэсэн юм.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж